"Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг банкууд буцаан олгох нөхцөл үүсэж байна"

"Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг банкууд буцаан олгох нөхцөл үүсэж байна"

"Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг банкууд буцаан олгох нөхцөл үүсэж байна"

Захиргааны хэргийн давж заалдах шатны өчигдөр болсон шүүх хуралдаанаар арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзсэнтэй холбогдуулан ШӨХТГ-аас өнөөдөр /2023.06.14/  мэдээлэл хийлээ. 


ШӨХТГ-ын дарга Н.Мандуул “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар өчигдөр ШӨХТГ-аас есөн арилжааны банканд тавьсан актыг хүчинтэй гэсэн шийдвэр гарсан. ШӨХТГ-аас 2022 оны наймдугаар сарын 12-нд ипотекийн зээлтэй холбоотой арилжааны банкуудын авч байгаа шимтгэлийг гарч байгаа зардалтай нь уялдуулж, үндэслэлтэй тогтоож зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар хүргүүлсэн. Үүнийг банкууд эс хүлээн зөвшөөрч шүүхэд хандсан. Анхан шатны шүүх хурал энэ оны дөрөвдүгээр сарын 12-нд болж шийдвэр нь банкуудын талд гарсан. Манай талаас давж заалдаж, өчигдөр манай талд шийдвэр гарлаа. Одоо бид шүүхийн шийдвэрийг албажуулсан байдлаар ирэхийг хүлээж байна. Арилжааны банкууд Дээд шүүхэд хандах эрхтэй, Дээд шүүх хүлээж авах эсэх нь тэдний эрх.

Дээд шүүх хүлээж аваагүй тохиолдолд манай шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг арилжааны банкууд буцаан олгох нөхцөл үүсэж байна. Зөвхөн 2021, 2022 оны ипотекийн зээлийн шимтгэлийн асуудал л яригдаж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв арилжааны банкууд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол албадан биелүүлэх эрх нь бий. Цаашид төлөвлөгөө гаргаж, хэрэглэгчийг хохироосон асуудалд шат дараалалтай орж явна. Одоогоор тодорхой хэлэхэд хэцүү байна. Өргөдөл, гомдол хүлээж аваад судалгаагаа хийсэн тохиолдолд ажиллаад явна”.

Өмгөөлөгч О.Батхүү “Энэ асуудлыг 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн гаргаж тавьсан. Эхний ээлжинд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд шаардлага хүргүүлсэн. Монголбанк ямар ч арга хэмжээ аваагүй. Иймээс ШӨХТГ-т “Банкууд нэг хувийн шимтгэлийг хууль бусаар авч иргэдийг хохироогоод байна” гэх гомдол, хүсэлт өгсөн. Энэ хүсэлтийн дагуу ШӨХТГ-аас нэр бүхий есөн банкинд шалгалт оруулж 1 хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус болохыг тогтоосон. Шүүхэд хандахад үнэ төлбөргүй буюу стратегийн өмгөөлөл хийсэн. Үүний үр дүнд захиргааны хэргийг шүүхийн шийдвэр гарлаа. Банкууд давж заалдсан ч Дээд шүүх хүлээж авахгүй байх гэж бодож байна. Энэ асуудал өмнө нь Дээд шүүхээр хоёр удаа хэлэлцэгдээд эцэслэгдсэн маргаан. Нэг хувийн шимтгэл авах нь хууль бус гэдгийг Дээд шүүх тогтоочихсон” гэлээ.

Өмгөөлөгч С.Ялалт “ШӨХТГ-аас банкуудад тавьсан албан шаардлагын дагуу давж заалдах шатны шийдвэр хэвээр үлдэх юм бол үр дагаврыг арилгах арга хэмжээг арилжааны банкууд авч хэрэгжүүлэх шаардлага үүсэж байна. Өмнө нь Иргэний хэргийн шүүхээр шимтгэлийн асуудал хоёр удаа шийдэгдсэн. Иргэд сайн дураараа нэхэмжлэл гаргаад хоёр удаа шимтгэлээ авчихсан баримт байгаа. Энэ хоёр хэрэг дээр миний бие өмгөөлөгчөөр ажилласан. Тэгэхээр иргэд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад үндэслэлгүй гэж үзсэн шимтгэлээ буцаан гаргуулах боломж нээлттэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

5богд 2023-06-14 202.9.46.35

Цалингын зээл гаргах бүрдээ 1 хувь зүгээр л авдаг байсан ХААН банкыг шүүхэд өгч болхуу

Avatar

Дорж 2023-06-14 192.82.81.203

Зөвхөн Ипотекийн зээлд хамааралтай гэж ойлголоо бжсад хэрэглээгий болон бизнксийн зээлийн 1 хувьд хамаарахгүй юм бна

Avatar

Нэргүй 2023-06-14 213.87.134.118

~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Эрдэнэ 2023-06-14 66.181.181.246

Ичиж үхээсэй энэ тэнэг

Avatar

Нэргүй 2023-06-14 202.131.225.242

Тэгдэг бол сайн л байна ш дээ. Монгол Улсад шүүхийн прецедент сонгодог утгаараа хэрэгждэггүй улс учраас энэ шийдвэр тийм нөлөө үзүүлэхгүй болов уу. АНУ д дээд шүүх ийм шийдвэр гаргасан бол бүх нэгдсэн улсын хэмжээгээр өмнө иргэдээс авсан нэг хувийг буцаан олгоод хойшидоо авахыг хориглосон шийдвэр гараад явна. Манайд 1 хувиа буцаан авах хүсэлтэй иргэн бүр шүүхэд өргөдөл гаргаж шийдвэрлүүлэхээс нааш буцаан олгохгүй л болов уу.

Avatar

Нэргүй 2023-06-14 66.181.161.165

Захиргааны шүүхийн мэдээнд банкуудыг 20 саяаар торгосон шийдвэрийг хэвээр үлдээж байгаа гэсэн байна ш тэгэхээр иргэд биш Өрсөлдөөн мөнгө авах юм биш үү

Avatar

Нэргүй 2023-06-14 124.158.126.107

2021 оноос өмнө зээл авсан хүмүүс яах вэ. мөн адил банкинд 1 хувийн шимтгэл төлсөн

Avatar

Оноч 2023-06-14 202.5.205.7

бүх хүнд хамаатай.

Avatar

Зоос 2023-06-14 202.55.188.124

тийм шүү 2021 оноос өмнөх нь яахын бол доо.

Avatar

Galaa 2023-06-14 202.126.88.66

Өрсөлдөөний газар нэг хувийг маань авч өгөх юм уу эсвэл дахин тооцоолж үзээд үндэслэлтэй тогтооход нэг хувиас илүү байна гээд иргэд төлөх юм уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж