Засгийн газар өнөөдөр /2023.06.14/ 17.30 цагаас ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгсөн. Тэрбээр "Боловсролын зээлийн сангийн асуудлыг хэлэлцэж, тогтоол баталлаа. Энэ сан дангаараа Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн тэтгэлэг, дэлхийн топ их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудад зээл олгож ирсэн. Тэгвэл асуудлын хүрээнд төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээдүүд ямар нэгэн хэлбэрээр боловсон хүчин бэлтгэх, тэтгэмж, зээл тусламж олгох асуудлыг нэг мөр шийдэх нь зүйтэй юм байна. Үүнээс гадна Ашигт малтмал газрын тосны газар, ИНЕГ, Эрдэнэт үйлдвэр зэрэг байгууллагууд тусдаа шийддэг байсан бол өнөөдрийн тогтоолоор боловсон хүчнийг бэлтгэх сургалтын тэтгэлэг, зээл дан ганц Боловсролын зээлийн сан дээр төвлөрөх шийдвэрийг гаргасан. Салбарын сайдад нэг сарын хугацаатай үүрэг өгч, журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалтыг ил тод зохион байгуулахаар боллоо" гэв.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ