Хятад энэ онд хамгийн олон саятнаа "алдана"

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

Хятад энэ онд хамгийн олон саятнаа "алдана"

Хятад энэ онд хамгийн олон саятнаа "алдана"

Хятад улс энэ онд хамгийн олон саятнаа алдах төлөвтэй байгааг "Henley & Partners" компани Мягмар гаригт тайлагнав. Эдийн засаг доройтож буйтай холбоотойгоор нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 13500 иргэнээ Хятад алдана. Өөрөөр хэлбэл, чинээлэг иргэд улс орноо орхин дүрвэх магадлалтай байна. 

Энэтхэг, Их Британи улсууд Хятадын араас жагсаалтыг удаалав. Тодруулбал, Энэтхэгийн 6500 саятан, Их Британийн 3200 саятан тус тус эх орноо орхин дүрвэхээр байна.

Хятадын дарга Ши Жиньпин саяхан нийтийн хөгжил цэцэглэлтийн арга хэмжээг авч эхэлсэн. Энэ нь Хятад дахь бизнес эрхлэгчдийн хувьд гадаадад гарах сэдэл болсон байж магадгүй юм. Нийтийн хөгжил цэцэглэлт гэх нэр томъёог "бялуу хуваалт" гэж Хятадын өндөр албан тушаалтан тайлбарлажээ. Засгийн газар ядууст туслахын тулд баячуудыг үгүйрүүлэхгүй гэдгийг онцолсон хэдий ч чинээлэг хүмүүс гадаадын улс руу хошуурсаар байна. Нөгөөтэйгүүр Covid-19-ийн хязгаарлалт ч үүнд нөлөөлсөн. Covid-19-ийн хязгаарлалт үгүй болсноор Хятадын эдийн засаг мэдэгдэхүйц сайжирч, тансаг зэрэглэлийн салбар нь улс орны нийт эдийн засгаас ч илүү хурдацтай өсчээ.

Хятадын нийт баялгийн өсөлт сүүлийн жилүүдэд удааширч буй. Тиймээс гадагшаа урсаж буй хөрөнгийн хэмжээ ердийн үеийнхээс илүү хохирол учруулах магадлалтай байна.

АНУ-ын хувьд энэ жил 2100 саятан эх орноосоо дүрвэсэн. Тус улс 2019 онд 10800 чинээлэг иргэнээ гадагшаа алдаж байсантай харьцуулбал энэ нь тун бага үзүүлэлт ажээ.

Эх сурвалж: ROBB REPORT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж