Хорт хавдар тусаад эдгэсэн хүмүүст зориулсан хууль батлана

Хуучирсан мэдээ: 2023.06.16-нд нийтлэгдсэн

Хорт хавдар тусаад эдгэсэн хүмүүст зориулсан хууль батлана

Хорт хавдар тусаад эдгэсэн хүмүүст зориулсан хууль батлана

Итали улс хорт хавдраар өвдөөд эдгэсэн хүмүүст зориулж "Мартагдах эрхийн тухай" хуулийг батлах гэж байна. Эдгэрч буй өвчтөнүүдийг ялгаварлан гадуурхалтаас хамгаалах зорилготой энэ алхамаа тус улсын ерөнхий сайд Жоржиа Мелони Мягмар гаригт зарлажээ. "Бидний зорилго бол олон мянган итали хүний амьдралд сөргөөр нөлөөлж буй туйлын бодит асуудалд хариулт өгөх хуулийг хамгийн богино хугацаанд хэрэгжүүлэх юм" гэж ерөнхий сайд Жоржиа Мелони хэллээ.

Энэхүү кампанит ажлыг Италийн Анагаах ухааны онкологийн нийгэмлэг хариуцан явуулж байна.

Италид хорт хавдраар өвчилсөн 900 мянга гаруй хүн байдаг. Энэ хүмүүс эрүүл мэндийн түүхээсээ болоод банкнаас зээл авах, даатгалд хамрагдах, хүүхэд үрчлэх зэрэг зүйл дээр ялгаварлан гадуурхалтыг мэдэрч, хүндрэлтэй тулгардаг аж. Хуулийн төслийг засгийн газар маш анхааралтай судалж байна. Мөн парламентаар дамжуулан хуулийн хэрэгжилтийг хянаж, шаардлагатай туслалцааг үзүүлэх үүргийг Эрүүл мэндийн сайд Оразио Шиллацид өгчээ.

Хуулийн төсөлд зааснаар, эдгэрч буй өвчтөнүүд эмчилгээ дууссанаас хойш 5-10 жил өнгөрсөн тохиолдолд байгууллагуудад өөөрийнхөө өмнөх статусын талаар мэдээлэл өгөхгүй байх боломжтой. Франц, Люксембург, Нидерланд, Бельги, Португал зэрэг улсад үүнтэй ижил төстэй хууль аль хэдийнэ хэрэгжээд эхэлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж