Өрөнд хураасан байруудыг өнөөдрөөс худалдана

Өрөнд хураасан байруудыг өнөөдрөөс худалдана

Өрөнд хураасан байруудыг өнөөдрөөс худалдана

Хөгжлийн банк өрөнд хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг өнөөдөр (2023.06.15) 10.00 цагаас худалдан борлуулах ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна. Нийт 18 үл хөдлөх хөрөнгийг худалдахаар энэ удаад бэлтгэл хангажээ. Үүнд орон сууц, амины орон сууц, авто зогсоол, үйлчилгээний талбай багтаж буй. Тухайлбал, "Модун" ХХК-ийн зээлийн өр төлбөрт Ла Колина бичил хорооллын 12 орон сууц, Нүхтийн аманд байршилтай таун хаус зэргийг худалдан борлуулахаар энэ удаагийн жагсаалтад багтаасан юм. Эдгээр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үнэлгээг суурь болгон, борлуулахад гарч байгаа зардлыг оруулан тооцсоноор үл хөдлөх хөрөнгийн үнийг гаргасан байна.

Үл хөдлөх хөрөнгөөс худалдан авахыг хүсвэл Хөгжлийн банкны цэс рүү хандана. Хамгийн түрүүнд санал илгээсэн хүнд үл хөдлөх хөрөнгийг борлуулах юм. Бэлэн мөнгөөр борлуулна.

Хөгжлийн банк зургадугаар сарын 15-20-ний хооронд үл хөдлөх хөрөнгийг худалдан авах саналыг иргэдээс авна.

Худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус банкны цахим хуудас болох энд дарж авна уу.

  1. ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ТАНИЛЦУУЛГА
Хөрөнгийн тодорхойлолт, хаяг байршилм.кв үнэХудалдах үнэ /₮/*
1Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам 19/09 тоот хаягт байршилтай, 437.2 м.кв талбай бүхий 3 давхар амины орон сууц (80 хувийн гүйцэтгэлтэй), 2 авто зогсоолын хамт1,984,550867,645,150
2Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59б байр 3 давхар 59-б-2 тоот хаягт байрлалтай 405.23 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө1,467,174594,542,919
3Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59а байр 3 давхар 4 тоот хаягт байрлалтай 30 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө1,483,74044,512,209
4Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59а байр 3 давхар 8 тоот хаягт байрлалтай 36 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө1,480,75953,307,306
5Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу 48-р байр 1401,1402 тоот хаягт байршилтай 525 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө2,279,5631,196,770,700
6Баянзүрх дүүргийн 1-р хороо, Их тойруу 93, Барилга Мега Стор худалдааны төв, В1 давхар1,606,6211,437,958,095
7Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 3 тоот хаягт байршилтай 68.37 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө2,211,731151,216,064
8Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 6 тоот хаягт байршилтай 68.64 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө2,179,597149,607,523
9Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 7 тоот хаягт байршилтай 67.90 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө2,211,788150,180,428
10Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 10 тоот хаягт байршилтай 67.78 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө2,211,803149,916,010
11Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 11 тоот хаягт байршилтай 67.24 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө2,211,870148,726,130
12Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 14 тоот хаягт байршилтай 67.79 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө2,211,802149,938,045
13Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 15 тоот хаягт байршилтай 67.57 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө2,211,829149,453,279
14Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 17 тоот хаягт байршилтай 67.66 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө2,211,818149,651,593
15Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 23 тоот хаягт байршилтай 67.90 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө2,211,788150,180,428
16Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 26 тоот хаягт байршилтай 68.21 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө2,211,751150,863,507
17Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 27 тоот хаягт байршилтай 67.66 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө2,211,818149,651,593
18Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 30 тоот хаягт байршилтай 67.72 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө2,211,810149,783,801

*Худалдан борлуулах үнийг 3 сар тутам шинэчлэн тогтооно.

  1. ХӨРӨНГӨ ХУДАЛДАН АВАХ САНАЛ ИРҮҮЛЭХ

Дээрх жагсаалтад бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс сонирхож буй үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хүсэлтийг Монгол Улсын Хөгжлийн Банкны цахим хуудас болох https://www.dbm.mn -аар хүлээн авах бөгөөд санал авах хугацаа 2023 оны зургадугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагаас эхэлнэ.

  1. ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ АВАХ, ГАЗАР ДЭЭР ОЧИЖ ҮЗЭХ

Худалдан борлуулахаар нийтэд зарласан хөрөнгийг Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авах, эсвэл газар дээр очиж үзэх тохиолдолд 2023 оны зургадугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 14-ны өдрийг дуустал хугацаанд тухайн байрлалд танилцуулах үзүүлэх боломжтой бөгөөд хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 8502-0513, 8551-0513 утсаар лавлана уу.

  1. ХУДАЛДАН АВАХ НӨХЦӨЛ

Худалдан авах хүсэлт гаргагчийн ирүүлсэн саналыг 2023 оны зургадугаар сарын 20-ны өдрийн 14:00 цагт цахим хуудсанд ирүүлсэн саналуудыг нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах бөгөөд ашиглалтад орсон худалдан авах үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ажлын 3 хоногийн дотор, дутуу гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийг (банктай хэсэгчлэн төлөх гэрээ байгуулсан) ажлын 14 хоногийн дотор төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд дараагийн хүнтэй гэрээ байгуулах байдлаар банк ажиллана.

Хүсэлт гаргагчийн санхүүгийн чадавхаа нотолсон баримтад тулгуурлан үнэлэх дараалал: Үүнд:

  1. Бэлэн төлөлт (Дансны хуулга, бусад нотлох баримт)
  2. Банкны зээлийн шийдвэр (банкны тодорхойлолт, зээлийн гэрээ)
  3. Хэсэгчилж төлөх санал гаргах (Дуусаагүй барилгын хувьд зөвхөн гаргах бөгөөд бизнесийн үйл ажиллагаа, эргэн төлөлтийг нотолсон баримт)

Жич: Дээрх дарааллын дагуу хүсэлт гаргагчийн саналыг үнэлэх бөгөөд цахим системээр хамгийн түрүүнд ирсэн саналыг шалгаруулж, худалдан авах саналыг баталгаажуулна. Мөн хүсэлт гаргагч нь хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгөд саналаа өгөх боломжтой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-15 213.87.135.11

>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-15 202.170.65.55

дандаа хүн авахгүй юмнууд нь л үлдэж. гоё байршилтайнууд нь аль хэдийнээ дотороо зарагдчихсан байгаа…

Avatar

Нэргүй 2023-06-15 103.26.193.131

Энэ үл хөдлөхүүдийг хэн ямар санхүүгийн эхэ үүсвэрээр худалдаж авсныг нь ил зарлаарай nиздaaнyyдaa

Avatar

Нэргүй 2023-06-15 66.181.160.97

Хэмжээлшгүй их мөнгөтэй болчихоод түүнийгээ яаж ил гаргахаа мэдэхгүй зовж байгаа "нүүрсчид" л худалдаж авах байх даа?! Хулгай хийгээгүй атлаа ийм их мөнгөтэй хүн Монголд байхгүй дээ??!!

Avatar

Нэргүй 2023-06-15 202.72.245.121

Цэвэрхэн авилгачид нь буцаагаад цэвэрхээн авчих байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж