"Аватар 5" гарахад Зои Салдана 53-тай байна

"Аватар 5" гарахад Зои Салдана 53-тай байна

"Аватар 5" гарахад Зои Салдана 53-тай байна

"Disney" компани энэ долоо хоногийн эхээр "Марвел", "Оддын дайн", "Аватар" цувралуудын шинэ анги хэзээ гарах хуваарийг танилцуулсан. Хуваарьт танилцуулснаар "Аватар 5"-ын олны хүртээл болох хугацаа 2031 оноос наашгүй аж. "Аватар 3"-ын нээлт нэг жилээр хойшлогдсонтой холбоотойгоор дараа дараагийн цуврал ч бас хойшлогдож буй нь энэ юм.

Киноны гол дүрийн жүжигчдийн нэг Зои Салдана "Disney"-н хуваарийн дараа дургүйцлээ илэрхийлсэн мэдэгдэл хийжээ. Тэрбээр инстаграмдаа "Гайхалтай. Сүүлчийн анги гарах үед би 53 настай байх юм байна. Анхны анги гарахад 27-той байлаа" гэж бичсэн байв.

Түүний хариуд киноны продюсер Жон Ландау "Аватарын анги бүр гайхамшигтай. Гэхдээ кино бүтээгчдийн зорьсон, үзэгчдийн хүсэн хүлээсэн тэр түвшинд хүргэхийн тулд цаг хугацаа асар их шаардагдана. Багийн гишүүд шаргуу ажиллаж байна. 2025 оны арванхоёрдугаар сард үзэгчдээ дахин Пандора гаригт аваачихаа тэсэн ядан хүлээж байна" гэж жиргэжээ.

Киноны найруулагч Жэймс Камерон 2020 онд "Аватар 3"-ын ажил 95 хувьтай байгаа гэж мэдэгдэж байсан. Яагаад гэвэл гуравдугаар ангийн зураг авалтыг хоёрдугаар ангитай зэрэгцүүлж хийжээ. Гэвч киноны пост продакшинд хийх зүйл маш их байгаа аж.

"Аватар 5" үнэхээр 2031 онд гарах юм бол эхний ангиасаа 22 жилийн дараа сүүлийн ангиа хийсэн анхны цуврал болно. Жэк Саллид тоглосон Сэм Уортингтон энэ үед 54-тэй байх бол Сигорней Вейвер 81-тэй, Стефен Лан 78-тай байх нь. Түүнчлэн киноны найруулагч Жэймс Камерон 2031 онд 76 нас хүрнэ. Тэрбээр өнгөрсөн онд киноныхоо зургаа, долдугаар ангийг хийх хүсэлтэй байгаагаа сэтгүүлчдэд ярьж байв. Гэхдээ өөр найруулагч цувралыг дуусгах байх гэж мөн хэлжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-16 192.42.116.197

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

DR WAYNE CURL 2023-06-16 197.210.85.159

Доктор Уэйн Кёрлд талархал илэрхийлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч буй бүх хүмүүст мэндчилье
DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM Энэтхэгийн Венката мэргэжлийн эмнэлгээс
Эмнэлэг эхний хагаст төлсөн 805,000 доллараар миний бөөрийг худалдаж авсан
Тэд эмнэлгийн мэргэжилтнүүдээ ирж сонгохоос өмнө 403,000 доллар төлсөн
Намайг эх орноосоо Энэтхэгт ах дүү нартаа эмнэлэг төлж байсан
Миний замын зардалд зориулж, тэд намайг зөв харж, эмчилсэн
Би чамд миний биеийн бүх хэсгийг харуулах газар байгаасай гэж х

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж