ТоС Долоо хоног 2023: Ногоон санхүүгийн асуудлаар хэлэлцэж байна

ТоС Долоо хоног 2023: Ногоон санхүүгийн асуудлаар хэлэлцэж байна

ТоС Долоо хоног 2023: Ногоон санхүүгийн асуудлаар хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, ТоС Холбоо, IFS, ОУСК, Худалдаа, хөгжлийн банк (ХХБ), бусад гадаад, дотоодын дэмжигч байгууллагууд Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын Хөтөлбөр 2023 -г зохион байгуулж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Ногоон, Тогтвортой хөгжилд тэмүүлсэн ирээдүйг санхүүжүүлэх нь” цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна .  Арга хэмжээний хоёр дахь өдрийн үйл ажиллагааг нээж

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Цогтгэрэл
  • CFA Институтийн ерөнхий эдийн засагч Андрес Винелли нар үг хэллээ.

Тогтвортой санхүүжилтийн тогтолцоог “Алсын хараа 2030”, “Тогтвортой хөгжлийн зорилтууд”, тэр дундаа байгаль орчин, уур амьсгалтай холбоотой томоохон зорилтуудыг биелүүлэх гол хөшүүрэг болгохыг нэн тэргүүнд тавих шаардлагатай байгааг олон улсад хүлээн зөвшөөрч байна. Тухайлбал, Их 20-ийн Тогтвортой санхүүжилтийн ажлын хэсэг 2023 онд ТХЗ-ын санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх механизмыг гол чиглэлийнхээ нэг болгон оруулжээ.

Ногоон Санхүүгийн Олон Улсын Манлайллын хөтөлбөр нь тогтвортой санхүүжилтийг дэмжих, цогцоор хэрэгжүүлэх төр, хувийн хэвшил, олон улсын түншлэлийн хүчин чармайлтын дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сайн жишээ болох Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөтөлбөрийн 10 жилийн ойн хүрээнд хийгдэж буй онцлох үйл ажиллагаа юм. Хөтөлбөр нь хувийн хэвшлийн манлайлал ба бодлогын хөшүүрэг, тогтвортой байдал ба уур амьсгалын эрсдэлийн тайлагнал, шилжилтийн үеийн санхүүжилт, нийгэмд үзүүлэх нөлөөллийн санхүү, байгаль орчинд суурилсан технологийн шийдлийн санхүүжилт, үндэсний ногоон банкны үүрэг зэрэг тогтвортой санхүүгийн чиг хандлага, төрөл бүрийн сэдвүүдийг хамарсан нэгдсэн хуралдаан болон салбар хуралдаануудаас бүрдсэн байна.

Манлайллын Хөтөлбөрт даян дэлхийн тогтвортой санхүүгийн манлайлагчид, салбарын мэргэжилтнүүд, шинжээчид, хөрөнгө оруулагчид, Олон Улсын Тогтвортой Банк Санхүүгийн Холбоо (SBFN)-ны гишүүд, ТоС Холбооны гишүүд зэрэг 250-300 гаруй оролцогчид урилгаар оролцож арга хэмжээний хүрээнд зохион байгуулах нээлттэй танилцуулга, хэлэлцүүлгээр оролцогчид өөрийн улсын Тогтвортой санхүүгийн өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн голлох чиглэл зорилтуудын талаар мэдлэг туршлагаа хуваалцахын зэрэгцээ олон улсын сайн туршлагаас суралцах, санал бодлоо солилцох, тогтвортой санхүүгийн боловсронгуй тогтолцоог бий болгох хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийг олголоо.

Дэлгэрэнгүйг эндээс:

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж