Оросын ЭСЯ-ыг Австралийн парламентын ордны дэргэд бариулахгүй

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

Оросын ЭСЯ-ыг Австралийн парламентын ордны дэргэд бариулахгүй

Оросын ЭСЯ-ыг Австралийн парламентын ордны дэргэд бариулахгүй

Австралийн Төлөөлөгчдийн танхим өнөөдөр /2023.06.15/ Оросын Элчин сайдын яамны шинэ барилгыг аюулгүй байдлын үүднээс парламентын ордныхоо ойролцоо бариулахаас сэргийлэх хууль баталжээ. Аюулгүй байдлын агентлагуудын зөвлөмжийг үндэслэн оросуудын газар түрээслэх үйл явцыг энэ хуулийн дагуу хориглох аж.

"Парламентын ордны ойролцоо Оросын шинэ байгууламж бий болох эрсдлийн талаарх аюулгүй байдлын маш тодорхой зөвлөгөөг засгийн газар хүлээж авсан. Түрээсийн газрыг албан ёсны дипломат газар болгохгүйн тулд бид шаргуу ажиллаж байна. Австралийн засгийн газар ОХУ-ын Украин дахь хууль бус, ёс суртахуунгүй түрэмгийллийг буруушааж байна. Энэ бол Австралийн үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцсэн шийдвэр. Сөрөг хүчнийхэн болон сенат энэ хэрэг дээр хамтран ажиллаж байгаад талархаж байна" гэж Австралийн ерөнхий сайд Энтони Албанез хэллээ.

Оросын түрээсийн газрын эсрэг талд байрлах Хятадын Элчин сайдын яамтай холбоотой аюулгүй байдлын асуудал байгаа юу гэж түүнээс асуухад тэр тодорхой хариулт өгөөгүй.

Ярралумла дахь дипломат бүсэд 2008 онд оросууд газар түрээсэлсэн. Түрээсийн нөхцлөөр Орос гурван жилийн дотор барилгын ажлыг дуусгахаар тохиролцсон ч Элчин сайдын яамыг хэсэгчлэн барьсан хэвээр байна. Элчин сайдын яамны түрээсийн асуудлыг зохицуулдаг ерөнхий газар Оросын түрээсийн гэрээг цуцлах шийдвэр гаргахдаа "Дуусаагүй ажил нь дипломат төлөөлөгчийн газруудад зориулагдсан талбайн ерөнхий үзэмж, ач холбогдол, нэр хүндийг гутааж байна" гэж үзжээ. 

Одоогийн байдлаар Оросын Элчин сайдын яам Гриффит хотын захад байрлах хуучин ЗХУ-ын Элчингийн байранд байрлаж байна. Энэ нь парламентын ордноос хол юм. "Оросын Элчин сайдын яам Гриффитдээ үлдэнэ" гэж Энтони Албанез хэллээ. Канберра дахь Элчин сайдын яамны хоёр дахь барилгын гол асуудал бол парламентын ордонтой шууд залгаа орших түүний байршил болоод байна. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж