ЭЕШ өгөх сурагчид нийтийн тээврээр үнэгүй зорчиж байна

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

ЭЕШ өгөх сурагчид нийтийн тээврээр үнэгүй зорчиж байна

ЭЕШ өгөх сурагчид нийтийн тээврээр үнэгүй зорчиж байна

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлж, энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга ЭЕШ  зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай захирамж гаргасан.

Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын бүртгэлийн хуудсыг үндэслэн нийтийн тээвэр бүх чиглэлд үнэгүй үйлчилнэ. Мөн шалгалт зохион байгуулах хугацаанд шалгалтын төвүүдийн ойролцоох зам засварын ажлуудыг түр зогсоож, усны хязгаарлалт хийхгүй байх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбогдох хууль, журмын дагуу хамтран ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт даалгасан.

Түүнчлэн шалгалт авах төвүүдийн цахилгаан хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, нийтийн хэв журмыг сахиулах, авто замын түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг холбогдох албаныхан болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж