Цахим залиланд өртсөн хохирогчид өнөөдөр /2023.06.15/ мэдээлэл хийлээ.
Хохирогч иргэдийн зүгээс "Виза консултинг" компанийн хохирогчид бөгөөд 600-800 хүнийг төлөөлж, мэдээлэл хийж байна. Тус компанийн захирал Г.Болорчимэг гэж хүн бий. Энэ компани АНУ, Австрали, БНСУ-руу виз гаргаж өгнө гэж олон жил залилан хийж байна. Маш олон тэрбум төгрөгийн залилан хийсэн. Хамгийн гол нь Л.Эгшиглэн гэдэг хүнийг цагдаа дээр байцааж байгаа. Г.Болорчимэгийг огт дуудахгүй байгаа. Нөгөө хүн нь дахин шинэ виз гаргадаг компани нээчихсэн, хүмүүсийг нэмж залилаад байдаг. Хэн ч хариуцлага тооцдоггүй.
"Visa consulting mongalia" нэртэй фэйсбүүкийн пэйж нь нээлттэй, хүмүүсээс мөнгө залилж авсаар байна. Эдгээр хүмүүс залилангаар амьдарч байна. Утас руу нь залгахаар утсаа авахгүй.
Ах дүү хамаатан садан, ар гэртэй нь холбогдож, хариуцлага тооцож өгөөч ээ. Үнэтэй хаус, жийп машин ямар мөнгөөр авсан бэ. Иргэдээс зуучлалын төлбөр гэж таван сая төгрөг авдаг. Тийзний мөнгө гэж хоёр талын мөнгө авдаг. Тэгээд тийзийг нь захиалахгүй, виз мэдүүлэлгүй өөрсдөө мөнгийг нь авчихдаг. Түдгэлзсэн визний хариу ч ирдэггүй. Хоёр том хүн нэг хүүхдийн виз гаргана гээд 18 сая төгрөг авч байгаа юм. Тэгээд зуучлалд тав, виз мэдүүлэгт нэг сая гээд нийт 24 сая төгрөг авч, иргэдийг залилж байна. Бид ээлж дараалан цагдаагийн байгууллагад очиж, хандахад бүх бичиг баримтыг нь хураан авсан гэсэн. Гэтэл оффис дээр нь бүх бичиг баримт нь байгаа, битүүмжилсэн зүйл ч байхгүй байна " гэлээ.
Холбоотой мэдээ