Аз жаргалтайгаар хүүхдээ асардаг нийгмийг бүтээх төлөвлөгөө

Аз жаргалтайгаар хүүхдээ асардаг нийгмийг бүтээх төлөвлөгөө

Японы ерөнхий сайд Фүмио Кишида Мягмар гаригт төрөлт буурч буйн эсрэг өргөн хүрээтэй багц арга хэмжээг танилцууллаа. Хүн амын хөгшрөлт нь дэлхийн гурав дахь том эдийн засагт ноцтой заналхийлж байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Кишида дорвитой алхам хийхээр төлөвлөв.

Фүмио Кишида энэ долоо хоногт парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль зарлаж магадгүй гэх таамаглал гарч ирээд буй. Энэ таамаглалтай зэрэгцэн Фүмио Кишида шинэ бодлогоо зарлалаа.

Тэрбээр “2030 он гэхэд төрөлт буурах хандлагыг өөрчлөх сүүлчийн боломж яг одоо л байна. Төрөлт бага байгаа нь манай улсын нийгэм, эдийн засгийг бүхэлд нь хамарч буй асар том асуудал. Энэ асуудлыг шийдэхгүй бол Японы эдийн засаг, нийгэм хумигдаж, нийгмийн хамгааллын тогтолцоог хадгалахад хэцүү болно” гэжээ.

Багц арга хэмжээний хүрээнд хүүхэдтэй гэр бүлүүдэд илүү их мөнгө олгох, ийм олон зуун мянган өрхийг орон сууцаар хангах зэрэг арга хэмжээ авна. Энэ мэт арга хэмжээ авснаар 2030-аад он гэхэд хүүхэд асаргаанд зориулах зардал одоогийн 4.7 их наяд иенээс хоёр дахин нэмэгдэх юм.

Парламентын доод танхимын сонгууль 2025 оны сүүлч хүртэл явагдахгүй ч гэлээ Кишида ирэх есдүгээр сард болох манлайллын өрсөлдөөний өмнө намаа атгах хүсэлтэй байна гэж шинжээчид үзжээ. Тэрбээр ээлжит бус сонгуулийн төлөвлөгөөний талаар ярихаас зайлсхийсэн. Энэ шийдвэрт олон хүчин зүйл нөлөөлөх юм. Парламентын чуулган зургадугаар сарын 21-нд дуусна. Энэ үеэр Кишида засгийн газарт итгэл үзүүлэхгүй байх тухай саналыг өргөн барьж магадгүй. Ийм санал өргөн барьсан тохиолдолд ээлжит бус сонгууль явуулахад хүргэж болзошгүй аж.

САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР ТОДОРХОЙГҮЙ

Японы төрөлтийн индекс 1990 онд 1.57 байсан бол өнгөрсөн онд 1.26 болж буурчээ. Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн боловч ийнхүү түүхэн доод хэмжээндээ хүрлээ. 2022 онд төрөгсдийн тоо 1970-аад оны эхэн үеийнхээс 40 хувиар бага байна.

Кишидагийн төлөвлөгөөнд дурдсанаар засгийн газар ирэх гурван жилд хүүхэд асаргаанд 3.5 их наяд иен зарцуулна. Үүнд хүүүхэд асрах тэтгэмж, хүүхэд асрах чөлөө авсан хүмүүст үзүүлэх дэмжлэг зэрэг багтах юм. Гэсэн хэдий ч засгийн газар энэ арга хэмжээг яг яаж санхүүжүүлэхээ хараахан тодорхойлоогүй байна.

Ойрын хугацаанд татвар нэмэгдүүлж магадгүй гэх айдас иргэдийн дунд үүссэн. Гэхдээ Кишида энэ магадлалыг үгүйсгээд, тусгай бонд гаргах замаар санхүүжилтийн цоорхойг нөхнө гэжээ. Хэрхэн тогтвортой санхүүжилтийн эх үүсвэртэй болох нарийн төлөвлөгөөг энэ оны эцэс гэхэд боловсруулж дуусна гэж албаныхан хэлэв.

ЮУНД Ч САНАА ЗОВОХГҮЙГЭЭР ХҮҮХЭД АСРАХЫН БАЯР БАЯСГАЛАНГ МЭДЭРДЭГ НИЙГМИЙГ БҮТЭЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА

Японы засгийн газар энэ оны гуравдугаар сард бодлогын төслөө анх танилцуулж байсан. Бодлогын төсөлд хүүхэд асрах үйлчилгээг сайжруулах, хамтран хүмүүжүүлэх, өрх толгойлсон эцэг эхчүүдийг дэмжих тогтолцоо багтсан байна. “Орчин үеийн залуус болон хүүхэд хүмүүжлийн ажил эрхэлдэг хүмүүс ямар нэг зүйлд санаа зоволгүйгээр хүүхэд асрахын баяр баясгаланг мэдэрдэг тийм нийгмийг бүтээхээр зорьж байна” гэж Хүүхдэд зориулсан бодлого хариуцсан сайд Масанобу Огура хэлж байв.

Хүүхдээ асардаг эцэг эхчүүдэд ажлын уян хатан цагийг санал болгохоор төлөвлөжээ. Тодруулбал, хүүхдийг бага сургуульд орох хүртэл эцэг эхийнх нь ажлын цагийг богиносгон, зайнаас ажиллах, уян хатан хуваарьтай байх зэрэг зохицуулалтыг нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Одоогийн байдлаар Японд хүүхдийг гурван нас хүртэл нь сар бүр 15 мянган иенийн хүүхэд асрах тэтгэмж олгодог. Гурван наснаас хойш бүрэн дунд сургуулиа төгсөх хүртэл нь 10 мянган иенийн тэтгэмж олгодог. Эдийн засгийн дарамтаас шалтгаалаад Японд нэгээс дээш хүүхэдтэй өрхийн тоо буурсаар байна. Тиймээс шинэ бодлогын дагуу хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд санхүүгийн асуудалгүй болгохын тулд гэр бүлүүдэд олгох мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Мөн шинээр төрсөн хүүхэд бүрт төрөөс 100 мянган иен олгох болжээ. Гэхдээ энэ нь түр зуурын арга хэмжээ аж.

Үүний зэрэгцээ хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургуулийн үдийн цай хөтөлбөр, боловсролын тэтгэлэг, оюутны зээл зэргийг ч шинэ бодлогод тусгаж байна. Бага орлоготой өрхийн хүүхдүүдийн коллежид элсэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх, тэтгэлэг олгох гэх мэт арга хэмжээ авах юм. Цаашилбал, 2024 оноос магистрантурт суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрийг хойшлуулах тогтолцоог нэвтрүүлнэ.

Эх сурвалж: REUTERS, JAPAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-15 213.87.135.11

)))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Zochin. 2023-06-15 192.82.80.254

manaih yadaj l eejuud huuhdee 3 nas hurtel harj gertee suuj bhad bairny zeel hoishluulj boldog boloosoi. sanhuugiin asuudlaas bolj olon zaluu ger buld asuudal uusdeg.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж