"ЭЕШ-ын дүн оноо магадгүй 100 жилийн хугацаанд устахгүй"

"ЭЕШ-ын дүн оноо магадгүй 100 жилийн хугацаанд устахгүй"

"ЭЕШ-ын дүн оноо магадгүй 100 жилийн хугацаанд устахгүй"

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2023.06615/ орон даяар 10:00 цагт түүх, англи хэлний хичээлээр эхэлж байна. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ.


Боловсролын үнэлгээний төвийн дарга Д.Ганбат:
-Энэ жилийн ЭЕШ-д нийт 34.432 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлж, 47 байранд хуваарилж авч байна. Бүртгэл хоёрдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 25-ны хугацаанд үргэлжилсэн. Энэ жилийн хувьд 30 мянга орчим нь энэ онд 12 дугаар ангийг сурч, төгсч буй. Өмнөх онд төгссөн 4000 гаруй шалгуулагч байна. Нийт шалгуулагчийн ихэнх буюу 23 мянга орчим нь математикийн хичээлийг сонгосон байна. Харин түүхийн хичээлийг 1600 орчим шалгуулагч өгч байна. Англи хэлний хичээлийг 21.976 шалгуулагч өгөхөөр бүртгүүлсэн. Өнгөрсөн жилээс ЭЕШ-ыг нэг жилд хоёр удаа зохион байгуулдаг болсон. Энэ жил зургаа, арванхоёрдугаар сард зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор их сургуулиуд өвлийн нэмэлт элсэлтийг хийдэг болсон.

Аймаг, төв болгонд нэгдсэн хяналтын систем ажиллаж, шалгуулагчдын мэдээллийг авч байна. Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмч нар шалгалтын байранд ажиллаж байгаа. Олон хүүхэд дунд дүн оноо ахиу авахаар журам зөрчсөн тохиолдол мэр сэр гардаг. Жил бүр тест даалгавар задарсан гэх мэдээлэл цацагддаг. Албан ёсоор хэлэхэд 2007 оноос хойш шалгалтын материал задарч байсан тохиолдол огт байхгүй.

Ийм асуудал нь журам зөрчиж гар утастай орсон хүүхэд шалгалтын материалын зургийг дарсан нь ЭЕШ-ын өмнө задарсан юм шиг буруу ойлголтыг өгдөг. Энэ жил гар утас, ухаалаг цаг авч орохгүй байх тал дээр онцгойлон анхаарч байгаа. Хэрэв журам зөрчвөл шалгалтын дүн оноог хүчингүй болгож, их сургуульд энэ жил элсэх боломжгүй байх арга  хэмжээг авна.

"2007 ОНООС ХОЙШ ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛ ЗАДАРЧ БАЙСАН ТОХИОЛДОЛ ОГТ БАЙХГҮЙ"

Энэ жилийн ЭЕШ-ыг блокчейн системд суурилсан байдлаар авч, оноог нэгтгэнэ. Шалгалтаа өгч дуусаад шалгуудагчдын дүн оноо нь автоматаар блокчейн системд байршиж байгаагаараа онцлог. Блокчейн системд байршсан дүн оноо тав, 10 магадгүй 100 жилийн хугацаанд устаж үгүй болохгүй, баталгаатай хадгалж байгаа. Блокчейн систем нь хөндлөнгийн хүний оролцоогүй, гаднын нөлөөгөөр өөрчлөлт хийх боломжгүй гэх мэт давуу талтай. Өнгөрсөн жилээс эхлэн олон улсын шалгалтын дүн оноог ЭЕШ-ын дүн оноотой дүйцүүлдэг журам хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийт 1000 орчим иргэдээс хүсэлт ирж байсны ихэнх нь хувийн сургуульд олон улсын хөтөлбөрөөр суралцдаг суралцагчид байсан бол энэ жил 4000 орчим бол нэмэгдсэн. Үүн дотроо хувийн сургуулиас гадна улсын сургуулийн сурагчид олон улсын шалгалт өгөх нь эрс нэмэгдсэн байна. Монгол хэл бичгийн шалгалтыг босго оноотой явуулж байгаа.

Энэ жил 4856 шалгуулагч босго оноогоо даваагүй. Эдгээр хүүхдүүд наймдугаар сарын 19-нд дахин монгол хэл бичгийн шалгалтыг өгөх боломжтой. Бас арваннэгдүгээр сард дахин зохион байгуулна.

Шалгалт өгөхөөр очихдоо Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2023 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ./ Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг зэргээ марталгүй авч очно.

Мөн бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай дугаарт регистрийн дугаарын найман оронтой тоогоо мессежээр илгээн хурдан шуурхай хариугаа авах боломжтой. ЭЕШ зохион байгуулахаар хянан шалгагч, багш, цагдаа, эмч, үйлчлэгч гээд нийт 2460 орчим хүн ажиллаж байна. Шалгуулагчид бичиг баримтаа үзүүлж, нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-15 213.87.135.11

!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж