Хүйсийн ялгаанаас гадна хүний ёс суртахуунаа яръя!

Хүйсийн ялгаанаас гадна хүний ёс суртахуунаа яръя!

Хүйсийн ялгаанаас гадна хүний ёс суртахуунаа яръя!

Парламентын ёс суртахуун хүний хүйснээс хамаардаг гэвэл эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгосон нь зөв байх. Харин хүний хүмүүжлээс шалтгаалдаг гэвэл хүйс чухал биш юм.  Өөрөөр хэлбэл, Монголын парламентад байхгүй ёс зүйг  хүйсийн тэгштгэлээр бий болгоно гэвэл захын чавганцын инээд хүрэх биз. Тэгж ярих юм бол авлига авч, хулгай хийхэд хүйс ямар ч нөлөөгүй. Хүмүүжилтэй хүн бол эрэгтэй, эмэгтэй байхаас үл хамаараад хуулиа дээдэлнэ. Хүмүүжлийн доголдолтой улстөрчид эр эмгүй хулгай хийнэ, ялгаагүй. Энэ парламентад ёс суртахууны хариуцлага хүлээвэл зохилтой эрэгтэй гишүүн ч байна, эмэгтэй гишүүн ч байна. Хууль бол тэдний хулгайгаа хийдэг, хулгайгаа нуудаг "хэрэгсэл" болж хувирсан.

Манай улстөрчид хуулиар халхавчилж байгаад хулгай хийж ирсний нэг жишээ нь Хөгжлийн банкны луйвар. 2011 онд баталсан Хөгжлийн банкны тухай хуулиар тус банк зөвхөн УИХ-ын тогтоолын дагуу экспортын дэмжсэн, импортыг орлох төслийг санхүүжүүлдэг байж. Гэтэл 2017 онд уг хуульд өөрчлөлт оруулж УИХ-аас тавьдаг хяналтыг нь авч хаяад улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдүүд эргэн төлөхгүй гэх бодолтойгоор тоносон нь тодорхой болсон.

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаас УИХ-ын сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 40 хувиар тогтоож, үүнийгээ 2028 оноос хэрэгжүүлэхээр болсныг чуулганы хуралдаанаар дэмжлээ. Үндсэндээ, “квотыг нэмээд өгөөч” гэж царайчлах эмэгтэй гишүүдийн хүслийг, нөгөө Г.Занданшатар “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулганд хүрэлцэн ирсэн Бан Ги Мунд амлалтаа биелүүлсэн мэт  ёстой “чоно цатгалан, сүрэг бүтэн” хоцров.

Монголд Сонгуулийн тухай хууль дөрвөн жил болгон өөрчлөгддөг. Энэ утгаараа 2028 онд энэ квот хадгалагдаж чадна гэж итгэхэд хэцүү. Манай улстөрчдийн ой санамж богино, үг, үйлдэл нь орон гаран. Өчигдрийн ярьснаа өнөөдөр, өнөөдрийн ярьснаа маргааш үгүйсгэж чадах хүмүүс. Тиймээс эмэгтэйчүүдийн квотыг 40 хувьд хүргэлээ гэж ордны хүүхнүүд баярлах нь бараг эртэднэ.

2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байх юм.  Тавдугаар сард УИХ-аас Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу гишүүдийн тоог 126 болгож, үүний 78  нь тойрогт өрсөлдөж, 48 нь жагсаалтад бичигдэхээр болсон. Тиймээс 2024 оны УИХ-ын сонгуульд 126 хүн өрсөлдөхөөс 30 хувь, 2028 онд 40 хувь нь эмэгтэйчүүд байхаар тогтлоо.

Хэл ам дагуулсан Сонгуулийн хуулийг эцэслэн батласнаар намуудын дарга нарын зовлон өнөөдрөөс эхлэж байна.  Учир нь, өөрсдийгөө УИХ-ын гишүүнээр хэдийнэ төсөөлчихсөн улстөрчид намуудын дарга нараа шахна, шантаажилна, аргадана, амбицлана. Жагсаалтын дээгүүр бичигдэх, өрсөлдөх тойрог олж авахын тулд сошиалын ээрэм “талд”, цусгүй дайн  удахгүй эхлэх байх, сонгогчид харин хэрсүү байх ёстой юм.

Жагсаалтад хэнийг, ямар шалгуураар багтаах вэ? Хүйсийн тэгш харилцааг /1:1/ баримтлах уу, хүний хүмүүжил, хандлага, ёс суртахууныг нь харгалзаж үзэх үү?  Хүйсийн тэгш харилцааг баримтална гэвэл жагсаалтад 24 эмэгтэй бичигдэнэ. Хүний хүмүүжил, ёс суртахууныг нэгд тавина гэвэл эрэгтэй, эмэгтэй хэд байх нь гол биш, авлига, хулгай, луйврын хэрэгт холбогдоогүй нэр цэвэр хүн байх шаардлагатай гэсэн үг. Монголд намуудын удирдлагууд жагсаалтыг эхэнд эрэмбэлэгддэг бол БНСУ-д нийгмийн төлөөллүүдийг багтаахыг эрмэлздэг.

Угтаа жагсаалтад хэнийг багтаах, хэддүгээрт бичих нь улс төрийн намуудын дотоод асуудал, намын дарга нарын  эрх мэдлийн хүрээний хэрэг.  Эрх баригч МАН ямартай ч нэр хүндээ алдсан улстөрчийг жагсаалтыг ард бичихгүй гэх бодлого баримталж байгаа бололтой.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн өгсөн тайлбар нь "Монгол Улсын Сонгуулийн болон Төрийн албаны тухай хуулиар авлига албан тушаалын гэмт хэрэгт  холбогдсон этгээдийг нэр дэвшүүлэхгүй байх, төрийн албан тушаалд томилохгүй байх үүргийг хүлээж байгаа. Шинээр өргөн барьж буй хуулиар бүх шатны сонгуульд авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэл эдэлсэн хүн нэр дэвшихгүй байх бүх нөхцөлийг хангаж өгсөн. Иргэдийн зүгээс нэр хүндээ алдсан, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг намын жагсаалтын ард нууж оруулна гэж харддаг. Тэгвэл нэгдүгээрт, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүн жагсаалтад орох боломжгүй. Хоёрдугаарт, нэр хүндээ алдсан улстөрчдийг намууд тухайн жагсаалтдаа бичсэн тохиолдолд намуудын өөрсдийн хариуцлагын асуудал хөндөгдөнө. Нэр хүндээ алдсан хүнийг жагсаалтдаа оруулж бичсэн намууд нь иргэдийн дэмжлэгийг авахгүй байх бүх боломж нөхцөл бүрдсэн”.  Гэхдээ энэ зөвхөн Ардын намын "байр суурь".  Сан тоногчийн охиныг сайд болгочихдог нам шүү дээ.

УИХ олон удаа сонгогдсон гишүүдийн зүгээс намын жагсаалтыг гаргахдаа парламентад суусан туршлагыг харгалзан үзэх хэрэгтэй гэх мэтээр хаяагаа манах, санаагаа ил далд илэрхийлэх болсон. Тэгвэл эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ “сонгуулийн нэр дэвшилтэд үнэмлэхүй хэмжээний үеийн реформ хийнэ” гэсэн нь Төрийн ордонд буг болтлоо суусан хөгшчүүлээсээ сална гэсэн далд утгатай үг биз. Үнэндээ Монголын парламетад туршлагатай “хулгайч” нар биш нэр цэвэр хууль тогтоогч ус, агаар мэт хэрэгтэй байгаа. Зөвхөн жагсаалт ч гэлтгүй тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдээ намууд ямар шалгуураар тогтоохоос Монголын ирэх 30 жилийн улс төрийн өнгө тодорхойлогдоно.

Өнөөгийн парламентын 20 гаруй гишүүн Хөгжлийн банкны тонуул, нүүрсний хулгай, БЗС-гийн луйварт нэр холбогдсоноос болоод иргэд төрд итгэх итгэлээ гээсэн. Иймээс УИХ-ын унасан нэр төрийг сэргээхэд улстөрчдийн хүйс биш хүмүүжил, ёс суртахуун чухал гээд байгаа юм.  “Улс төр дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэх тусам төрийн легитим чанар сайжирдаг” гэх нь бий. Харамсалтай нь, манай парламентын бүсгүйчүүд нүхэн жорлон, торго дурдан, ариун цэврийн хэрэгсэл ярихаас хэтрээгүй нь хүйсийн тэнцвэр алдагдсандаа биш хүнийх нь байж байгаа нь ердөө тэр шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бөө 2023-06-16 103.212.116.59

тэр сайн муу хүн гэж хэт магтаж муулахаа больё. цагаан хэл ам хараасаа илүү дарахад хэцүү байдаг

Avatar

Нэргүй 2023-06-16 103.57.92.168

Unen bichjee

Avatar

111111 2023-06-16 66.181.161.172

Тийм шүү. санал нэг байна. Энэ парламент хамгийн ёс зүйгүй эр, эм хүмүүсээр дүүрсэн ард түмний төрд итгэх итгэлийг шаланд унагасан парламент байлаа.

Avatar

Нэргүй 2023-06-16 64.119.22.12

Зөв.
ЯрЪя.
ЯрЪя биш ярЬя.

Сэтгүүлч, редакторын бодлогоор зөвхөн ярих биш яраад өгөх тухай бичсэн гэж найдав. 😩

Avatar

Нэргүй 2023-06-16 192.42.116.197

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-16 216.200.84.187

Air)|-Cent-smit rdW—Mn-Chrtsy

Avatar

Нэргүй 2023-06-16 103.212.118.186

Юуэ ёс суртахуун бэ! Монголын их эмч нар тэтгэмжүүд ба асаргааны тэтгэмжүүд нэмэгдэх сургаар хахууль авах гээд их зан гаргаж эхэлж байна.

Avatar

Нэргүй 2023-06-16 132.194.33.146

-347-08-;

Avatar

Зочин 2023-06-16 66.181.180.65

Урт үс богино ухаан гэдэг хэллэг одоо ч хүчинтэй хэвээр биз бүр улам дордож муудсан цаг үе гишүүн болох гэж чичрээд байгаа ээмэгтэйчүүдийн ард нь Нөгөө л худлаа гарын эрчүүдийн нуудгайнууд хамаатан хамаарал Охидууд нь байгаа биз хүйс жендер халхавчин доор

Avatar

Заагч 2023-06-16 59.153.85.75

Баахан авгайнууд ИХ-суухаар улайрсан араатнууд болжээ.хулгайч авгайчууд одоогийн ИХ-д олон байгааг иргэд мэднэ

Avatar

Эмээ 2023-06-16 202.21.107.35

Алсран одож байгаа ёс суртахууныг хойч үе үр хүүхдүүддээ өгөхийг л эмэгтэйчүүд бодмоор байна, охиндоо зодож гэртээ гадны хүн авч ирж……. Загвараар уралдсан жендер хэрэггүй

Avatar

Үнэн 2023-06-16 124.158.119.35

Ардын нам. Сан тоногчийн охиныг сайд болгочихдог нам шүү дээ.

Avatar

-ylcuin, bysduinOB? 2023-06-16 216.38.195.74

gadni xylgaichduin xaa saigyi?

Avatar

- oyE_ OS;y copy,;?1; 2023-06-16 216.38.195.74

1 usryLRN

Avatar

1; ##- docymenteer ystgjw? 2023-06-16 216.38.195.74

noirmoglyylj, xylgailj, xyyxdyyd xeniigj chUi

Avatar

-ylcuin bycduin xuux ##- 1;? 2023-06-16 216.38.195.74

1 ylcryygaa nucprabumi xaa saigyi.

Avatar

Нэргүй 2023-06-16 112.72.8.90

гаргаж ирж байгаа эмэгьэйчүүд жэндэрийн асуудлыг үгүй хийчихээр байдлыг сонгогч олонд сурталдах юм

Avatar

Нэргүй 2023-06-16 202.72.245.121

АН-ын хүүхнүүд ер нь арай учиртай байдын бна аа. Эрчүүдээсээ ч дээр. Харин МАН-ын хүүхнүүд бүр цаанаасаа янханлаг бүгд б**с бөөрөөрөө дээш ахисан юмнууд. Царай зүс өмссөн зүүсэндээ л анхаарсан увайгүй арчаагүй юмнууд. Энэ парламентын хүүхнүүд дунд ядаж Билэгт шиг, Эрдэнэчимэг шиг юм ч алга. Юун Уянга Оюун, Одонтуяа.МАН-ынхан ялангуяа одоо байгаа хүүхнзүүдийг шууд бойкотлоё.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж