“ICC Tower” бол дэлхийтэй өрсөлдөх таны бизнесийн гарц

 “ICC Tower” бол дэлхийтэй өрсөлдөх таны бизнесийн гарц

 “ICC Tower” бол дэлхийтэй өрсөлдөх таны бизнесийн гарц

Өвөрмөц, тансаг шийдлээрээ нийслэлийн нүүр царай болсон барилгуудын нэг бол “ICC Tower” юм. Сүхбаатарын талбайн чанх урд арваад жилийн өмнө сүндэрлэж байсан энэхүү 21 давхар цамхагийн үнэ цэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Эдийн засаг, гадаад худалдааны цөмд оршдог тул хөрөнгө оруулагчдын хувьд эрэлт өндөртэй байршил байсаар ирсэн. Хамгийн гол нь орчин үеийн контекстуарилизмын хэв маягаар баригдсан шилэн хийцтэй “ICC Tower”-ийн архитектурын шийдэл нь эргэн тойрныхоо түүхэн дурсгалт барилгуудтай гайхалтай зохицож чаддаг. Дээрээс нь хотын төв цэгт урлаг соёл, банк, санхүү, дээд зэрэглэлийн зочид буудал, төр захиргааны байгууллагуудтай хөршилдөг учраас төрөл бүрийн бизнес өргөжин тэлэх том орон зай юм. Тухайлбал, Төрийн ордон, хотын захиргаа, яамнууд, гадаадын элчингүүдийн корпус, “Blue Sky”, “Shangrila Hotel”-оос хэдхэн алхмын зайтай оршдог. “ICC Tower”-т дэлхийн брэндүүд нэг дор төвлөрснөөс гадна олон улсын болон дотоодын топ бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг.

OLYMPUS DIGITAL CAMERA

Онцолж дурдвал Европын холбоо болон Итали, Польш улсуудаас Монгол улсад суугаа элчин сайдын яам болон Монгол улсын тэргүүлэгч банк санхүүгийн байгууллагуудын төв оффис зэрэг олон нэр хүндтэй байгууллага “ICC Tower”-ийг сонгон байрлаж байна. Хотын төвд бүх зүйлтэй ойр, тав тухтай, тансаг орчныг бүрдүүлж чадсан “ICC Tower” бол бизнесийнхний нэр хүндийг төгс тодорхойлохын зэрэгцээ шинэ боломжуудаа цогцлооход үнэт цаг хугацааг нь хэмнэх гүүр юм.

“ICC Tower”-ийн байршлыг түүхэн талаас нь аваад үзвэл ихээхэн онцлогтой. Одоо энэ оршиж байгаа газарт нь 1955 онд Улаанбаатар хотын Захиргааны анхны барилга байрлаж байжээ. Тухайн үедээ нийслэл дэх хуруу дарам цөөхөн барилгын нэг нь байв. Хуучин цагт хотын өнгө төрхийг тодорхойлж байсан энэхүү хоёр давхар барилгын буурин дээр өдгөө дэлхийн стандартыг Монголд нэвтрүүлсэн онцгой барилгуудын нэг сүндэрлэсэн байна. Ингэхдээ зүгээр ч нэг тоосго өрж, шилэн хөшиг хийгээгүй ба барилгын деталь бүрийг нарийн тооцоолж, архитектурын жинхэнэ ур ухааныг шингээсэн бүтээл болсон нь гайхалтай. “ICC Tower”-ийн зураг төслийг БНХАУ-ын алдартай архитектур Хуанг Жиан болон Монгол улсын архитектур Ц. Алтангэрэл хамтран гаргажээ. Тэрбээр дэлхийд танигдсан маш олон барилгуудын зургийг гаргаж байсны нэг нь Бээжингийн олимпийн бэлэг тэмдэг “Усан шоо” байгууламж юм. Тэрээр онцгой мэдрэмжтэй нэгэн. Ийм ч учраас “ICC Tower”-ийг өөрийн гэсэн өвөрмөц хэв маягаараа илүү ялгарч байхыг эрмэлзэж зураг төслөө гаргасан гэдэг.

Нэн түрүүнд дизайныг нь тооцохдоо Монгол орны эрс тэрс уур амьсгал, хүчтэй салхи зэргийг бодож төлөвлөжээ. Барилгын гаднах тансаг байдалтай уялдсан цэвэр цэмцгэр, донжтой интерьерийн илэрхийлэл “ICC Tower” нь дэлхийд тэргүүлэгч Германы “Schüco” брэндийн шилэн хийцийн технологийг нэвтрүүлсэн. Шилний хувьд ганжуулсан учир дуу чимээг маш сайн тусгаарлана. Мөн халуун хүйтний шилжилтэд онцгой тэсвэртэй. Европ стандартыг хангасан галын хамгаалалттай цонх нь 1.5 цагийн турш аваарын шатны хонгил руу гал нэвтрүүлэхгүй байх давуу талтай. Энэхүү барилгын бас нэг онцлох элемент нь цахилгаан шат юм. Монголдоо зөвхөн хоёрхон барилгад суурилуулсан Финляндын “KONE” корпорацийн лифтийг нэвтрүүлсэн байна. Уг лифт нь байгаль орчинд ээльтэй экодиск хөдөлгүүртэй. Энэ нь бусад төрлийн лифтнээс 70 хувиар бага цахилгаан зарцуулдаг учраас дэлхийн барилгын салбарын магнатуудын сонголт болсон. “ICC Tower” цамхагийн хамгийн чухал үзүүлэлт бол газар хөдлөлтийн 8.5 баллд тэсвэртэй. Цутгамал карказ болон цутгамал монолит системүүдийг хослуулжээ.

Манай улсын барилгын салбарт цоо шинэ өнгө төрх, стандартыг тогтоосон “ICC Tower” нь хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчинд ээльтэй шийдлүүдийг дээд зэргээр хангаж, дэлхийн стандартыг Монголд нутагшуулахад үнэтэй хувь оруулсан юм. Барилгад нэвтрүүлсэн орчин үеийн тоног төхөөрөмжүүдэд мэргэжлийн инженерийн баг 24 цагийн турш хяналт тавьж ажилладаг байна. Иймд харилцагч байгууллагуудын хувьд тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд сэтгэл амар тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлжээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж