Путин мөнгө босгохын тулд өндөр татвар ногдуулав

Путин мөнгө босгохын тулд өндөр татвар ногдуулав

Путин мөнгө босгохын тулд өндөр татвар ногдуулав
Барууны хоригт орсон Оросын улс төрийн элитүүд

Украинд дайн хийж буй ОХУ нь санхүүжилт босгохын тулд Оросын томоохон компаниуд болон тэдний эздэд нэг удаагийн өндөр дүнтэй, гэнэтийн татвар ногдуулжээ. Баталсан хуулийн төслийн дагуу Оросын томоохон компаниудад  10 хувийн нэг удаагийн татвар ногдуулсан байна.

Сангийн яамнаас мэдээлснээр 2021 оноос хойш жилийн ашиг орлого нь 1 тэрбум рубль давсан компаниуд 10 хувийн татвар төлөх шаардлагатай болжээ. Ингэснээр 300 тэрбум рубль /ойролцоогоор 3.6 тэрбум ам.доллар/-ыг цуглуулж чадна гэж тооцсон байна.

ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Андрей Белоусов энэ талаар хэлэхдээ, компаниуд өөрсдөө татвар төлөх санаачилга гаргасан гэж "Interfax" агентлагт мэдээлжээ. Тэрбээр "Тэд сүүлийн хоёр жилд ОХУ-ын төсвөөс ч давсан хэмжээний орлого олсон. Тиймээс тэд эх оронч сэтгэлээр татвар төлөхөөр зөвшөөрсөн" гэж мэдэгдсэн байна.

Гэнэтийн татварын талаар Сангийн яамнаас тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд аль салбарт хамаарахыг тодруулаагүй. Гэхдээ "Financial Times" агентлагаас мэдээлэхдээ, ОХУ-ын өндөр орлоготой бордоо, металлын салбарынханд энэ татвар хамаарах магадлалтай гэнэ. Хэдийгээр эрчим хүчний салбар нь түүхий экспортын чухал хэсэг боловч барууны болон тэдний холбоотон орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ, бойкотуудад орсон.

Украинд хийж буй дайнаа санхүүжүүлэхийн тулд ОХУ нь гэнэтийн татвар ногдуулсан анхны тохиолдол энэ биш. Тухайлбал, өнгөрсөн жил дайнаас шалтгаалан байгалийн хийн үнэ олон жилийн дээд хэмжээнд хүрсний дараа  эрчим хүчний аварга Газпромоос ийм татвар авсан.

Газпром 2022 оны эхний хагаст орлогоороо дээд амжилт тогтоосон ч оны сүүлийн хагаст Кремль татвар нэмснээс болж бүтэн жилийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 40 хувиар буурсан байна.

Орос улс 2023 оны эхний улиралд  бараг 2.4 их наяд рублийн төсвийн алдагдалтай гарчээ. Гэтэл жилийн өмнөх 1 их наяд гаруй рублийн илүү орлоготой байсан. Тус улс улирлын эрчим хүчний орлого 45 хувиар буурч, 1.64 триллион рубль болсон байна.    

ЭХ СУРВАЛЖ:  BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-06-16 66.181.184.120

Короногийн үед үүссэн долларын зөрүүгийн асуудлаас компаниудаа чөлөөлж, дахин энэ асуудлыг сөхөхгүй гэж мэдэгдлээ. Халамж авдаг иргэд жаахан ажил хийж орлого олсоны төлөө халамжаас хасдаг байсан тогтолцоог халахыг үүрэгдсэнийг манай төрийнхөн мэдэж байгаа болов уу. Улс орноо яаж хүчирхэг болгож байгаагаас Үлгэр жишээ авахын оронд гадны заавар, гүтгэлэг, хатгаасаар муулахаа л бодох юм

Avatar

Нэргүй 2023-06-16 192.42.116.204

!!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-16 202.21.124.69

Дайн өдөөгөөгүй байсан бол нарийн ухаан гаргасан бол мөнгөтэйгээ бас Украйны нилээдгүй газартай бас дээр нь Украйны ЭЗ -ийг өөрийн юм шиг удирдаж ашиглаж болох байлаа . Ийм л аманд байсан шар тосыг гулгиж гаргалаа даа

Avatar

Зочин 2023-06-16 66.181.160.18

Удахгүй бүх орлогийг нь хураадаг болох биз …
Тэнэг Путин энэ дайнаар яг юу хожно гэж бодоод байгаа мал вэ .. Бүр хамаг байдгаа шавхаад энэ дайнд ялдаг юм аа ч гэж боды Тэхээр Оросын ард түмэн бүр жаргаад , диваажин мэт улс болчихуу ? …:Дебил дурак

Avatar

Зочин 2023-06-16 192.82.88.170

Зөв.Баячуудаас харьцангуй өндөр татвар авдаг систем бүх оронд ялангуяа АНУ баруун европын орнуудад үйлчилж байна. Иймд ялангуяа барууны чононууд бүлэглэн эх орныг нь устгаж байгалийн баялагийг нь цөлмөхөөр дайсагнаж байгаа энэ хүнд үед оросын баячууд татвараа ахиу өгч, эх орноо хамгаалах хэрэгт хувь нэмрээ оруулах ёстой. Эх орныхоо эрх ашгаас урвасан ардчилагч гэх хулгайчууд л үүнийг эсэргүүцэх б**х.Тэдэнд эх орон байхгүй.Хэдэн доллар эх орноос нь эрхэм..

Avatar

Зочин 2023-06-16 192.82.88.170

ОХУ–ын гол дайсан бол АНУ ,барууныхан биш дотоодод байгаа урвагчид гадаадад биеэ худалдсан этгээдүүд гэж нилээд хүмүүс түүний дотор улс төрийн олон тоймчид байнга мэдэгдэж байна.Эд нар 1990-ээд оноос улс орныг сүйрүүлж,эх орноо сүйтгэх дөхсөн. Одоо ч орост бас идэвхтэй дайсагнасан хэвээр байна.Эх орноо барууны чононуудын аманд хийх гэж зүтгэж байна.Ийм дайснуудыг дараагүй цагт орос орны эсрэг аюул занал хэзээ ч арилахгүй, орос үндэстний хувь заяа, хутганы ирэн дээр байнга байх болон гэж байна

Avatar

Нэргүй 2023-06-16 64.119.25.117

гол дайсан АНУ юм бол АНУ-тай байлдаачээ.

Avatar

Д.Раднаабазар. 2023-06-16 64.119.22.150

Аргагүй шүү дээ. НАТО-гийн 24 орон Оросын эсрэг бүх л нөөцөө шавхаад байгаа юм чинь өөр яах билээ дээ. Баруунууд бөөрөлхөөд, боорлоод байгаа юм л даа.Дээр нь асар их эдийн засгийн хориг тавьсан шүү дээ…Ийм үед өндөр орлоготой компаниудаасаа нэг удаа цэвэр ашгийн 10 хувь авалгүй яах вэ…Ер нь эцсийн эцэст үнэн ялдаг бол Орос ялна…

Avatar

Нэргүй 2023-06-16 66.181.182.182

Цэргээ Украинаас гаргачих, тэгээд л дайн дуусна, орос залуучууд үхэхээ больно, эдийн засаг нь сүйрэхгүй. Ийм юмыг яагаад ойлгодоггүй юм бэ. за чи ч бол ойлгохгүй байх.

Avatar

Нэргүй 2023-06-16 103.229.123.88

Иван дурак -ийн үлгэр энд хүрээд жаргавааа

Avatar

DR WAYNE CURL 2023-06-16 197.210.85.159

Доктор Уэйн Кёрлд талархал илэрхийлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч буй бүх хүмүүст мэндчилье
DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM Энэтхэгийн Венката мэргэжлийн эмнэлгээс
Эмнэлэг эхний хагаст төлсөн 805,000 доллараар миний бөөрийг худалдаж авсан
Тэд эмнэлгийн мэргэжилтнүүдээ ирж сонгохоос өмнө 403,000 доллар төлсөн
Намайг эх орноосоо Энэтхэгт ах дүү нартаа эмнэлэг төлж байсан
Миний замын зардалд зориулж, тэд намайг зөв харж, эмчилсэн
Би чамд миний биеийн бүх хэсгийг харуулах газар байгаасай гэж х

Avatar

Нэргүй 2023-06-16 66.181.161.170

дайтах, найрлах аль ч тохиолдолд мөнгө л хэрэгтэй шүү дээ, удах тусам муудна.

Avatar

Нэргүй 2023-06-16 103.26.193.131

Манай нэг том даргыг кремлээс дуудсан гээд байгааз.

Avatar

Zochin 2023-06-16 150.129.140.6

өөрсдөө санаачилга гаргасан гэж худалаа шааж байна байнга ингэж тархи угаадаг пизданууд байгаа юм

Avatar

The Russian Federation is a country with an incredibly powerful economy. 2023-06-16 192.82.90.233

In 2023, the economy of the Russian Federation is doing incredibly well. In 2030, Russia will become the developed country with the strongest economy in the world.

Avatar

Нэргүй 2023-06-16 66.181.182.182

ха ха ха. явж эмээ уу

Avatar

Нэргүй 2023-06-16 202.126.88.220

АРГАА БАРЖЭЭ

Avatar

оронцог 2023-06-16 202.21.127.160

а**с ШИГ ЖИЖИГ ОРНУУДЫГ ДЭЭРЭМДЭЖ СҮЙРҮҮЛЖ ЗЭВСГЭЭ ШАХАЖ МӨНГӨ ОЛОХГҮЙ ЛДЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж