Өвөрмөц, тансаг шийдлээрээ нийслэлийн нүүр царай болсон барилгуудын нэг бол “ICC Tower” юм. Сүхбаатарын талбайн чанх урд арваад жилийн өмнө сүндэрлэж байсан энэхүү 21 давхар цамхагийн үнэ цэн өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна. Эдийн засаг, гадаад худалдааны цөмд оршдог тул хөрөнгө оруулагчдын хувьд эрэлт өндөртэй байршил байсаар ирсэн. Хамгийн гол нь орчин үеийн контекстуарилизмын хэв маягаар баригдсан шилэн хийцтэй “ICC Tower”-ийн архитектурын шийдэл нь эргэн тойрныхоо түүхэн дурсгалт барилгуудтай гайхалтай зохицож чаддаг. Дээрээс нь хотын төв цэгт урлаг соёл, банк, санхүү, дээд зэрэглэлийн зочид буудал, төр захиргааны байгууллагуудтай хөршилдөг учраас төрөл бүрийн бизнес өргөжин тэлэх том орон зай юм. Тухайлбал, Төрийн ордон, хотын захиргаа, яамнууд, гадаадын элчингүүдийн корпус, “Blue Sky”, “Shangrila Hotel”-оос хэдхэн алхмын зайтай оршдог. “ICC Tower”-т дэлхийн брэндүүд нэг дор төвлөрснөөс гадна олон улсын болон дотоодын топ бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа явуулдаг.

Онцолж дурдвал Европын холбоо болон Итали, Польш улсуудаас Монгол улсад суугаа элчин сайдын яам болон Монгол улсын тэргүүлэгч банк санхүүгийн байгууллагуудын төв оффис зэрэг олон нэр хүндтэй байгууллага “ICC Tower”-ийг сонгон байрлаж байна. Хотын төвд бүх зүйлтэй ойр, тав тухтай, тансаг орчныг бүрдүүлж чадсан “ICC Tower” бол бизнесийнхний нэр хүндийг төгс тодорхойлохын зэрэгцээ шинэ боломжуудаа цогцлооход үнэт цаг хугацааг нь хэмнэх гүүр юм.