Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ “Салхинд хийссэн хамхуулын үг” үзэсгэлэнгээ дэлгэнэ

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ “Салхинд хийссэн хамхуулын үг” үзэсгэлэнгээ дэлгэнэ

Соёлын элч Ц.Ган-Эрдэнэ “Салхинд хийссэн хамхуулын үг” үзэсгэлэнгээ дэлгэнэ

Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр” галерейд Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч Ц.Ган-Эрдэнийн “Салхинд хийссэн хамхуулын үг” үзэсгэлэн 2023 оны зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 12-ны өдрүүдэд олны хүртээл болох гэж байна. Түүний үзэсгэлэнд байгалийн өөрчлөлт, улс төр, нийгэм, эдийн засаг, технологийн хувьсал өөрчлөлтөөс шалтгаалж бодит амьдрал болон оюун санааны ертөнцөд эрс өөрчлөлтүүд гарч байгааг усны тусгалаар дамжуулан илэрхийлжээ.

Уран бүтээлч Цэндийн Ган-Эрдэнэ нь 1979 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн бөгөөд ХБНГУ-ын Мюнстер хотод ажиллаж амьдардаг чөлөөт уран бүтээлч юм. Тэрбээр 2001 онд СУИС-н харьяа Дүрслэх урлагийн дээд сургуульд профессор Ц.Нарангэрэл багшийн удирдлага дор "Чимэглэлийн уран зураг" мэргэжлээр суралцсан бол 2010 онд Мюнстер хотын Урлагийн академид профессор Херман-Йозеф Куна багшийн удирдлага дор суралцан төгссөн.

Түүний өөрийн илэрхийлэхийг хүссэн агуулгаа усны тусгалаар дамжуулан өөрийн бүтээлдээ шингээн харуулдаг арга барил нь Баруун Европт хэдийнэ танигджээ. Тэр 2006 оноос хойш идэвхтэй уран бүтээлээ туурвиж буй тэрбээр бие даасан болон хамтарсан нийт 12 үзэсгэлэнд оролцож, жил бүр 100 мянга гаруй хүнд өөрийн бүтээлээ хүргэжээ. Түүний Монголын соёл, урлагийг олон улсад таниулан сурталчлахад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн 2022 онд ХБНГУ-д суугаа Монгол Улсын Соёлын элчээр өргөмжилсөн.

Ирэх наймдугаар сард тэрбээр урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ц.Нарангэрэлийн хамтаар “Адууны өвөг” нэртэй уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэнг ХБНГУ-ын Варендорф хотод толилуулах болно.  Монгол Улсын Соёлын элч, уран бүтээлч, багш Цэндийн Ган-Эрдэнийн бүтээлүүд нь Баруун Европын орнуудын нэртэй цуглуулагчид болон музейн цуглуулгад багтсан байдаг.

“Салхинд хийссэн хамхуулын үг” үзэсгэлэн нь долдугаар сарын 12-ныг дуустал “Улаан гэр” галерейд 10:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй толилуулагдах тул та бүхнийг үзэсгэлэнгээр зочлохыг урьж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

DR WAYNE CURL 2023-06-15 197.210.78.52

Доктор Уэйн Кёрлд талархал илэрхийлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч буй бүх хүмүүст мэндчилье
DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM Энэтхэгийн Венката мэргэжлийн эмнэлгээс
Эмнэлэг эхний хагаст төлсөн 805,000 доллараар миний бөөрийг худалдаж авсан
Тэд эмнэлгийн мэргэжилтнүүдээ ирж сонгохоос өмнө 403,000 доллар төлсөн
Намайг эх орноосоо Энэтхэгт ах дүү нартаа эмнэлэг төлж байсан
Миний замын зардалд зориулж, тэд намайг зөв харж, эмчилсэн
Би чамд миний биеийн бүх хэсгийг харуулах газар байгаасай гэж х

Avatar

w 2023-06-15 166.48.51.239

Хамхуулын хэлсэн нь

Үрийн сайнд ургаж
Үндэсний мууд тасарлаа
Энхэл донхол явж
Элэг бөөр өвдлөө

Одоо ингээд
Тэрэгний сүүдэр сахисан
Хөгшин ямааны аманд
Орсугай

Avatar

Нэргүй 2023-06-15 213.87.135.11

~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж