"Мадуро маягийн удирдлагатай байгаадаа ичиж байна"

"Мадуро маягийн удирдлагатай байгаадаа ичиж байна"

"Мадуро маягийн удирдлагатай байгаадаа ичиж байна"

Эдийн засагч Р. Даваадоржтой ярилцлаа.


-Монгол Улсын 2023 оны улсын төсөв батлагдах үйл явцад шинэчлэлийн төсөв болсон, 1.5 их наяд төгрөгийн хэмнэлт хийлээ гэж өөрсдийгөө магтаж суусан эрх баригчид гэнэт төсөвт тодотгол оруулахаар хэлэлцэж байна. Эдийн засагч хүний хувьд та үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Сүүлийн жилүүдэд эрх баригчид төсөв өргөн барихдаа тооцоо судалгаагүй төсөв өргөн бариад хэвшчихлээ. Өнгөрсөн жилүүдэд төсөвт 1-2 удаа тодотгол хийж ирсэн. Энэ жил ч мөн төсөвт тодотгол оруулахаар төслөө УИХ-д өргөн бариад байна. Жил бүр төсөв өргөн барих үед эдийн засагчид “төсвөө тооцоо судалгаатай боловсруулаач ээ. Та нарын хийсэн боловсруулсан төсөвт жил бүр тодотгол хийж байна. Өнгөрсөн жил буюу 2022 онд төсвийг хоёр удаа тодотгосон. Одоо 2023 оны төсөвт тодотгол хийхгүй биз дээ” хэмээн асууж байсан. Тэр үед “Тийм зүйл одоо байхгүй. Төсөвт жил бүр тодотгол хийдэг асуудал ард үлдсэн” гэж хариулж байсан. Харамсалтай нь, зургаан сарын дараа төсвийн тодотгол орж ирлээ. Хууль эрх зүйн хувьд төсөвт тодотгол хийх шалтаг шалтгаанаа тайлбарлахдаа Төсвийн тухай хуульд байхгүй зүйл заалтыг ярьж байна. Төсвийн тодотголыг хуулийн дагуу дөрвөн шалтгааны дагуу хийх ёстой. Гэтэл эрх баригчид “Төсвийн орлого нэмэгдсэн учраас төсөвт тодотгол хийж байна” гэж мэдэгдээд байгаа. Ийм хууль эрх зүйн үндэслэл байхгүй.

-Ямар нэгэн хууль зөрчсөн юм байхгүй гэж Сангийн сайд тайлбарлана лээ? 

-Энэ нөхдүүд ямар заль хэрэглэж байна гэхээр төсвийн тодотгол хийдэг дөрвөн зүйл дотроос төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийнэ гэх заалтын дагуу хийж байна хэмээн тайлбарлаж байгаа. Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийнэ гэж байгаа юм.  Ерөнхийлөн захирагч нар хоорондоо мөнгө төгрөгөө шилжүүлэх юм бол тодотгол хийж болдог. Өмнө нь төсвийн мөнгө хүрэлцэхгүй учраас тодотгож байсан бол энэ жил төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс илүү олсон учраас тодотгож байна гэж хэлж байна.

Үнэхээр ахиу орлого олсон юм бол тэр мөнгөөр Монгол Улсад шийдэх маш олон асуудал байна.  Бүр байг гэхэд төсвийн алдагдал болох 1.5 их наяд төгрөг байгаа. Тэгвэл төсвөө алдагдалгүй батлах боломж байна. Төсвийн алдагдал гэдэг нь  Монгол Улсын гадаад өрийг нэмэгдүүлэх гол шалтгаан болдог.

Улс орныхоо алс ирээдүйг харсан бодлогын арга хэмжээ төсөвт тусах ёстой гэж би хардаг. Гэтэл ямар ч бодлогын арга хэмжээ байхгүй байгаа нь өнөөдрийн өргөн барьсан төсвийн тодотголоос тодорхой харагдаж байна.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий. Гэтэл хуулиа дагахгүй ойр ойрхон төсөвт тодотгол хийх нь улс орны эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Төсвийн тогтворгүй байдлыг бий болгож ойр ойрхон тодотгол хийх нь олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Төсөв бол улс орны эдийн засгийг удирдах чухал механизм. Төсөв болоод мөнгөний бодлого зөв зүйтэй, тодорхой байж аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа жигдэрч, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, улс орон хөгждөг.

Мөнгөний бодлогын хүрээнд энэ жил 6-8 хувьд инфляцыг барих зорилт тавьсан. Гэтэл 2021 оны аравдугаар сараас эхэлсэн 10 хувиас дээш гарсан инфляцын хэмжээ одоо ч буураагүй байна. Бүхэл бүтэн гурван жил юу ч хийсэнгүй.

Төсвийн бодлого нь мөнгөний бодлоготойгоо огт уялдаагүй тэс хөндлөн бодлого явуулж байна. Энэ талаар маш олон удаа хэлсэн ч төсөв баталж байгаа УИХ-ын гишүүд нь ч үүнийг огт ойлгохгүй байгаа нь тун харамсалтай.

-Эхний улирлын 7.9 хувийн өсөлт он дуустал үргэлжилнэ гэсэн итгэл танд байна уу. Засгийн газраас эдийн засгийн өсөлтийг энэ хэвээр үргэлжилнэ гэж тооцсон байсан?

-Эхний улирлын эдийн засгийн үзүүлэлт маш өөдрөг гарсан. Монгол Улсын эдийн засаг зэс, нүүрснээс хараат бас хамааралтай. Нүүрсний  үнэ сүүлийн 4-5 сар орчим өндөр байсан. Саяхнаас эргээд навсайтлаа унаж байна. БНХАУ-ын боомт дээр нэг тонн нүүрс 108 ам.доллар болчихсон цаашид 85 болж буурна гэж байна.  Гэтэл төсвийн тодотголоо эхний дөрвөн сараар бодоод “нүүрснээс өндөр ашиг олох боломжтой” гэж тооцоод байна. Эхний дөрвөн сарын тооцооллоор 344 тэрбум төгрөгийн орлоготой байсан. Гэтэл энэ дүнг гурваар үржүүлж 1.2 их наяд гэж тооцоод цаашлаад 1.8 их наяд төгрөгийн орлого олчихно гэж тооцож байх шиг байна. Тийм учраас цалин, тэтгэвэр тэтгэмжээ нэмэхээр болж байна. Гэтэл нүүрсний орлого нь жилийн эцэст тасалдвал үнийн дүнг нь өсгөчихсөн цалин тэтгэврээ яаж тавих вэ. Төсвийн алдагдал өсөхийн хэрээр гадаад өрийн хэмжээ нэмэгдэнэ. Бодлого буруу байвал шүүмжлэхээс өөр аргагүй шүү дээ. Шүүмжлэлийг эрүүлээр хүлээж авч сурмаар байна. Дээр нь нэмж хэлэхэд татварын орлого өссөн гэж яриад байх юм. Татварын орлого өсөхгүй яах юм бэ. Тухайлбал, 3000 төгрөгөөр борлуулдаг есийн тосны үнэ 9000 төгрөг болчихоор татвар, НӨАТ нь гурав дахин нэмэгдэлгүй яах вэ. Үүнийг эдийн засагчид “инфляцын татвар” гэж нэрлэдэг. Инфляцын татвар өсөөд байхад “Монгол Улсын татварын орлого өссөн”  гэж ярьж байгаа бол өөрөө өөрсдөөсөө ичих хэрэгтэй. Иргэдийнхээ халааснаас хулгайлж байгаа хэрэг шүү дээ. Ингэж ярьж байгаа хүмүүс инфляц яагаад үүсдэгийг ч ойлгохгүй байна. Ганц тоо хэлэхэд, 2016 онд Монгол Улсын нийт зах зээл дээр эргэлдэж байгаа нийт мөнгө буюу  М2 11 их наяд төгрөг байсан. Гэтэл одоо 30 их наяд буюу гурав дахин өссөн байна. энэ хугацаанд шинэ өртөг, бүтээмж бий болсон уу. Болоогүй.

ДНБ аваад үзэхээр сүүлийн 10 жил 13-15 тэрбумын хооронд байна. Ямар ч бүтээмж байхгүй мөртлөө мөнгөө өсгөөд байхаар инфляц өсөхгүй яах вэ. Үүнийг эдийн засгийн сургуулийн нэгдүгээр курсын оюутан ч мэдэх асуудлыг ойлгохгүй хүмүүсээр улс орноо удирдуулж Мадуро маягийн улс төрийн удирдлагатай байгаадаа эдийн засагч хүнийхээ хувьд харамсаж бас ичиж байна. Ийм байж болохгүй.

-Монгол Улс анх удаа нүүрсээ биржээр худалдаж эхэлсэн нь эдийн засагт хэрхэн нөлөөлж байна. Нүүрсний хулгайг зогсоохын тулд үүнээс өөр арга бий юу?

-Монгол Улс зургадугаар сарын 12-ны өдрийн байдлаар 25.8 сая тонн нүүрс хилээр гаргасан байна. Үүнээс зөвхөн нэг сая тонн нүүрс нь биржээр борлуулагдсан. Үлдсэн 24.8 сая тонн нүүрс нь хуучин үнээр буюу ам үнээр 60-70 ам.доллараар зарсан. Улс орон даяар, цаашлаад олон улсад нүүрсээ 180 ам.доллараар зарж байна гэж хангалттай рекламдлаа.Гэтэл бирж дээр нүүрс нь зарагдахгүй байна. Учир нь зах зээл дээр  нүүрсний үнэ 400 ам.доллар гарч байсан бол одоо 200 орчим ам.доллар болоод буурчихсан байна. Дээрээс нь нүүрсний салбарт Монгол Улстай өрсөлдөх өрсөлдөгч нарын тоо өссөн. Учир нь 2020 онд БНХАУ Австралийн сайн чанарын коксжих нүүрсэнд хориг тавьсан байснаа чөлөөлчихлөө. Энэ оны дөрөвдүгээр сарын 01-нээс коксжих нүүрснээс гурван хувийн татвар авч эхэлсэн. Дээр нь ОХУ-д валют хэрэгтэй байгаа учраас их хэмжээний нүүрс нийлүүлэх сонирхолтой байна. Тэд бидэн шиг шороон замаар тоос манаргаад явахгүй. Төмөр замаараа маш хурдан тээвэрлэчихнэ. Нүүрсний хувьд энэ жил биет байдлаараа 50 сая тонн гаргахаар төлөвлөчихсөн байхад  үнэ нь уначихсан байгаа нь оны эцэст цалин тэтгэврээ тавьж чадахгүй байх, инфляц өсөх, гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулах гэх мэт маш олон бодлогын алдаа авчрах эрсдэлтэй.

Иргэддээ сайхан үг хэлээд мөнгө хэлээд тараадаг улс орнуудын гашуун түүхийг бид давтах ёсгүй. Эдийн засаг бага боловч гадарладаг хүнийг төрд оруулахгүй бол улс орныг сүйрүүлэх амархан байдаг юм байна

-.Долдугаар сарын 1-нээс цалин тэтгэвэр нэмэгдэж, бүх хүүхдүүдэд хүүхдийн мөнгө олгоод эхэлбэл инфляц улам нэмэгдэнэ гэдгийг судлаачид хэлж байна?

-Өнөөдөр цалин, тэтгэвэрийг нэмсэн ч эргээд монгол төгрөгийн ханш унана. Үнийн өсөлт нүүрлэнэ. Цалин, тэтгэвэр нэмэх болсон шалтгаан бол үнийн өсөлтөө хүчирхээ больсонтой холбоотой. Үнийн өсөлтийг төсөв, мөнгөний бодлогоор зохицуулдаг. Засгийн газар, эрх баригчдын үйл ажиллагаанд тавьсан дүн инфляцаар дамжиж гарч ирж байна. Тэгэхээр буруу бодлого явуулсан нь өнөөдрийн инфляцын түвшнээс тодорхой харагдаж байна. Гэтэл эрх баригчид “Ковидын хүндэрлээс үүдэн улс орон бүр инфляцтай байна” гэж худлаа ярьж байна.

Урд хөрш 1-2 хувь, хойд хөршид дайн болж байгаа мөртлөө 3-4 хувийн, Укриан 7-8 хувийн, Япон 0.2 хувийн инфляцтай байна. Энэ мэтчилэн тоочоод байвал олон улс оронд үнийн өсөлт асуудалгүй байна. Гэтэл яахаараа Монгол Улсад заавал энэ асуудлыг яриад байна гэхээр өөрсдийнхөө бодлогын алдаа, үр дүнг цайруулахын тулд бусдад нялзаадаг жишиг тогтчихлоо.

МАН хоёр парламент дараалж үнэмлэхүй олонх болсон. Улс орон болгонд ковидын хүндрэл эдийн засагт нь хүндээр туссан уу гэвэл туссан. Тийм учраас улс орон болгоны парламент дээр эдийн засгийн зөөлөн бууулгах асуудлыг ярьж байна. Гэтэл манайд олон их наядын хулгай ярьж байна. Төмөр зам, хөгжлийн банк, тусгай сангуудын хулгай гэх мэт бид ямар их боломжоо хулгайд алдсан талаар сонсоход харамсалтай байна. Монгол Улсын төсвийн бодлого буруу, авлигалд идэгдэж, эрх мэдэлтнүүд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх явдал сүүлийн жилүүдэд бүр даамжирлаа. Нэг нам хэт олонх болчихоороо сөрөг хүчнийхээ хэлсэн үгийг тоодоггүй. Хэдийгээр сөрөг хүчнээ ялаад байгаа мэт боловч улс  орны эдийн засагт туйлын сөрөг нөлөөтэй. Үүний бодит жишээ  бол өнөөдрийн төсвийн тодотгол болж байна.

-Цаашид инфляцыг бууруулах, тогтворжуулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Инфляцийн өсөлтөд иргэд туйлдаж байна. Саяхан болсон Эдийн засгийн байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөс “гурван жил үргэлжилж байгаа өндөр инфляцийн нөлөөгөөр өрхийн орлогоос хэдэн төгрөг алдав” гэсэн асуултад 13 их наяд гэсэн тоо хэлж байна лээ. Энэ бол маш өндөр тоо. Өрхийн орлогоос буруу бодлогын гайгаар 13 их наяд төгрөг гарчихсан байна. Инфляцыг тогтворжуулахын тулд толгой эргэмээр гоё уриа лоозон огт хэрэггүй. Уриа лоозонгоор улс орныг удирддаггүй. Засгийн газрын бодлого бодит амьдралтайгаа нийцмээр байна. Хувийн хэвшлээ дэмжээр байна. Чөлөөт зах зээлтэй улс бүрд ковидын үед хүндэрсэн аж ахуйн нэгжүүдээ дэмжих тал руу бодлогоо чиглүүлж байна. Гэтэл Монголд хувийн хэвшлээ дэмжсэн бодлого юу ч алга. Үүний тод илрэл нь бодлогын хүүгээ 13 хувь болгосноос тодорхой харагдаж байна. Бодогын хүүгээ 13 хувь болгочихоор арилжааны банкууд 16-17 хувийн хүүтэй зээл олгох, цаашлаад зээлээ хумичихлаа.

Эдийн засгийн гол цохилох зүрх болдог ААН-үүд үүд хаалгаа ар араасаа барьчихаар хэн ажлын байр бий болгож, татвар төлөх юм бэ. Тиймээс  өр үйлдвэрлэж байгаа төрийн өмчит комданиудаа татан буулга. Хоёрдугаарт, хувийн хэвшил бизнест саад тээг болж байгаа авлига, хүнд суртал, саад тотгор бүхнээ арилга.  Түүнээс биш инфляц өсөхөөр мөнгө үйлдвэрлэсээр байвал Венесуэлийн араас  явж байна гэсэн үг.

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-15 66.181.179.56

хулгай дээрэмээ хийвэл аавынх ойрхон болсон болохоор хуульчилж хувчлал нэрээр тонуул хийхээс өөр зам үлдсэнгүй л дээ.яанаа .мэргэн санаа шүү

Avatar

Нэргүй 2023-06-15 103.57.92.168

Ene ih medegch solioroh yum

Avatar

Зочин 2023-06-15 192.82.72.155

МАНын ажлыг арга барил нь угаасаа цаанаасаа ийм шүү дээ.Төр засаг удирдах чадваргүй гэх юм уу даа.Төсөв тодорхойгүй естой дахиад үгүй л гэнэ тэгээд жил 1-2
удаа тодотгоно.Ажил хийнэ гэж байхгүй.ПОПУЛИЗМыг маш сайн хийнэ.Дархан зам , нефтьний үйлдвэр, цэвэрлэх байгууламж
гээд удааширах төсөв мөнгө нь нэмэгдээд алга болно.Зандан шатар 2019 онд ҮХНӨ ийг естой сайн болсон одоо хөгжөөд өгнө гэсэн байхгүй.2023 онд дахиад ҮХНӨ хийгээд нөгөө үгээ дахиад хэлээд л сууж байх юм.Хөгжлөө юу

Avatar

Нэргүй 2023-06-15 192.82.72.155

МАН ын ажлын арга ба

Avatar

Зочин 2023-06-15 43.242.243.170

Хүний Ерөнхийлөгчөөр оролдоод юу хийх вэ. Дотоодынхоо балгийг зөв тайлж сурч байж хүний хүнээр оролдоорой. Тэртээ нэг улсын учир начрыг мэдэхгүй байж мэдэмхийрдэг монгол зангаа болих хэрэгтэй бус уу. Чиний өмнөөс харин ичих шиг боллоо.

Avatar

Нэргүй 2023-06-15 213.87.135.11

!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-15 66.181.178.156

Эдийн засаг гэдэг ч дээ нэг их юм яриад байх мэргэжил биш л дээ. Тэгээд Мадура нтр ийг ярих нь чиний хувьд инээдтэй.

Avatar

Зочин 2023-06-15 64.119.23.89

ИДЭЖ УУГААД ДУУССАН

Avatar

Зочин 2023-06-15 64.119.25.231

Ардчилагч гэх хулгайчууд, хоёр хөршийг үзэн ядагсад, монголын эдийн засгийг олон удаа унагаж, төрийн данс улайгаж,идэж ууж,гадаадын асар их өрөнд автуулж, иргэдийн амьдралаар тоглосон этгээдүүд ,Төрд гарвал монгол яг Украин шиг сүйрнэ.Авах юмгүй хоосроно, Венесуэлийг барууны хөрөнгөтнүүд л элдвээр хавчиж боож,дарамталж хүндрүүлж байна.. Мадура эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хамгаалж л тэмцсэн хүн.Ирак,Афган,Ливи,мэт барууны тоглоом болгохыг хүсээгүй

Avatar

эрүүл дуу хоолой 2023-06-15 202.126.89.113

мэргэжлийн үүднээс гүн гүнзгий харж шүүмжилсэн бодит шүүмжлэл хавьд сонсогдоогүй, бичээчид баярлалаа

Avatar

Zochin 2023-06-15 103.254.123.130

Ene neg AN -iin baagii uuriiguu yu geed bodchihson um be.Dandaa gutgeleg 24 ond AN yaluul said bolno geed muruudtsun Estoi goridsonii chini garz blgui dee AN iin luivarchidaa

Avatar

Нэргүй 2023-06-15 202.126.89.35

Яг зөв дүгнэжээ,энэ засаг юу ч хиихгүй шувуу шүүр шорон гэхээс өөр юу хииж бүтээв,бүхнииг шалгаж шоронжуулаад бизнес хиихээсээ ч айж бна,ХБ ны шшүх хурлыг харлаа ,авлига өгч авцан хэсэг хүн бна,зээлээ хагас төлцөн хэсэг хүн бна,зээлээ төлцөн юмаа хиицэн компаниу ч хэлмэгдэнд шүүгдээд сууж байхым даа,энэ засаг төр бүтэхгүй

Avatar

Нэргүй 2023-06-15 66.181.184.154

төсөв тодотгож цалин тэтгэвэр нэмэхгүй бол ард түмэн нэхээд амьдарал нь унах гээд байна шүү дээ.яасан учир ойлгодоггүй малнууд вэ?төрөө буруутгахын оронд авилгатай тэмцэж байгаа төрийг унагах гэж хар хүчээрээ үнэ хөөрөгдөж төр ,түмний халаасыг сэгсэрч байгаа үндсэний үйлдвэрлэлийг гартаа хумисан ардчилсан олигархуудыг яах тухай яриач

Avatar

дэмжижгч 2023-06-15 202.126.89.113

хамгийн гол нь таны хүлээж байгаа сайхан үр дүн гарахгүй, юмны үнэ цалин нэмснээс давж өсвөл нэмүүлсэн хүнд ашигтай юу, хөдөлмөрийн бүтээмж өсөхийг дагуулж нэмсэн цалин бол инфляц дууддаггүй, хөдөлмөрийн бүтээмжийг хувийн хэвшлийнхэн л өсгөдөг, төр албан хаагчдийнхаа цалин нэмэх гэж байгаа бол цалингийн санг өсгөлгүй, ажилтнаа цомхотгоод нэмж болно

Avatar

ЗОЧИН 2023-06-15 103.26.193.119

ЭНЭ ХҮНИЙ ХЭЛСЭНЧЛЭН ЭДИЙН ЗАСГАА УДИРДАХАД ТӨР ЗАСГИЙ 3 ӨНДӨРЛӨГ ГЭХ БОЛОВСРОЛГҮЙ,ХООСОН ТОЛГОЙТУУДЫН УХААН ХҮРЭХГҮЙ.ГАДНЫ УЛСАД БОЛ ТӨР ЗАСГИЙН ТЭРГҮҮНҮҮД,САЙД НАР НЬ ДАН ИНЖЕНЕРҮҮД,ӨНДӨР МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ,АЖЛЫН АРГА ТУРШЛАГАТАЙ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ ИНЖЕНЕРҮҮД БАЙДАГ ЮМ Ш ДЭЭ,МАНАЙД БОЛ ЦЭРГИЙН УЛС ТӨРИЙН СУРГУУЛЬ,ГАДААДАД 2 ЖИЛИЙН ХЭЛНИЙ КУРС ТӨГССӨН,НАМТАН,ЦҮНХ БАРИГЧ НАР БАЙХ,ИНГЭХЭД УЛС ХӨГЖИХ ҮҮ."ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭР ШИНЭЭР БУЙ БОЛСОН БҮХНИЙГ ИНЖЕНЕРҮҮД,БУСДЫГ БУРХАН БҮТЭЭЖЭЭ" ГЭЖ ҮНЭН ҮГ БИЙ

Avatar

Нэргүй 2023-06-15 216.38.195.74

1;

Avatar

Эдийн засагч Р.Даваадоржоо буруутанг хайя гэвэл МАН+АН 2023-06-15 122.201.24.166

Эдийн засгийн алдаатай бодлогод МАН АН ижилхэн буруутайг шударгаар хэл. Зорилтод бүлэгт чиглээгүй хавтгайрсан халамжийн эхлэлийг АН Гүндалай эхлэж МАН улам хөгжүүлж 100 мянгад хүргэж эдийн засагт дарамт авчирсан. 10 жилийн өмнө дуусах Нүүрсний төмөр замын сүйрсэн бодлого АН ерөнхийлөгчид холбоотой. Хөгжилийн банкны дампуурал тэтгэвэрийн зээл тэглэлт АН ийн бодлого. Нөхөн тооцох 37 тэрбумын шимтгэл аваад 2 их наядыг өгч тэтгэвэрийн даатгалын сангийн дампуурал АН тай холбоотой

Avatar

Зочин 2023-06-15 64.119.25.231

Ковидоос эхлээд асар хүнд бэрхшээлийг бид даван тууллаа. Эдийн засгийн хүндрэл ,имфляцад өртөөгүй улс орон энэ ертөнцөд алга. Хятадын хил саяхан нээгдэж, манай эдийн засаг сэргэх хандлагад одоо л орж байна.Энэ оны 1-р улиралд бага ч гэсэн ахиц гарсан тул эхний ээлжинд цалин тэтгэвэр нэмж иргэдийн амьдрал хөнгөлөх арга хэмжээ авч байна. Харин ардчилагч гэх хулгайчууд бэрхшээлийг овжин ашиглаж бусад рүү дайрч,гүтгэж, луйвар хийхээ боль.Та нар эдийн засаг унагаж,иргэдийн амьдрал л сүйрүүлдэг.

Avatar

Зочин 2023-06-15 192.82.72.155

122.101.24.166 чи хүн амаа өсгөх 20.000 төгрөгөөр юунд нь бачуураад байгаа мал бэ.Манайх битгий хэл 350 сая хүнтэй америк ч хүртэл хүн амаа өсгөх гэж мөнгө өгдөг юм.Хүүхдийн мөнгө бол төрийн хар хайрцагны бодлого юм.Эргүүтэхэд хязгаар бий шүү малаа

Avatar

ЗӨВ ЗӨВ 2023-06-15 192.82.78.226

Зөв

Avatar

Нэргүй 2023-06-15 124.158.65.54

Хүрэлсүх л мадуро маягийн удирдагч яах аргагүй мөн.

Avatar

Нэргүй 2023-06-15 139.5.217.127

Бүтээмжгүй эдийн засаг, капитал үйлдвэрлэл байхгүй мөнгөний бодлого явуулж байгаа нь Энтертаймент хэлбэрийн засаглал хөгжүүлж байна. Данх зайлаарай

Avatar

Нэргүй 2023-06-15 64.119.19.186

tSALIN NEMEH NI MASH ZUV,tsalin nemeheer inflyatsi nemegdene gedeg teneglelee odoo zogsoo herev tegdeg yam bol tsalin nemeegui baihad yaagaad inflyatsi chini ingeed uschihsun yam,yaagaad yamnii chini une nemegdeed baigaa yam,bid nar tiim undur talintai uls uu,avdag tsalin ni amjirgand ni hurehgui baihad arduud yaaj aidrah yam,hulgai hiih uu,bank deeremdeh uu yu hii geed baigaa yam,tusuv hemneed ta nar oligtoi yam hiideg bil uu,niilj baigaad hulgai hiigeed idchihdeg biz dee,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж