Инфляцийн өсөлтөд Бейонсег буруутгав

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

Инфляцийн өсөлтөд Бейонсег буруутгав

Инфляцийн өсөлтөд Бейонсег буруутгав

Дуучин Бейонсе өнгөрсөн сард дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлсэн. Тоглолт тавдугаар сарын 10-нд Шведийн Стокгольмоос эхэлжээ. Бейонсегийн тоглолтыг дагаад тус улсад зочид буудал, ресторануудын эрэлт нэмэгдсэн. Тэр бүү хэл тавдугаар сард Шведийн инфляцийн түвшин таамагласнаас өндөр буюу 9.7 хувьтай гарчээ. Мэдээж үүний ард зочид буудал, ресторануудын үнийн өсөлт бий.

"Бейонсе зочид буудлын үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж бодож байна. Инфляци өссөнд Бейонсег буруутгахгүй. Гэсэн хэдий ч аялан тоглолт болон түүнийг үзэх гэсэн хүмүүсийн эрэлт хэрэгцээ үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн" гэж Данске банкны эдийн засагч Майкл Гран хэлжээ. 

Энэ удаагийн аялан тоглолт бол Бейонсегийн долоон жилийн дараах анхны тоглолт юм. Есдүгээр сард тоглолт дуусах үед Бейонсе бараг хоёр тэрбум фунт стерлинг олсон байна гэх тооцоолол ч гарчээ.

Аялан тоглолтын тухай мэдээлллийг хоёрдугаар сарын 1-нд цацсан. Энэ үеэс хойш тоглолт болох хотуудад байрлах байр хайсан хүмүүс эрс нэмэгджээ. Тоглолтын тасалбар ч хэдхэн хоногийн дотор дуусч, дамын үнэ нь өссөн аж. Стокгольм дахь хоёр өдрийн тоглолтыг 46 мянган хүн үзжээ. Тэр байтугай тус хотын аялал жуулчлалын салбарын өсөлтийг "Бейонсе эффект" гэж тодорхойлсон байна. "Нэг алдартан ийм том нөлөө үзүүлэх нь маш ховор тохиолдол бөгөөд хөлбөмбөгийн томоохон тэмцээнүүд л ийм нөлөө үзүүлж чадна" гэж Майкл Гран ярьлаа. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж