Хамтарсан оффисоо дэлбэлсэн хэргээр Пёньяныг шүүхэд өгчээ

Хамтарсан оффисоо дэлбэлсэн хэргээр Пёньяныг шүүхэд өгчээ

Хамтарсан оффисоо дэлбэлсэн хэргээр Пёньяныг шүүхэд өгчээ

Хоёр Солонгосын хамтарсан харилцааны оффисыг дэлбэлсэн хэргээр Өмнөд Солонгос улс Хойд Солонгосын эсрэг 44.7 тэрбум воны нэхэмжлэл гаргажээ. Уг хэргийн гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, Өмнөд Солонгос хохирлоо нэхэмжилж буй нь энэ юм.

"Хойд Солонгос тус барилгыг дэлбэлсэн нь хууль бус, хүчирхийллийн үйлдэл. Энэ нь хоёр орны өмнөх гэрээг зөрчиж, харилцан хүндэтгэл, итгэлцлийг үндсээр нь сүйтгэсэн явдал" гэж Сөүлийн Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бёнсам хэллээ.

Болсон явдлыг сөхвөл, 2020 оны зургадугаар сард Хойд Солонгос улс тэсрэх бөмбөг ашиглан Кэсон хот дахь харилцаа холбооны оффисыг дэлбэлсэн. Тус барилгыг Өмнөд Солонгосын тал барьжээ. Хойд Солонгос 2020 оны нэгдүгээр сард Covid-19-ийн улмаас хилээ хаасан тул дэлбэрэлт болох үед барилга хоосон байсан. Уг барилгыг сүйрүүлсэн нь Вашингтонтой хийсэн цөмийн хэлэлцээрийн гацаанаас үүдэн Сөүлд дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж үзжээ. 

Ким Жон Ун 2022 он гарснаас хойш 100 орчим пуужин харвасан. Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр урвагч гэж цоллуулаад буй Юн Сук Ёл өмнөх ерөнхийлөгч Мүн Жэ Иний бодлогоос татгалзаж, Умардын талаар хатуу байр суурь баримталж байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-15 213.87.135.11

!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-15 66.181.181.246

энэ залуу Байдён хоёр насны зөрүүгээрээ л ялгаатай юм даа

Avatar

Зочин 2023-06-15 188.175.246.47

Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан тэгсэн мөртлөө хохирлоо нэхэмжлэнэ гэхээр юу гэсэн ч үг юм!!! Энэ өөрөө бичиж байгаа юмныхаа учрыг ойлгож байгаа юм болвуу даа хөөрхий нэг л их олон улс геополитек бичсэн хүн ккккккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж