Генералаа хүлээсэн оросын 100 цэрэг пуужинд өртжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.16-нд нийтлэгдсэн

Генералаа хүлээсэн оросын 100 цэрэг пуужинд өртжээ

Генералаа хүлээсэн оросын 100 цэрэг пуужинд өртжээ

Генералынхаа үгийг сонсохоор бөөндөө хүлээж байсан 100 гаруй орос цэрэг "Himars" пуужингийн цохилтод өртөж нас барсан байж болзошгүй. Тодруулбал, Лхагва гаригт Луганск мужид фронтын шугамын ойролцоо энэ үйл явдал болсныг Оросын эх сурвалж мэдээлжээ. 

"Кременнагийн ойролцоо довтолгоо хийхээр цугларсан дивизүүдийн нэгэнд эмгэнэлт явдал тохиолдсон. Тэд нэг дороо хоёр цагийн турш бөөгнөрч, дивизийн командлагчаа хүлээж байсан. Генерал гарч ирэхээс өмнө тэд пуужингийн цохилтод өртсөн" гэж нэгэн блоггер бичжээ. Кременна гэдэг нь одоогоор ОХУ-ын мэдэлд байгаа хот бөгөөд фронтын шугамаас хэдхэн км зайд байдаг. Тиймээс их бууны системүүдийн тусгалд багтах боломжтой аж. 

Энэ үйл явдалд Зэвсэгт хүчний 20 дугаар ангийн командлагч, хошууч генерал Зураб Ахмедовыг буруутгаж байна. Хошууч генерал Ахмедовыг өнгөрсөн жил төлөвлөөгүй халдлага үйлдэж, 300 хүний амь насыг хохироосон гэж мөн буруутгаж байв. 

Дээрх халдлагын талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэл хийгээгүй. Хэрвээ халдлага болсон нь батлагдвал Оросын арми хамгийн том хохирол амссан гэсэн үг юм.

"Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин ч халдлагын талаар ямар нэг тайлбар хийгээгүй. Тэрбээр Лхагва гаригт Италийн ерөнхий сайд Силвио Берлусконигийн оршуулгад оролцсон учир энэ талаар мэдээгүй гэжээ. Гэхдээ Пригожин Европын холбооны хоригт хамрагдсан байгаа учир Милан дахь оршуулгын ёслолд оролцсон эсэх нь эргэлзээтэй юм.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж