2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 528,207,176 төгрөгийн үнийн дүн бүхий 1,247,341 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 30 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Бөөний худалдаа ХК (BHL +14.89%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +10.58%), Гермес центр ХК (HRM +8.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мон Бийф ХК (MBF -8.42%), Ремикон ХК (RMC -6.34%), Хар тарвагатай ХК (TVT -4.26% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
- Хөрөнгө оруулалтын 2 сангийн 967 ширхэг нэгж эрх 718,493 төгрөгөөр,
- Хөрөнгөөр баталгаажсан 1,342 ширхэг үнэт цаас 132,206,800 төгрөгөөр,
- Багцын арилжаанд 1,000,000 ширхэг үнэт цаас 1,150,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 1,811,132,469 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.33% хувиар өсч, 36,161.9 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,170,128,094,441 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ