Б.Пүрэвдорж өнөөдөр Цэцийн гадаа жагсана

Хуучирсан мэдээ: 2023.06.16-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвдорж өнөөдөр Цэцийн гадаа жагсана

Б.Пүрэвдорж өнөөдөр Цэцийн гадаа жагсана

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өнөөдөр (2023.06.16)Үндсэн хуулийн Цэцийн гадаа жагсана. Тэрбээр керосин зэрэг нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирж, дотоодод нэрэн стандартын шаардлага хангахгүй хуурамч түлш борлуулж, иргэдийг хохироодог асуудлыг  хориглохын тулд  хуулийн төсөл санаачлан УИХ-аар батлуулж байсан юм. Хоёр жилийн турш тэмцэж байж, уг төслийг УИХ-аар батлуулсан түүхтэй. Гэвч Цэцэд энэхүү хуультай холбоотой маргаан ирснийг хүлээн авчээ. Иймээс Цэцийн дээрх үйлдлийг эсэргүүцэж, жагсахаар болсон нь энэ юм.

Тэрбээр жагсаал зохион байгуулах болсон талаараа “Маргааш (өнөөдөр) Цэц дээр очиж жагсаал хийнэ. Хоёр жилийн турш тэмцэж байж хуурамч шатахууны тухай хуулийн төслийг батлуулсан. Гэтэл Цэцэд маргаан үүсгэснээр хүлээн авсан байна. Хольц оруулж ирж, хуурамч шатахуун борлуулдгаас болж ард иргэдийн автомашины карбюратор, бензин хөдөлгүүрийг эвддэг. Бидний алаг үрс хуурамч түлшнээс нь болж хорддог. Монголчуудыг хохироож байгаад тэд жилд 80 тэрбумын ашиг олдог. Гэтэл Цэц энэ маргааныг хүлээн авсан байна.

Би 2016 онд санал гаргаж байгаад цэцийнхнийн нэг сая төгрөгийн цалинг гурван сая төгрөг болгон нэмэгдүүлж байсан.  Сүүндээ цадаагүй муусайн төлөгнүүд авлига авах гэж байгаа юм уу, маргааныг хүлээж авч. Ард түмэн дэмжээд очвол очно биз. Би ганцаараа ч байсан хамаагүй, Цэцийн гадаа маргааш жагсана. Сүүндээ цадаагүй төлөгнүүдтэй үзэлцэнэ” гэж өчигдөр мэдэгдсэн юм.

Сануулахад, тэрбээр дээрх хуулийн төслийг батлуулахаар 2018 оноос эхлэн асуудал тавьж, 2020 онд УИХ-аар санаачилсан хуулийн төслөө батлуулж байв. Тодруулбал, керосинд татвар ногдуулж байх зохицуулалтыг Онцгой албан татварын тухай хуульд тусгаж өгсөн юм. Ингэснээр керосин импортолсон нөхцөлд Онцгой албан татвар төлдөггүй байсныг төлөхөөр болгон зохицуулжээ. Авто бензин болон түлш импортоор оруулж ирсэн нөхцөлд импортлогчид Онцгой албан татвар төлдөг. Иймээс хуурамч шатахуун үйлдвэрлэдэгт татвар ногдуулах замаар шахалт үзүүлэхээр болж, холбогдох хуулийн төслийг батлуулсан ч Цэц маргааныг хүлээн авсан нь Г.Пүрэвдорж гишүүнийг тэмцэлд хөтлөөд байна.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж