Трамп дэмжигчдээ горьдоов

Хуучирсан мэдээ: 2023.06.16-нд нийтлэгдсэн

Трамп дэмжигчдээ горьдоов

Трамп дэмжигчдээ горьдоов

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп нууцын зэрэглэлтэй мэдээлэлтэй зохисгүй харьцсан гэх 37 зүйл анги хэргээр өнгөрсөн Мягмар гаригт Майамигийн шүүхэд дуудагдсан. Эндээс 31 хэрэг нь тагнуулын тухай хуультай холбоотой байсан бөгөөд Трамп өөрийгөө буруугүй гэж мэдэгдсэн байна.

Шүүхээс гарч ирээд тэр "Versailles" нэртэй зоогийн газраар түр дайраад гарчээ. Тус зоогийн газарт Трампийг дэмжигчид дүүрэн байсан бөгөөд тэд ерөнхийлөгч асанд зориулан төрсөн өдрийн дуу дуулсан байна. Учир нь Лхагва гаригт Трамп 77 нас хүрчээ. Трамп харин зоогийн газрын ажилтанд хандан "Бүх хүнд хоол" гэж хэлсэн боловч хэн ч хоол авч амжаагүй, Трамп ч ямар нэгэн төлбөр тооцоо хийгээгүй аж. Тэрбээр зоогийн газарт 10-хан минут л саатаад гарчээ. Трамп үзэгдээд л өнгөрсөн болохоор хоол захиалах цаг ч гараагүй гэж нэгэн эх сурвалж хэлсэн байна. Тэрбээр Нью Жерси рүү буцахдаа онгоц дотор "McDonald’s"-ын түргэн хоол иджээ. 

Энэ нь Трамп дэмжигчиддээ хоол санал болгосон анхны тохиолдол ч биш юм. Тэрбээр энэ оны хоёрдугаар сард Охайо муж дахь "McDonald’s"-ын салбарт байсан хүмүүст хоол худалдаж авч өгчээ. 

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж