“Малын өвчлөл мах сүүгээр дамждаад эрүүл мэндэд нөлөөлдөг”

“Малын өвчлөл мах сүүгээр дамждаад эрүүл мэндэд нөлөөлдөг”

“Малын өвчлөл мах сүүгээр дамждаад эрүүл мэндэд нөлөөлдөг”

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас санаачлан өнөөдөр /2023.06.15/  малын вакцинжуулалтын талаар албаныхан мэдээлэл өгөв.

Энэ үеэр Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Д.Тунгалаг “Малын өвчлөл мах сүүгээр дамжаад эргээд хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Үүнээс үүдээд бичил биетний тэсвэржилт гэж дэлхий нийтээр ярьж байна. Хүний болон антибиотикийн хэрэглээний тухай ойлголт юм. Энэ нь маш өргөн хүрээний асуудал. Яагаад гэвэл замбараагүй эм хэрэглэсэн малын мах сүүг хүнсэндээ хэрэглэснээр тодорхой өвчний эмгэг үүсгэж, эргээд антибиотик төрлийн эм хэрэглэхээр үйлчилдэггүй, тэсвэртэй болдог гэх мэт сөрөг нөлөөтэй асуудал үүсч байна. Монгол Улсад малын өвчлөл гарахад махны бэлтгэн нийлүүлэлт экспорт шат шатандаа зогсдог. Мөн дээрээс нь малчдын чөлөөтэй оторлох боломж нь хязгаарлана гэх мэтчилэн өргөн хэмжээний хор нөлөө хохирол учруулдаг. Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд Мал эмнэлгийн чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг хуульчилж зааж өгсөн” гэлээ.

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ДАРХЛААЖУУЛАЛТ

Дэлхий дахинд 2030 он гэхэд бог малын мялзан өвчнийг бүрэн устгах зорилтыг НҮБ-ын ХХААБ, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас тавьж улс орнууд энэ өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлээд байна. Монгол Улс “Бог малын мялзан өвчинтэй тэмцэх устгах стратеги”-ийг 2023-2025 онд өвчний эрсдэл бүхий бүс нутгийн мэдрэмтгий мал сүргийг 2 жил дархлаажуулж, 3 дахь жилээс төл малыг дархлаажуулах ажлыг хэрэгжүүлж, бог малын мялзан өвчнийг хяналтад авах, цаашид устгах арга хэмжээг оношилгоо, тандалт, тусгаарлалт, халдваргүйтгэл зэрэг мал эмнэлгийн бусад арга хэмжээтэй хослуулан шат дараалан хэрэгжүүлж байна.

Бог малын мялзан өвчний тохиолдол 2023 оны зургадугаар сарын 14-ны өдрийн байдлаар 9 аймгийн 24 сумын 30 голомтод бүртгэгдэж хорио цээрийн арга хэмжээ хэрэгжиж байна.

Энэ онд эрсдэл бүхий аймаг, сумдын 19,0 сая малыг дархлаажуулах аяны хүрээнд төв болон зүүн, говийн бүсийн 9 аймаг, нийслэлийн богийн төл, ямааг хамруулах ажил зохион байгуулж байна. Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд Мал эмнэлгийн байгууллагаас гадна бусад оролцогч талууд болох орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагууд, малчид, ард иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR WAYNE CURL 2023-06-15 197.210.78.52

Доктор Уэйн Кёрлд талархал илэрхийлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч буй бүх хүмүүст мэндчилье
DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM Энэтхэгийн Венката мэргэжлийн эмнэлгээс
Эмнэлэг эхний хагаст төлсөн 805,000 доллараар миний бөөрийг худалдаж авсан
Тэд эмнэлгийн мэргэжилтнүүдээ ирж сонгохоос өмнө 403,000 доллар төлсөн
Намайг эх орноосоо Энэтхэгт ах дүү нартаа эмнэлэг төлж байсан
Миний замын зардалд зориулж, тэд намайг зөв харж, эмчилсэн
Би чамд миний биеийн бүх хэсгийг харуулах газар байгаасай гэж х

Avatar

Эмээ 2023-06-15 202.21.107.35

Вакцины дараа хэдэн сар болж байж махыг идэж бодлогыг мэдээлэхгүй байна, 3сар махыг нь идэж болдоггүй гэсэн ,

Avatar

Нэргүй 2023-06-15 213.87.135.11

~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж