Галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

Галт тэрэгний хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

2023 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 50 минутын орчимд Замын-Үүдийн чиглэлд ачаа тээвэрлэж явсан 67 вагон бүхий 3390 тонн жинтэй 2810 дугаар галт тэрэгний бүрэлдэхүүн дундаас 10 вагон Шаргын-Овоо зөрлөгийн 1093-р километрийн 2-р зуутад замаас гарсан. Уг галт тэрэг нь 15 цаг 40 минутад Шаргын-Овоо зөрлөгт ирж, Замын-Үүд–Сайншандын чиглэлийн галт тэргийг зөрж өнгөрүүлсэн байна. Үүний дараа 15 цаг 46 минутад хөдлөөд удалгүй Шаргын-Овоо зөрлөгийн гарах дохионы ойролцоо хөдлөх бүрэлдэхүүн замаас гарсан. Замаас гарсан 10 вагоны 1 нь хоосон, 3 нь нүүрс, 6 нь жонш ачсан вагонууд байна. Сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлж тухайн өдрийн 23 цаг 25 минутад галт тэргийг саадгүй аялах нөхцөлийг бүрдүүлэн галт тэрэгний хөдөлгөөнийг нээсэн. Сэргээн босгох ажил үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж