“Алтан загасны үлгэр”-ийн эмгэн лугаа Ардын намынхан

“Алтан загасны үлгэр”-ийн эмгэн лугаа Ардын намынхан

“Алтан загасны үлгэр”-ийн эмгэн лугаа Ардын намынхан

Энэ хорвоод өөрчлөгддөггүй зүйл үгүй ажээ. Өмнө шашныг тахалтай зүйрлэж, тархуулахгүй гэж тас цохиж явсан МАН шашингүй үзлийг Монголд хүчээр бий болгосон бол өнөөдөр өөрсдийнх нь имижийн нэг хэсэг нь болсон. Намынхаа 100 жилийн ойгоор Богд Зонховагийн хөшөөг 32 тэрбумаар барих гэж тэд зүтгүүлсэн бөгөөд төсөвт суулгаагүй байхад нь хэзээний шавыг нь тавьсан төдийгүй шаврыг нь зуурсан нь тэд шашинлаг болоод зогсохгүй түүгээр хөрөнгөө зузаатгадаг болсныг ч гэрчилнэ. Үүнтэй зэрэгцэн шашны тухай хуулийг ч батлуулахаар боловсруулсан билээ. Хүн цоорох сайхан бол нам цоорох бүр самгардмаар аж. Өнөөдөр шашин төрийг мандуулахаар тэд хэрдээ хичээж явна. Өөрсдийнх нь хэлдгээр мангаснуудтай тэмцэж явна. Цаг хугацааны шүүлтүүрээр хэн нь мангас, хэн нь бурхан болохыг хэлээд өгөх биз ээ.

Бурхны шашны зурхайн ухаанд 33-ны мөчлөг гэх ойлголт бий.  Монголчуудын 33-ны мөчлөгөөс үнэн голоосоо цэрвэх. Бид энэ шашны мөн чанар, гүн ухаан, ертөнцийг үзэх үзлээс нь илүү хэлбэр төдийхөн шүтдэг болохоор энэ мэт зан үйл нь хэн нэгний амьдралаа залгуулах хэрэгсэл болдог бол нөгөө хэсэгт нь амьдрал, сэтгэл санааны даатгал болох ажээ. Цагаан сар гармагц бушуухан хийморийн сан тавиулж байж бид сая санаа амарна. Энэ үзэгдэл эрх баригчдын дунд бүр хавтгай. Чой хамбыг дэргэдээ суулгаж байгаад түмний нүдэн дээр ирэх жилийн өнгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асуух бөгөөд их л хэрхэн тал засахыг бид харж л байдаг.

МАН-ын 33-тай гишүүдийн дунд намын байраараа шагайж буй дамтамжийг судлах аваас маш сонин дүн гарах вий. Учир нь мухраар сүсэглэгсэд 156 мянган гишүүнийх нь дотор бишгүй бий. Дундговь аймгийн Дашгэнпэллин хийдийн Тэргүүн лам Б.Доржхорол “33-ны мөчлөг орж буй гал суудалтай эрчүүд өнгөний хувьд “улаан” цээртэй бөгөөд баруун хойд зүгт бэлэвсний газар очиж болохгүй. Ангийн мах идэхэд цээртэй. Эрүүл мэндийн хувьд зүрх, судас дагасан өвчнөөс болгоомжилж, түүнийг зассан ном гүрэмд шамдах нь зүй” гэжээ. Түүний тайлбарласнаар, хүнд хийморь доройтох нас гэж бий бөгөөд тэр нь 33 нас. Энэ үед аливаа хүмүүний хийморь бүр цаанаасаа доройтох аж. Харин Гандантэгчэнлин хийдийн Гадаад харилцааны албаны лам Э.Баасантогтох “33-ны мөчлөгийн хамгийн том засал нь ээжийгээ баярлуулах явдал юм” хэмээж. Уг нь мөчлөгөөс мөрөө баллаад, эжийнхээ ачийг хариулаад нэг сумаар хоёр туулай буудаж болох сайхан санаа. Гэвч сэтгэлийн амьтад хойно, хийморийн сан тавиулж, хэрэгтэй тарниа уншуулахгүй бол хөлөө хугалж, гараа бэртээд энүүхэнд, бүр салж сарниж эхийгээ зовооно гэж үзэгсэд заавал лам залж, өөрөө ч ойлгохгүй ном уншуулж байж сая санаа амарна. Гай газар доороос, гахай модон дотроос, ах нарын амнаас илүү гар нь түрүүлж хөдөлдгийг ч хэлэх үү…

Тиймээс том зургаар нь харвал ардчиллын 33-ны мөчлөг оржээ. Энэхүү мөчлөг нь орсон байхад засал ном хийж, эхчүүд эмэгтэйчүүдийг баярлуулахын оронд хүүхдийг нь ялгаварлаж, хүний нутагт охин үрсийг нь хүчиндэхээс эхлээд бишгүй бузрын явдал тэднээс л гарах аж. Өнөөгийн хулгай дээрэм, төрийн данхар бүтэц, эдийн засгийн уналт гээд бүгдийг өнгөрсөн 30 гаруй жилийн төр засгийн удирдлагын балаг гэж Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Х.Нямбаатар, Г.Занданшатар нарын хэлснийг намынхан нь тоть мэт давтах аж. Христийн шашинтуудын хувьд ч 33 муухай. Мөчлөг нь орсон Есүс Христийг 33 настайд нь цовдолсон билээ. Энэ тухай бидний сайн мэдэх зохиол номд ч бишгүй л гардаг. Алдарт “Алтан загасны үлгэр”-т 33 жил ханилан суусан тухай / Ровно тридцать лет и три года/ өгүүлдэг бол орчин цагийн монгол хэлний дүрмийг үндэслэгч Ц.Дамдинсүрэн бурхны шашинтай монголчууддаа ойлгуулах үүднээс “30 жил тэнэж, 40 жил суув” хэмээн орчуулжээ. Өвгөн, эмгэний насыг илтгэх 70 жил монголчуудын хувьд коммунист дэглэм тогтсон цаг хугацааг илэрхийлдэг.

Харин тэрхүү 70 жилийн алдаа завхарлыг хөгжлийн манлай мэтээр ярьдаг МАН-чууд “Ардчилсан 30 жилд…” гэж муулаад буй эрх баригчид маань 25 жилд нь өөрсдөө төр барьсан гэдгээ мартсан болотой.

Тийм атлаа “Алтан загасны үлгэр”-ийн эмгэн шиг ард хоцорсон 33 жилээ хамаг завхарлын үндэс гэж эрх баригчид итгүүлэхийг хичзэнэ. Мянга давтвал үнэн болдог ёсоор ам нээх тоолондоо ийн адлах.

Өмнө нь шашны сүм хийдийг газартай тэгшилж, лам хуврагуудыг хомроголон хятад явсан бол өдгөө нүглээ наминчилдаг болсон. Урьдын явдлыг цайруулах гэж боломж олдвол шав тавьж, түүндээ лам багшаа байлгаастай. Бурхны шашныг зан үйл, харагдах хэлбэр төдийхнөөр нь дагах тэд мөн чанарыг нь ойлгосон бол Монголд өнөөдөр шамбалын орон сүндэрлэх байлаа.

Одоо ийм утгагүй, улиг болсон үгээ болиод тэмцлээ, хөгжлөө амаараа биш амьдрал дээр батлаж харуулмаар байна. Алтан загасны үлгэрийн эмгэн шиг арай дэндүү ард түмнээ басамжилж байгаа тэд сонгууль болохгүй юм шиг л соотолзож байна. Хэрвээ маргааш сонгууль болвол МАН-ыг сууриар нь суудлаас нь суга татахад иргэд бэлэн байна.

МАН наанаа авлига, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг, хүнд сурталтай тэмцээд байгаа юм шиг харагдах ч цаанаа энэ бүхнийг бий болгож, төрийн эрх мэдлийг улам бүр зузаатгасаар байна. Үндсэн хууль, Сонгуулийн хууль өөр бусад амьдралд нөлөөлөх олон хуулийг иргэдээс асуулгүйгээр нэрийг нь бариуд хүч түрдэг болов. Сонгуулийн хуулиа сонгогчид нь мэдэхгүй төдийгүй ямар өөрчлөлт оруулж буйг нуух маягтай батлахаар зүтгэв.  Тэднийг ажаад байвал яг л "Алтан загасны үлгэр"-ийн эмгэн шиг аашилж байна. Өөрсдийнх нь хөрөнгө, чинээ, амьдрал ахуй өдрөөс өдөрт дээшлээд, бидний амьдрал хоног өнгөрөх тоолонд харанхуй ангал руу унаж байна. Үүнийг тэд өнгөрсний буруу, ирээдүйн сэргэлт хэмээн тайлбарлаж буй ч улам барьцаа ахиулан элдэв өөрчлөлтөөр хувийн хэвшлийг хумиж, төрийн данхар бүтцийг бий болгохоор улайрсаар… Эцэст эднийг хэн төрд гаргасан билээ, бид. Эмгэнийг хэн өөгшүүлсэн билээ, өвгөн…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-16 202.9.40.143

МАН бол Монгол орныг тусгаар улс болгож улс шиг авч явна. Энэ хэцүү цаг үед хэрвээ АН засаг төрийн рэх барьж байсан бол бид Орос, Хчтад орны хайчинд орж алийгаа алдсан байх. АН засаг барьж байхдаа улс орны эдийн засгийг яаж сүйрүүлж байсныг бид мартаагүй. Тэдний тавьсан өрийг дарах гэж МАН байдаг чадлаараа ажиллаж байна. Нарантөгс мэтийн Элбэгдоржийн дохиур үүнийг ойлгох чадваргүй юм. Тэд улс төр хийж л улстөрчидөөсөө хэдэн төгрөг олж л амьдарна. Өөрөөр чадвар, мэдлэг нь хүрэхгүй

Avatar

MNT NEWS 2023-06-16 197.210.78.235

Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($600,000USD) үнээр худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа.
Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM
Whatsapp дугаар: +19099134258
Вэбсайт: nyhcs.site

Avatar

Нэргүй 2023-06-16 192.42.116.197

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Эрдэнэ 2023-06-16 64.119.27.199

татвар , ашигт малтмалын үнийн өсөлтөөс их наядаар хулгай хийж байгаа ганц нам бол МАН

Avatar

DR WAYNE CURL 2023-06-16 197.210.78.201

Доктор Уэйн Кёрлд талархал илэрхийлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч буй бүх хүмүүст мэндчилье
DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM Энэтхэгийн Венката мэргэжлийн эмнэлгээс
Эмнэлэг эхний хагаст төлсөн 805,000 доллараар миний бөөрийг худалдаж авсан
Тэд эмнэлгийн мэргэжилтнүүдээ ирж сонгохоос өмнө 403,000 доллар төлсөн
Намайг эх орноосоо Энэтхэгт ах дүү нартаа эмнэлэг төлж байсан
Миний замын зардалд зориулж, тэд намайг зөв харж, эмчилсэн
Би чамд миний биеийн бүх хэсгийг харуулах газар байгаасай гэж х

Avatar

Нэргүй 2023-06-16 192.82.84.174

Ардчилал эрх чөлөөний 30 жилийн 25 жилийг Монгол түмэн маань Энхрий хайрт МАН / МАХН / тай яг хаашаа юу зөөчихсөн болоод иргэд ядуу ларга нар БАЯН болчихвоо.

Avatar

иргэн 2023-06-16 103.229.120.182

Улс оронд маань зүгээр ажлаа хийж амьдралаа авч яваа хэвийн хүмүүсийг харлуулах зохион байгуулалттай ажил эхэлсэн бололтой. Тэдний хэн болохыг танихад хялбар гэж байгаа. Юуны өмнө буруу ярьж бусармаг загнасан ч газар зарж гай тарьсан ч фб-ээр огт муулуулахгүй, хүний эрх хүүхдийн эрх гэх мэт үүрэг хариуцлага ярьдаггүй зөвхөн эрх ярьдаг гадныхны тавиул, туулайн чинээг уулын чинээ болгон хийрхэхч худалдагдсан сэтгүүлч, иргэн, багаасаа гадны шашны угаадсаар тэжээлгэж уяагаар уургалуулагчид болой

Avatar

Зочин 2023-06-16 202.179.21.199

Доромжлол, гүтгэлэг бүрэн МАН-ын нэр хүндийг өсгөж байдаг. Хичнээн харлуулаад МАН-ын амжилт, бүтээн байгуулалт, авлигын эсрэг тэмцлийг зогсоож чадахгүй. Ард иргэдийн дийлэнхи олонхи МАН, Засгийн газрыг талархан дэмжиж байна. Гүтгэ, гүтгэ, бас дахин гүтгэ.

Avatar

Зочин 2023-06-16 202.126.90.98

ман ардчилалыг булшилах гэж гучин жил тэмцсэн одоо өөрснөө булшлагдах цаг нь иржээ хөөрхий

Avatar

зочин 2023-06-16 122.201.19.190

МАН хан Ард түмнийг доромжилсон ёс зүйгүй УИХ д байх ёсгүй бүдүүлэг соёлгүй юмнуудаа төрөөс зайлуулаачээ БУЛГАНТУАЯА ЧИНБАТ УНДРАМ гэх мэтчилэн

Avatar

Нэргүй 2023-06-16 124.158.65.54

Дарга болох гэж улс төр хийдэг, бүх муу муухай хулгай луйврын үндэс нь Төрийн гэх үйлдвэр, аж ахуйн нэгжүүд юм. Энд л өөрсдийнхөө цүнх баригчдыг байршуулахын төлөө тэмцэл өрнөдөг. Бүх төрийн өмчийг хувьчилчихвал энэ бүх луйвар илт багасна. Үндсэндээ мөнгөтэй болох эрх мэдлийн төлөө улайран тэмцэж байгаа юм. Монгол одоо эрүүл улс төр хийдэг цаг нь болсон шүү. Иимээс ЕС Оюунэрдэнийг дэмжицгээе.

Avatar

Өвгөн ард 2023-06-16 49.0.139.91

Бурханы сургаалыг үндэслэгч номын учрыг эс олбол бүү шүт гээд хэлчихсэн, шашны номыг сулруулагч нь лам нар дотор байна гээд бас хэлсэн, итгэл баталгааг олохгүй бол миний үгэнд ч бүү итгэ гээд айлдсан, Аль ч измд ийм цэвэр зүйл үгүй, энэ сайхан номыг энгүүн сайхан зүрхээр мэдэрдэг, эзэмшдэг. Ерөөс үйл явцын баримжаа үгүй байж бичих аядах огидос хүргэж байна.

Avatar

Hhe 2023-06-16 202.126.90.70

Sain saihan zuils zunduu l bn. Oshoo ih sn saihan divaajin bolog.

Avatar

1 2023-06-16 202.21.102.222

MAN-nii buruu bishee ard tumenni iim boloodl MAN galzuurch baigaam doo kk, hurteh estoigoo hurtej baigaan.

Avatar

Нэргүй 2023-06-16 103.229.176.132

90 – eed on hurtelhi nam gej buruu oilgood bgaad l asuudal bgaa yum. ter uyed nam bol zasag bsan. namiin gishuun bolno gedeg bol tom shagnal bsan. tom shalguurtai bsan. gevch odoo bol hulgaichidiin uur bolson gedgiig l manai ahmaduud yas mahandaa tultal oilgoh heregtei.

Avatar

энхээ 2023-06-16 202.72.245.121

МАН-ыг 90 онд л булшлах бсым ш лдээ. Одоо ард түмний хүсэлтээр татан буулга. Хамаг муу муухайг хийдэг, фашист коммунист нам шүү. Угшил нь тийм

Avatar

Зочин 2023-06-16 103.57.95.228

МАН, АН хоёр хоёулаа хулгайч нам. энэ хоёрыг бүү сонго.

Avatar

Нэргүй 2023-06-16 202.126.90.99

Аргаа барсан МАН-ын нохойнууд нэг ийм үг хэлдэг юм. Наад үг чинь улиг болсон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж