Путин мөнгө босгохын тулд өндөр татвар ногдуулав

Хуучирсан мэдээ: 2023.06.16-нд нийтлэгдсэн

Путин мөнгө босгохын тулд өндөр татвар ногдуулав

Путин мөнгө босгохын тулд өндөр татвар ногдуулав
Барууны хоригт орсон Оросын улс төрийн элитүүд

Украинд дайн хийж буй ОХУ нь санхүүжилт босгохын тулд Оросын томоохон компаниуд болон тэдний эздэд нэг удаагийн өндөр дүнтэй, гэнэтийн татвар ногдуулжээ. Баталсан хуулийн төслийн дагуу Оросын томоохон компаниудад  10 хувийн нэг удаагийн татвар ногдуулсан байна.

Сангийн яамнаас мэдээлснээр 2021 оноос хойш жилийн ашиг орлого нь 1 тэрбум рубль давсан компаниуд 10 хувийн татвар төлөх шаардлагатай болжээ. Ингэснээр 300 тэрбум рубль /ойролцоогоор 3.6 тэрбум ам.доллар/-ыг цуглуулж чадна гэж тооцсон байна.

ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Андрей Белоусов энэ талаар хэлэхдээ, компаниуд өөрсдөө татвар төлөх санаачилга гаргасан гэж "Interfax" агентлагт мэдээлжээ. Тэрбээр "Тэд сүүлийн хоёр жилд ОХУ-ын төсвөөс ч давсан хэмжээний орлого олсон. Тиймээс тэд эх оронч сэтгэлээр татвар төлөхөөр зөвшөөрсөн" гэж мэдэгдсэн байна.

Гэнэтийн татварын талаар Сангийн яамнаас тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд аль салбарт хамаарахыг тодруулаагүй. Гэхдээ "Financial Times" агентлагаас мэдээлэхдээ, ОХУ-ын өндөр орлоготой бордоо, металлын салбарынханд энэ татвар хамаарах магадлалтай гэнэ. Хэдийгээр эрчим хүчний салбар нь түүхий экспортын чухал хэсэг боловч барууны болон тэдний холбоотон орнуудын эдийн засгийн хориг арга хэмжээ, бойкотуудад орсон.

Украинд хийж буй дайнаа санхүүжүүлэхийн тулд ОХУ нь гэнэтийн татвар ногдуулсан анхны тохиолдол энэ биш. Тухайлбал, өнгөрсөн жил дайнаас шалтгаалан байгалийн хийн үнэ олон жилийн дээд хэмжээнд хүрсний дараа  эрчим хүчний аварга Газпромоос ийм татвар авсан.

Газпром 2022 оны эхний хагаст орлогоороо дээд амжилт тогтоосон ч оны сүүлийн хагаст Кремль татвар нэмснээс болж бүтэн жилийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 40 хувиар буурсан байна.

Орос улс 2023 оны эхний улиралд  бараг 2.4 их наяд рублийн төсвийн алдагдалтай гарчээ. Гэтэл жилийн өмнөх 1 их наяд гаруй рублийн илүү орлоготой байсан. Тус улс улирлын эрчим хүчний орлого 45 хувиар буурч, 1.64 триллион рубль болсон байна.    

ЭХ СУРВАЛЖ:  BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж