Беларусьд Оросын цөмийн зэвсгүүд ирж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

Беларусьд Оросын цөмийн зэвсгүүд ирж эхэлжээ

Беларусьд Оросын цөмийн зэвсгүүд ирж эхэлжээ

ОХУ тактикийн цөмийн зэвсгээ Беларусийн нутаг дэвсгэрт байршуулна гэж мэдэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Цөмийн зэвсгийн байгууламж барих ажил долдугаар сарын эхээр дуусмагц зэвсгийг Беларусийн нутаг дэвсгэрт яаралтай шилжүүлнэ гэж Путин хэлсэн.

Тэгвэл эхний ээлжийн зэвсгүүд Беларусьд ирснийг Александр Лукашенко мэдэгдлээ. Эдгээр зэвсгийн зарим нь АНУ-ын 1945 онд Хирошима, Нагасакид ашигласан атомын бөмбөгөөс гурав дахин хүчтэй аж. ЗХУ нуран унаснаас хойш Орос анх удаа энэ төрлийн зэвсгээ өөрсдийн нутаг дэвсгэрээс гадуур байршуулж буй нь энэ юм. Беларусьд Зөвлөлтийн үеэс үлдсэн хэд хэдэн цөмийн зэвсгийн байгууламж байдаг. Эдгээрээс ойролцоогоор тав, зургааг нь сэргээн ашиглаж байгааг Лукашенко хэлсэн юм.

Путин гуравдугаар сард Беларусьд тактикийн цөмийн зэвсэг байршуулах тухай анх мэдэгдэхдээ АНУ энэ төрлийн зэвсгээ Европын орнуудад олон жилийн өмнөөс байршуулсан гэдгийг онцолж байв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж