"iPhone" үйлдвэрлэгчээс автомашин үйлдвэрлэгчид шилжив

"iPhone" үйлдвэрлэгчээс автомашин үйлдвэрлэгчид шилжив

"iPhone" үйлдвэрлэгчээс автомашин үйлдвэрлэгчид шилжив

"iPhone" үйлдвэрлэгч "Foxconn" компани цахилгаан автомашины салбарт хүч үзэхээр хичээж байна. Тус компанийн ТУЗ-ийн дарга Юн Лиу "BBC" агентлагт ярилцлага өгөхдөө "Бид зарим нийлүүлэлтийн сүлжээгээ Хятадаас холдуулж байгаа ч цахилгаан тээврийн хэрэгсэл нь ирэх 10 жилд өсөлтийг хангах гол хүчин зүйл болно. АНУ, Хятадын харилцаа хурцдаж байгаа тул бид хамгийн муу хувилбарт бэлтгэлтэй байх ёстой. Бизнесийн тасралтгүй төлөвлөлт хийсээр байна. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой зарим үйлдвэрүүдээ Мексик, Вьетнам руу аль хэдийнэ шилжүүлсэн" гэжээ. 

Дундаж давхаргынханд зориулсан, гэр бүлийн жийп машины цөөн хэдэн загварыг "Foxconn" хэдийнэ үйлдвэрлэжээ. Ойрын ирээдүйд дэлхийн цахилгаан автомашины зах зээлийн тав орчим хувийг эзэлнэ гэж тус компани найдаж байна. Мөн автомашин үйлдвэрлэлээ АНУ-ын Охайо муж, Тайланд, Индонези, Энэтхэгт төвлөрүүлэхээр төлөвлөжээ. 

ТУЗ-ийн дарга Юн Лиу танилцуулахаар авчирсан машиныхаа удирдлагын самбарыг заагаад "Эн бол том iPhone. Тиймээс бид үүнийг маш сайн мэддэг" гэв.

"Foxconn" групп нь Тайванийн нийслэл Тайпэйд байрладаг ба 1974 онд зурагтны эд анги үйлдвэрлэж эхэлсэн. Өдгөө энэ нь жилийн 200 тэрбум ам.долларын орлоготой дэлхийн хамгийн хүчирхэг технологийн компаниудын нэг болжээ. "iPhone"-оос эхлээд "iMac" хүртэл "Apple"-ийн бүтээгдэхүүний талаас илүү хувийг "Foxconn" үйлдвэрлэдэг. 

Жижиг эд анги үйлдвэрлэгчээс технологийн аварга болтлоо өссөн тус компани АНУ, Хятадын хурцадмал харилцаан дунд хүсээд байхааргүй байдалд оржээ. Тиймээс "Foxconn" компанийн төв байртай Тайвань нь хамгийн боломжит галын цэг болоод байна. Түүнчлэн барууны орнууд компаниудыг Хятадаас хараат байдлаа бууруулахыг уриалж буй. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-16 192.42.116.197

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

DR WAYNE CURL 2023-06-16 197.210.85.159

Доктор Уэйн Кёрлд талархал илэрхийлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч буй бүх хүмүүст мэндчилье
DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM Энэтхэгийн Венката мэргэжлийн эмнэлгээс
Эмнэлэг эхний хагаст төлсөн 805,000 доллараар миний бөөрийг худалдаж авсан
Тэд эмнэлгийн мэргэжилтнүүдээ ирж сонгохоос өмнө 403,000 доллар төлсөн
Намайг эх орноосоо Энэтхэгт ах дүү нартаа эмнэлэг төлж байсан
Миний замын зардалд зориулж, тэд намайг зөв харж, эмчилсэн
Би чамд миний биеийн бүх хэсгийг харуулах газар байгаасай гэж х

Avatar

Их багш 2023-06-16 202.126.92.98

Монгол хэлний хичээл заана. Төлбөрөө 3 сараар хийвэл 1 сар үнэгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж