Балмад баатар, боомилуулсан амьд явах эрх

Балмад баатар, боомилуулсан амьд явах эрх

Балмад баатар, боомилуулсан амьд явах эрх

Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно.

/Монгол Улсын Үндсэн хууль, 1992 он, Арван зургадугаар зүйлийн 1/

Сүүлийн үед нийгмийг бухимдуулж, олны сэтгэлийг эмзэглүүлсэн хүний эрхийн асуудал ар араасаа хөндөгдөв. Монголд цагдаа том байна. Тэдний үзэмжээр аливаа асуудал шийдэгддэг болов. Түүний нэгэн жишээ Хөдөлмөрийн баатрын хэрэг болов. "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат малчдыг машинаараа хөөн элдсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Гэтэл "Долоох гээд долоовроо идчив" гэдэг шиг Л.Чинбатын өмгөөлөгч нь, морьтой болоод мотоциклтой хүн дайраагүйг хариуцлагатайгаар мэдэгджээ. Дайраагүй байж болно. Гэхдээ дайрахаар давхиж буй бичлэг бол факт. Үүнийг хуулийн хүрээнд амь насанд халдахыг завдсан гэж үздэг. Цар тахлын үед нийтийн эрх ашгийн төлөө нэрийдлээр хүний эрхийг уландаа гишгэлж, албан тушаалтан, энгийн иргэн хоёрт алагчилсан байдлаар хуулийн хариуцлага хүлээлгэсэн удаа дараагийн үйлдэл нь хөрөнгө чинээтэй, өндөр албан тушаалтны ойр дотныхон энгийн иргэдийг чоно авладаг шиг машинаар хөөдөг болов.

Үүнээс хэдхэн хоногийн өмнөхөн Өмнөд Солонгос улсад гурван настай монгол хүүхдийг албадан нутаг буцаахаас өмнө 18 хоног саатуулсан бичлэг цахим сүлжээнд тарсан. Эдгээр бичлэгийг үзсэн хэнд  ч монгол хүний амь нас, эрүүл мэнд хөсөр хаягдсан гэдгийг харуулах аж. Монголчууд өнөөдөр харь оронд битгий хэл эх орондоо ч амьд явах эрхээ эдэлж чадахгүй байна.

КЕЙС 1: "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат улаан цайм жийп машинтай морьтой малчинг хөөж буй бичлэг нь цацагдсан байхад Монгол төрийн цагдаа хайхарсангүй.

Адуу тууж ирсэн улсын харцага Ө.Даваабаатарыг эрэн сурвалжилж, тайлбар мэдүүлэг авсны дараа хэрэг нээж шалгах сурагтай. Угтаа гарал үүслийн бичиггүй олон тооны адуу тууж, Сэлэнгэ аймгийн нутагт оруулж ирсэн хэрэг 1000 дахь асуудал. Харин малчдыг дайрахыг завдсан эрхтэн дархтанг шалгах асуудал нэг номерт байх ёстойсон.

Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг мэдээлэл өгөхдөө "Улаанбаатар хотоос цагдаа нар ирээгүй. Аймгийн цагдаагийн байгууллагаас суманд ирсэн. Зарим хэвлэлд хуулийн байгууллагад Л.Чинбатыг биш намайг шалгахаар болсон гэсэн мэдээлэл цацагдаж байна. Надад дарамт шахалт ирсэн талаар нарийн мэдээлэл өгмөөргүй байна. Гарал үүслийн бичиггүй олон тооны адуу байдаг газраа байна. Адууг улсын харцага Ө.Даваабаатар тууж, Л.Чинбатын компанийн газар авч ирсэн.

Аймгийн ЗДТГ болон сум орон нутгийн удирдлагуудаас шийдтэй арга хэмжээ авч байгаа зүйл алга" гэсэн юм. Эндээс харахад энэ хэргийн буруутан жирийн иргэд болж ч магадгүй нь. Тийм айдас дарамтад өртөж байгаагаа ч тухайн орон нутгийн иргэд хэлж байгаа юм.

КЕЙС 2: Өмнөд Солонгос улсад гурван настай монгол хүүхдийг албадан нутаг буцаахаас өмнө 18 хоног саатуулсан бичлэг цахим сүлжээнд тарсан. Тус улсын Жинбо намаас өнгөрсөн Лхагва гаригт мэдэгдэл гаргахдаа Хууль зүйн яамыг хүүхдийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрхийг зөрчсөн гэжээ. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Консулын газар биш. БНСУ-ын улс төрийн нам монгол хүний эрхийн төлөө дуугарчээ.

Энэ талаар холбогдох газруудаас тодруулахад "Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон хэрэг. Одоо хүү аавын хамт эх орондоо ирсэн байгаа. Зарим мэдээллүүд худлаа. Солонгосын Хууль зүйн яамнаас дээрх бичлэгэд тайлбар хийсэн" гэдэг мэдээлийг өгсөн юм.

Хүүхдийг 22 настай аавынх нь хамт саатуулсан. 18 хоногийн гуравт нь газар доорх хоргодох байранд, 15-д нь Кёнги мужийн Сувон дахь цагаачдын саатуулах төвд байжээ. Аав нь хүчинтэй визгүйгээр Өмнөд Солонгост оршин сууж байсан. Өмнөд Солонгост дутуу төрсөн хүүгийнхээ эмчилгээний зардлыг төлөхийн тулд аав нь тэнд хоёр жил гаруй ажилласан гэх мэдээлэл байна. Хоригдож байх хугацаанд хүүхдийн гэдэс өвдөж, хүүхдийн эмчид хоёр ч удаа үзүүлжээ. Гэвч батлан даалтад гаргах ар гэрийнхнийх нь хүсэлтийг зөвшөөрөөгүй байна. Улмаар 17 дахь өдрөөс хүүхдийн бие муудаж, хоолонд дургүй болсон.
Тиймээс аав нь Хүний эрхийн үндэсний комисст дөрөвдүгээр сарын 19-нд гомдол гаргажээ. Гомдол гаргасны маргааш нь аав, хүүхэд хоёрыг шилжүүлэн өгөхөөр Инчоны нисэх онгоцны буудал руу явуулжээ.
Гэтэл энэ асуудлыг хариуцсан яам, албан тушаалтнууд "худлаа" гэх үгээр ам таглаад сууж байна. Угтаа бол улсынх нь иргэн, тэр дундаа өөрийгөө хамгаалж, эрхээ мэдэхгүй хүүхдийн эрх зөрчигдсөн явдлыг гаргуулахгүйн тулд тэрхүү яам, албан тушаалтан ажиллах ёстой. Тийм ч үүрэгтэй. Тийм байтал ажлаа хийсэн шиг хийгээгүй хэр нь авдаг цалингаа, элдэв хангамж, эрхээ эдлээд л сууж байна. Монголын цагдаа ч ялгаагүй төрийн тусгай албан хаагчдаас хамгийн өндөр цалинтай. Тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, буруутныг зогсоож, хохирогчийг хамгаал гэж тийм цалин өгдөг. Гэтэл энэ талаар албан ёсны мэдээлэл ч гаргасангүй. Албаныхан нь утсаа авахгүй таг чиг. Хийх ёстой ажлаа хийснийгээ гавъяа байгуулсан мэтээр магтан тараадаг цагдаагийнхан хийх ёстой ажлаа хийгээгүйнхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхгүй бололтой.
Жирийн жагсаал хийсэн залууг камер хариулж байгаад өшиглөх нь энүүхэнд байдаг цагдаагийнхан машинаар хүн дайрахаар хөөсөн Л.Чинбатад ямар хариуцлага тооцохыг хамтдаа харцгаах л үлдлээ.
Хэрэвзээ энэ хэргийг иргэн хоорондоо маргаан гээд өнгөрөөвөл дараа нь эрдэж, бярдсан эрх мэдэлтэн, албан тушаалтан, мөнгөтэй, хөрөнгөтэй этгээдийн гарт энгийн иргэдийн амь, нас эрүүл мэндийг өөгшүүлсэн хэрэг болно. Энэ утгаараа ийм төрлийг хэргийг даруй таслан зогсоох хэрэгтэй. Хууль, хяналтынхан хүний эрхийн мэдрэмжтэй байж хэрэг гарсан даруйд шударгаар шийдэхгүй аваас иргэд өөрсдийнхөөрөө асуудлыг шийдэж эхэлдэг. Энэ нь нийгэмд ямар хөнөөлтэйг эрх мэдэлтнүүд мэддэг л баймаар…   

Эцэст нь та бүхнээс асууя.

-Монгол хүн амьд явах эрхээ эдэлж чадаж байна уу. Хууль хүн бүхэнд эрх тэгш үйлчилж байна уу?

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бодит байдал 2023-06-16 103.212.119.203

адуу хулгайлж байгаад баригдангуутаа гарал үүсэл шалгагчид болоод л,зүгээр л хошин шог,малын хулгайчдын заль мэх гүйцэгдэхгүй болжээ.Бас багын засаг дарга хамсаатантай гэж байгаа , нийгмийн сүлжээгээр баахан дэмжигчидтэй бодвол урт хуруутангууд биз Малын хулгайчид аа та нар сонгуульд өрсөлдөөд үзнэ байгаа

Avatar

Нэргүй 2023-06-16 202.126.89.91

Үнэхээр ийм л орчинд ажиллаж амьдрах гэж зовж байна даа бид чинь! Төрийн томчууд алсын сайн сайхан юм ярьж уулын орой ширтсээр суух хооронд бэлд нь байгаа биднийг төрийн давруулсан нөхөд алж дуусгах нь. Татвар төлж та нарыг тэжээж байна гэж ханхалзах баячууд бүгд улс төрчдийн нөмөрт багтаж бусдын боломжийг хулгайлсан луйварчингууд. Энэ одоо гэмт хэрэг үйлдсэн хэд дэх хөдөлмөрийн баатар болов? Хүн гэмтээсэн алахыг завдсан нь нэг дэх асуудал бусад нь хойшоо цаашаа.гэж зөв дүгнэжээ

Avatar

Нэргүй 2023-06-16 103.57.93.179

Энэ дэндэж байна. Нөгөө ЗГХЭГ-ын дарга, ЕС хаачсан вэ. ГХ-ны сайд Солонгос дахь ЭС-ыг шууд татаач хогх хэмжээ аваачээ. Дандаа танил талаараа хамгаална болиоч. Дор хаяаад 100 орчим албан тушаалтанг татаж байж сая сэхээрнэ шүү. Чадахгүй бол өөрсдөө ч огцороо.

Avatar

Иргэн 2023-06-16 192.82.82.158

Ноомой , дорой царайлсан юм байсан, хэдэн мөнгөний бараа хараад бүр сэхчихэж хөөе.

Avatar

Нэргүй 2023-06-16 59.153.114.205

мөнгөтэй, эрх мэдэлд ойр, сайдын аавд хууль үйлчлэх үү

Avatar

nc; 2023-06-16 216.38.195.74

LX?

Avatar

MNT NEWS 2023-06-16 197.210.84.27

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258
Вэбсайт: nyhcs.site

Avatar

Зочин 2023-06-16 202.126.90.79

Чинбатад дахиад баатар цол олгоё.
Гэхдээ улсын баатар. Хулгайч нартай улаан гараараа үзсэн юм бна

Avatar

Нэргүй 2023-06-16 192.42.116.204

~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Эмгэн буурай 2023-06-16 192.82.89.68

2 Ичмээр нь эрх мэдэл, албан тушаалд очмогц шунал тачаалаа барих чадваргүй нь эрдэнэсийн сан руу дайрч зээл нэрээр авна, угтах үдэх хаалга,хашаа хөшөөгөөр хөрөнгийн цавчаа хийнэ,бүр цаашлаад дээдсийн цэнгүүн гэгчийг хийж ард түмнээсээ өөрсдийгөө тустусгаарлана. Улсын хөрөнгө мөнгө ёолдоггүйг энд л харж болно. Бас болоогүй таалагдсан нэгнээ шууд л албан тушаалд тавина. Сайрхаж магтаж гаргасан нэг нь балмад үйлдэл гаргахад чимээгүйхэн мэдсэн ч мэдээгүй царайлна.

Avatar

зочин 2023-06-16 202.179.3.235

Батүүл яасан юм.Юм л бол тэр хүнрүү дайрах юм Энэ эрх чөлөө тусгаар тогнолыг авч ирсэн гэдгийг залуус бид мэднэ. Та ч одоо дур зоргоороо чалчих эрхийг авч ирсэн. Муусайн тэнэг мулгуу хүмүүс тэр Чинбат Феодалаа ярь

Avatar

Эмгэн буурай 2023-06-16 192.82.89.68

1. Хүнээ дээдлэдэг төртэйсэн бил үү бид? Алдар цолтонгууд нь даварч байхад авдаг арга хэмжээ юусэн билээ, засаг төр, хуулийнхаан? Одоо ч улсын хөрөнгөнд гараа дүрсэн сайд дарга нарынхаа учрыг нь ч олохыг хүсэхгүй байгаа бололтой. Энд л төрийн төвшин нуруу ямрыг харж болно. Энд л ёс зүй, шударга үнэн нь харагддаг. Энд л ард түмэн гэгдэх бидний итгэл алдарч байна. Нөгөө өвөлжин даарч хөрөн байж засаг авсан жаалууд юу хийв дээ?

Avatar

Зочин 2023-06-16 192.82.71.16

Монгол төрийн баатар цолтнууд гэж ямар хүмүүс юм бэ дээ. Түвшинбаяр яалаа, Бат-Үүлийг чинь бас Зоригтой холхоод л яриад байдаг, одоо энэ Чинбат гэж хэдэн адуунаас болж адуу мал дайрч, хүн а**х гэж байдаг. Өөр дараагийн а….чин баатар хэн бэ?

Avatar

Нэргүй 2023-06-16 103.57.93.58

түвшинбаяр, чинбат хоёр бол үнэхээр байгуулсан гавьяатай

Avatar

Нэргүй 2023-06-16 202.126.89.91

Удаанжаргал, Чинбат 2 бол авилгын баатрууд. Үнэхээр өөрийн чадлаар авсан баатрууд даруухан байдаг.

Avatar

Нэргүй 2023-06-16 103.57.93.58

улны оркуудаа гэж. Бат-үүл хөдөлмөрийн баатар биш ш дээ

Avatar

Удаанжаргал 2023-06-16 199.7.157.7

Би 😄

Avatar

иргэн 2023-06-16 59.153.113.96

Цагдаа хуулийнхан Мөнгөнд сөгдөж том Гэмт хэрэгтэнгүүдыг өөгшүүлж , Жирийн иргэд дээ Арслан бар мэт харьцдаг болоод уджийна дөө,,,

Avatar

Нэргүй 2023-06-16 103.229.122.3

Солонгосоос аавтайгаа ирсэн хүүхдэд бол, дутуу төрсний улмаас эмчилгээ хийлгүүлж байгаа хүүхдэд нь одоо ЭХ ОРОНД нь ямар туслалцаа үзүүлж байгаа вэ? Тэр эцэг эмчилгээний мөнгө олох, эм, тариа авах мөнгөтэй болох гэж л СОЛОНГОСТ хар ажил хийсэн. ОДОО яаж туслаж байна вэ?.

Avatar

Намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав 2023-06-16 202.9.46.65

МАН мөнгө хоёр байхад нам намайг хэн хэлэхэв нохойг хэн саахав гэдэг танхайрагчид олширчээ

Avatar

Л.Чинбатад хатуу арга хэмжээ тооцохгүй бол давтагдаж болзошгүй өсөлттэй гэмт хэрэг 2023-06-16 122.201.22.125

Гэмт хэргийн дараа тайлбар шуурхай арга хэмжээ авсан тухай мэдээлэл өгдөг ЗГХЭГ дарга Д.Амарбаясгалан хууль зүйн сайд Х.Нямбаатар нар яагаад үгээ хэлэхгүй байна гэмт хэрэг гараад 48 цаг өнгөрлөө ямар арга хэмжээ ававЛ.Чинбатыг хорьж цагдсан прокурор хянаж шүүхийн шийдвэр гээд эсвэл МАН засгийн газарт хамтран ажилдаг Ч.Номин болохоор мэдээлэл хийхэд хүндрэлтэй эсэх

Avatar

Нэргүй 2023-06-16 59.153.114.167

МАН төрд гарснаар Монголын нийгэм улам зэрлэг болсны нэг жишээ. Төрөөс хулгай луйвар хийж хөлжсөн баячууд гэх тодотголтой луйварчдыг засаг төр нь энхрийлээд байхад хэдэн муу цагдаа нар нь яахав. Эзэнгүй төрийн эмгэнэл гэж

Avatar

зочин 2023-06-16 66.181.161.26

бөхчүүд гээд бид хүндлээд байдаг гэтэл тэд маань баячуудийн барлаг хийгээд явах юм даа

Avatar

Нэргүй 2023-06-16 202.9.40.141

Монголын цагдаа, хүчнийхэн мөнгөний дор сөгдөж байна!

Avatar

арилдий 2023-06-16 59.153.114.72

солиор! өвчтэй малыг өвчтэй газраас ирсэн малыг хорионд оруулах нь МУ-н мал эмнэлэгийн хууль дүрэмэнд байгаа. түүний дагуу ажилаа хийсэн хүнийг дайрч алахыг завдсан. /эрүүгийн хуультай/ чи чинбат гэгчийн чивийг хөхөж салтааг нь долоодог байх. мөн улсаас дээрэмдэж авсан 900 гаруй тэр бум төгрөгнөөс нь горьдовуу? хувхай н**ш

Avatar

Нэргүй 2023-06-16 103.26.195.222

Нэг а луурчин таксиний ах дүү хрёрын дүүг нь а лаад ахыг нь хутаг барьж хөөсөнтэй агаар нэг үйлдэл

Avatar

б 2023-06-16 64.119.25.51

Хүний малыг зөвшөөрөлгүй туугаад явж байгаа морьтой хүний хойноос машинтай очоод адуунаасаа хөөгөөд явуулж яагаад болдоггүй юм. Атаач, дураараа оркуудаа хамтад нь шалгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-06-16 64.119.18.68

хэнд ямар ял оноохыг хүний мууд дуртай сошиалчид мэддэг юм уу? Тэр зандалчид хууль шүүхийн өмнүүр орж хэргийг яаж шийдэхийг заах эрхтэй юм уу? Хууль шүүх, цагдаа нь тийм этгээдүүдэд арга хэмжээ аваач!!! шүүхийн гадаа бичиг бариад зогсч бдаг новшнуудад шүүх эрх мэдэлд хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого хийсэн гэж үзэж хатуу арга хэмжээ аваач!!!!!

Avatar

E. Bileg 2023-06-16 92.33.2.26

Ene zasagiin yamar zasag geh ve dee dulii hulchgar huggaich hiine gavnoo

Avatar

mdsr1? 2023-06-16 216.38.195.74

-OC. _π©

Avatar

Нэргүй 2023-06-16 216.38.195.74

##-;

Avatar

-XT;? 2023-06-16 216.38.195.74

transhaani U?

Avatar

Нэргүй 2023-06-16 216.38.195.74

-U_ cars;?

Avatar

Нэргүй 2023-06-16 216.38.195.74

Small benzn, opyylgyi baix;

Avatar

Нэргүй 2023-06-16 216.38.195.74

-U_OC.

0 0
Avatar

-ylcuin; 2023-06-16 216.38.195.74

1;

Avatar

mdsr1; 2023-06-16 216.38.195.74

(#bycduin#@1)

Avatar

- ylcuin OB? abtmt, xaasaigyi workerU, yildber maanag dyyriaji;COVID? 2023-06-16 216.38.195.74

dyyriaml Ubjtei zardals -^#.
news medee ardbarsyg+IND+1;?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж