Хамтарсан оффисоо дэлбэлсэн хэргээр Пёньяныг шүүхэд өгчээ

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

Хамтарсан оффисоо дэлбэлсэн хэргээр Пёньяныг шүүхэд өгчээ

Хамтарсан оффисоо дэлбэлсэн хэргээр Пёньяныг шүүхэд өгчээ

Хоёр Солонгосын хамтарсан харилцааны оффисыг дэлбэлсэн хэргээр Өмнөд Солонгос улс Хойд Солонгосын эсрэг 44.7 тэрбум воны нэхэмжлэл гаргажээ. Уг хэргийн гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, Өмнөд Солонгос хохирлоо нэхэмжилж буй нь энэ юм.

"Хойд Солонгос тус барилгыг дэлбэлсэн нь хууль бус, хүчирхийллийн үйлдэл. Энэ нь хоёр орны өмнөх гэрээг зөрчиж, харилцан хүндэтгэл, итгэлцлийг үндсээр нь сүйтгэсэн явдал" гэж Сөүлийн Нэгдлийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ку Бёнсам хэллээ.

Болсон явдлыг сөхвөл, 2020 оны зургадугаар сард Хойд Солонгос улс тэсрэх бөмбөг ашиглан Кэсон хот дахь харилцаа холбооны оффисыг дэлбэлсэн. Тус барилгыг Өмнөд Солонгосын тал барьжээ. Хойд Солонгос 2020 оны нэгдүгээр сард Covid-19-ийн улмаас хилээ хаасан тул дэлбэрэлт болох үед барилга хоосон байсан. Уг барилгыг сүйрүүлсэн нь Вашингтонтой хийсэн цөмийн хэлэлцээрийн гацаанаас үүдэн Сөүлд дарамт шахалт үзүүлэх гэсэн оролдлого гэж үзжээ. 

Ким Жон Ун 2022 он гарснаас хойш 100 орчим пуужин харвасан. Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр урвагч гэж цоллуулаад буй Юн Сук Ёл өмнөх ерөнхийлөгч Мүн Жэ Иний бодлогоос татгалзаж, Умардын талаар хатуу байр суурь баримталж байна.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж