Тураах хөтөлбөрт хамрагдсан 21 настай эмэгтэй амиа алджээ

Тураах хөтөлбөрт хамрагдсан 21 настай эмэгтэй амиа алджээ

Тураах хөтөлбөрт хамрагдсан 21 настай эмэгтэй амиа алджээ

Хятадын олон нийтийн сүлжээний алдартан, 21 настай Куихуа гэгч эрчимтэй тураах хөтөлбөрт хамрагдаж, эрчимтэй жин хассаныхаа дараа амиа алджээ. Тэрбээр тураах хөтөлбөрийн хүрээнд тусгай газарт байрлан олонх цагийг фитнессээр хичээллэн өнгөрүүлдэг байсан бөгөөд өдөр тутмын амьдралаа олон нийтийн сүлжээгээр харуулдаг байв.

Шэньси муж дахь тус тураах төвд тэрбээр хатуу хоолны дэглэм барьж, эрчимтэй хүнд дасгал хөдөлгөөнүүдийг хийдэг гэж Куихуа тайлбарлажээ. Тэрбээр хөтөлбөрт хамрагдаж эхэлснээр хоёр сарын дотор 26 кг жин хассан бол үргэлжлүүлээд дараагийн зургаан сарын дотор 10 кг-аар турсан байна. Түүний зорилго нь 91 кг жин хасах байжээ.

Харамсалтай нь түүнийг өнгөрсөн Бямба гаригт нас барсныг гэр бүлийнхэн нь өчигдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна. Хятадын "Douyin" олон нийтийн сүлжээнд тэрбээр 10 мянган дагагчтай байжээ.

Куихуаг нас барсны дараа тураах хөтөлбөрийн дэглэм эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байсан эсэх талаар ширүүн маргаан олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Зарим хүмүүс түүнийг өдөрт 1 кг жин хасч байсан нь эрүүл бус байсан гэж мэдэгджээ.

Хятадад тураах хөтөлбөр, төвүүд эрэлттэй болсон бөгөөд оролцогчид нь энгийн амьдралаасаа олон сараар тусгаарлагдан хатуу дэглэмээр хичээллэдэг аж. Гэвч богино хугацаанд их жин хаях нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж эсэргүүцэх хүмүүс ч байна. Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн зарим нь сургалтын үр дүнд бэртсэн, эсвэл рабдомиолиз (булчингууд задарч, биед хорт бодис ялгарснаар үхэлд хүргэж болзошгүй) гэх мэт өвчнөөр өвдсөн тохиолдлууд гарсныг мэдээлжээ. 

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
154
ХарамсалтайХарамсалтай
27
ХахаХаха
27
ГайхмаарГайхмаар
27
БурууБуруу
24
ХөөрхөнХөөрхөн
15
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-15 192.82.67.127

Куихуа гэгч эрчимтэй тураах хөтөлбөр юмуу??? эсвэл эмэгтэйн нэр юм уу?? тун ойлгомжгүй бичих юм??? сэтгүүлч ч чхдваргүй, энэ сайт ч чадваргүй юм….

Avatar

Нэргүй 2023-06-15 103.57.94.142

тэр бүдүүнийг загнааад байгаа залуу алчих вий дээ

Avatar

Нэргүй 2023-06-15 2.27.103.102

Аюултай юм даа. Муусайн луйварчид олз ашгийн төлөө хэнийг ч өрөвдөхгүй, мөнгө л олж байвал юу ч хийхээс сийхгүй.

Avatar

Нэргүй 2023-06-15 59.153.112.148

хөөрхий дөө

Avatar

Нэргүй 2023-06-15 192.82.66.101

коммунист сэтгэлгээгээр юманд хэт чардайж хандвал тэгээл өөрийгөө а**а гэсэн үг

Avatar

Нэргүй 2023-06-15 213.87.135.11

!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-15 64.119.20.80

Гэнэт баяжвал гэдсэнд халтай гэдэг шиг хэт огцом үр дүн яавч зүгээр бхгүй л дээ

Avatar

Нэргүй 2023-06-15 192.82.81.46

Тураах хөтөлбөрийг эмч нартай хамтарч хэрэгжүүлж байхгүй бол янз бүрийн тарга байна: хэт тхүчлэх юм бол амиа алдах энүүхэнд байх шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж