“Ногоон, Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” хэлэлцүүлэг үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

“Ногоон, Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” хэлэлцүүлэг үргэлжилж байна

“Ногоон, Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” хэлэлцүүлэг үргэлжилж байна

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ТоС Холбоо, IFS, ОУСК, Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), бусад гадаад, дотоодын дэмжигч байгууллагууд Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын Хөтөлбөр 2023 -г зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Ногоон, Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” цуврал хэлэлцүүлэг боллоо.

6 сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Панел хэлэлцүүлгүүд дараах сэдвийн хүрээнд өрнөлөө.

Хэлэлцүүлэг 5: Олон улсын тайлагналын стандартуудын зах зээлд үзүүлэх нөлөө, цар хүрээ

Уур амьсгал, тогтвортой байдлын талаарх мэдээллийг тайлагнах, нөлөөллийг хэмжих хэрэгслийн талаарх олон улсын стандартыг уриалсан нь санхүүгийн байгууллага, компаниудын ил тод байдал, тайлагналын тогтолцоог стандартчилах, ногоон/нийгмийн угаалтын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой томоохон ахиц дэвшилд хүргэсэн (Олон Улсын Тогтвортой Байдлын Стандартын Зөвлөл болон Олон Улсын Байгаль Орчны Удирдлагын Стандартын Ажлын Хэсэг (TNFD) гэх мэт). Гэсэн хэдий ч эдгээр стандартыг хэрэглээнд нэвтрүүлэхэд тусгайлсан аргачлал арга зүй боловсруулах, чадавхыг бэхжүүлэх, мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай. Энэ хэсэгт тогтвортой байдлын ил тод байдлын шаардлагуудын дотоодын зах зээл, ялангуяа хөгжиж буй орнуудад үзүүлэх үр дагавар, одоо байгаа болон шинээр гарч ирж буй тогтолцоог жигд нэвтрүүлэх, харилцан уялдаатай байхын тулд салбар бүрийн оролцогч талуудаас хамаарах арга хэмжээнүүдийн  талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлэг 6: Нэгдсэн  таксономи (Common ground Taxonomy)

Ногоон болон тогтвортой санхүүгийн таксономи нь тогтвортой хөрөнгө оруулалт, ил тод байдлыг дэмжих, ногоон угаалтын эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч олон улсад таксономийн тоо олшрох тусам тогтвортой байдлын тайлагналыг харьцуулах, харилцан уялдаа, нийцлийг хангахыг уриалж байна. Ингэснээр тогтвортой байдлын асуудлыг тодорхойлох, хэмжих, тайлагнах стандартчилсан цогц тогтолцоо бий болох  юм. Тиймээс таксономуудыг хооронд нь нийцүүлэх нь ил тод байдал, тайлагналыг сайжруулж, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх зардал, нарийн төвөгтэй байдлыг бууруулж, хөрөнгө оруулагчдыг тогтвортой хөрөнгө оруулалт руу татах нөхцөлийг бий болгоход чухал нөлөөтэй. Хөрөнгө оруулагчид илүү боловсронгуй мэдээлэлд  үндэслэн тогтвортой хөрөнгө оруулалт хийх боломжуудыг тодорхойлж, үр дүнд нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл явцад тогтвортой байдлын үзүүлэлтийг харгалзаж үзэх хандлага нэмэгдэнэ. Энэ хэсэгт шинэчлэгдэн баталж буй таксономийг одоо мөрдөгдөж буй таксономитой уялдуулах стратеги болон бодит арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлэг 7: Технологи, инновацын тусламжтайгаар тогтвортой байдлыг санхүүжүүлэх нь

Дижитал платформууд, блокчэйнд суурилсан системүүд, уур амьсгалын  мэдээллийн аналитик болон тогтвортой финтекийн гарааны бизнесүүдийн сүүлийн үеийн хөгжил нь байгаль, биологийн олон янз байдал зэрэг уур амьсгалыг оролцуулан цаашлаад илүү тогтвортой байдалд чиглэсэн санхүүгийн системийн өөрчлөлтийг хурдасгах томоохон боломжийг харуулж байна. Эдгээр технологийн шийдлүүдийг одоо байгаа санхүүжилтийн механизмд нэгтгэх нь БОНЗ-ын индикаторуудыг автоматаар цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах боломжийг олгох замаар санхүүгийн системийн болон дэд бүтцийн үр ашгийг нэмэгдүүлж, санхүүгийн мэдээллийн тогтмол бүртгэлийг хангах замаар хариуцлагатай байдлыг сайжруулах боломжтой. Энэ хэсэгт ТХЗ-д хүрэхэд хувь нэмрээ оруулах эдгээр технологийн ирээдүйн хэрэглээг бодит практикт тулгуурлан хэрэгжүүлэх талаас нь хэлэлцжээ.

Дэлгэрэнгүйг эндээс:

Худалдаа Хөгжлийн Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж