Тураах хөтөлбөрт хамрагдсан 21 настай эмэгтэй амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

Тураах хөтөлбөрт хамрагдсан 21 настай эмэгтэй амиа алджээ

Тураах хөтөлбөрт хамрагдсан 21 настай эмэгтэй амиа алджээ

Хятадын олон нийтийн сүлжээний алдартан, 21 настай Куихуа гэгч эрчимтэй тураах хөтөлбөрт хамрагдаж, эрчимтэй жин хассаныхаа дараа амиа алджээ. Тэрбээр тураах хөтөлбөрийн хүрээнд тусгай газарт байрлан олонх цагийг фитнессээр хичээллэн өнгөрүүлдэг байсан бөгөөд өдөр тутмын амьдралаа олон нийтийн сүлжээгээр харуулдаг байв.

Шэньси муж дахь тус тураах төвд тэрбээр хатуу хоолны дэглэм барьж, эрчимтэй хүнд дасгал хөдөлгөөнүүдийг хийдэг гэж Куихуа тайлбарлажээ. Тэрбээр хөтөлбөрт хамрагдаж эхэлснээр хоёр сарын дотор 26 кг жин хассан бол үргэлжлүүлээд дараагийн зургаан сарын дотор 10 кг-аар турсан байна. Түүний зорилго нь 91 кг жин хасах байжээ.

Харамсалтай нь түүнийг өнгөрсөн Бямба гаригт нас барсныг гэр бүлийнхэн нь өчигдөр олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байна. Хятадын "Douyin" олон нийтийн сүлжээнд тэрбээр 10 мянган дагагчтай байжээ.

Куихуаг нас барсны дараа тураах хөтөлбөрийн дэглэм эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байсан эсэх талаар ширүүн маргаан олон нийтийн сүлжээнд өрнөж байна. Зарим хүмүүс түүнийг өдөрт 1 кг жин хасч байсан нь эрүүл бус байсан гэж мэдэгджээ.

Хятадад тураах хөтөлбөр, төвүүд эрэлттэй болсон бөгөөд оролцогчид нь энгийн амьдралаасаа олон сараар тусгаарлагдан хатуу дэглэмээр хичээллэдэг аж. Гэвч богино хугацаанд их жин хаях нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж эсэргүүцэх хүмүүс ч байна. Түүнчлэн хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн зарим нь сургалтын үр дүнд бэртсэн, эсвэл рабдомиолиз (булчингууд задарч, биед хорт бодис ялгарснаар үхэлд хүргэж болзошгүй) гэх мэт өвчнөөр өвдсөн тохиолдлууд гарсныг мэдээлжээ. 

ЭХ СУРВАЛЖ: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
154
ХарамсалтайХарамсалтай
27
ХахаХаха
27
ГайхмаарГайхмаар
27
БурууБуруу
24
ХөөрхөнХөөрхөн
15
ТэнэглэлТэнэглэл
14
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж