Жонни Деппийн "нүгэлт" охин

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

Жонни Деппийн "нүгэлт" охин

Жонни Деппийн "нүгэлт" охин

Жүжигчин Жонни Деппийн охин Лили Рөүз АНУ-ын "HBO" телевизийн "The Idol" цувралд бүтээсэн дүрээрээ Холливудын ярианы сэдэв болоод байна. Тэрбээр цувралд дуучин "The Weeknd"-ийн дүрийг нь бүтээсэн Лос-Анжелесийн клубын менежертэй бэлгийн харилцаанд орж буй үзэгдлээсээ болж "нүгэлтэй нэгэн" мэт яригдаж байна. Харин Жонни Деппийн хувьд түүнийг өөрийнхөөрөө карьер хөөж, сонирхолтой дүрд өөрийгөө сорьж байгаагаар нь бахархаж байна гэжээ. Түүнээс гадна "The Idol" цувралд залуу жүжигчдийн дунд хэтэрхий олон, задгай секс үзэгдлүүдээрээ шүүмжлэл дагуулжээ. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Лили Рөүз Деппийг онцолж байна. 


ХОС ХЭЛТЭЙ ГЭР БҮЛД ӨССӨН

Лили Рөүз нь 1999 онд Парис хотноо Жонни Депп болон Францын жүжигчин, дуучин Ванесса Паради нарын том охин болж мэндэлжээ.  Тэрбээр олны хараанаас хол өссөн нэг эрэгтэй дүүтэй- Жэк Жон Кристофер III Депп. Лилигийн бага нас "Гэрлийн хот" болон Холливудад ээлжлэн амьдарснаар өнгөрсөн байна. Америк эцэг, франц эхийнхээ ачаар хос хэлтэй болж өссөн нь өдгөө түүний давуу тал болжээ. Тэрбээр 2019 онд сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, "Хос хэлтэй гэр бүлд өссөн маань зол болсон. Би америк, франц хоёр улсын соёлд нэвтэрч, хос хэлээр ярьж сурсан" гэсэн байна.

Эцэг, эх нь түүнийг 13 настай байхад салсан ч өсвөр насаа тайван, хялбар даван туулсан гэж дурсчээ. "Тэд хүүхдүүдээ сурган хүмүүжүүлэхдээ тийм ч хатуу биш байсан бөгөөд ихэвчлэн өөрт нь итгэж, өөрийнхөөрөө шийдвэр гаргахыг нь дэмждэг учраас өсвөр насандаа ч тэрслээд байх шалтгаангүй байсан" гэв. Харин Жонни Деппийн тухайд охиныхоо эрт эхэлсэн загварын карьерт бага зэрэг санаа зовнидог гэдгээ ярьж байсан. Гэсэн ч тэрбээр охиноо 17 настайдаа сургуулиа хаяж, жүжигчний карьер хөөхийг нь дэмжсэн байна. Энэ талаар Лили ярихдаа "Эцэг, эх маань өөрсдөө 15 настайдаа сургуулиа хаясан учраас надад хэлээд байх зүйл тэдэнд байгаагүй. Би хэзээ ч их сургуульд сурахыг зорилгоо болгож байгаагүй. Би үргэлж ажиллахыг л хүсдэг байсан" гэж ярьжээ. Өдгөө 23 настай Лили бусад залуу алдартнууд шиг шоу цэнгээнд дуртай нэгэн биш. Харин ч амарсан үедээ гэртээ байж, баримтат кино, хоолны шоу үзэх дуртай гэнэ.

Эцэг нь экс эхнэр Эмбер Хердийн эсрэг шүүхэд нэр төрөө сэргээлгэх зарга гаргасны дараа "ELLE" сэтгүүлд ярихдаа Лили "Хувийн асуудал байсан зүйл гэнэт л нийтийн өмнө дэлгэгдчихээр дэлхий намайг тойроод эргээд байгаа мэт санагдсан. Би энэ асуудалд тайлбар хэлэх хүн нь биш юм шиг санагдсан. Би карьертаа л их зовнисон. Учир нь хүмүүс эргэн тойронд минь байгаа эрчүүдээр л намайг дүгнэсээр ирсэн. Гэр бүлийн гишүүн эсвэл найз залуу гэх мэт" гэсэн байна.

7 НАСТАЙДАА ХООЛНЫ ХОРДОГООС БОЛЖ ҮХЭХ ШАХСАН

Лили дөнгөж долоон настай байхдаа "E.coli" бактераар үүсгэгдсэн хоолны хордлогоос болж бөөрний дутагдалд орж, эрлэгийн хаалганд хүрээд буцжээ. Тэрбээр 2007 онд Лондоны эмнэлэгт ес хоног хэвтэн эмчлүүлж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байсан аж. Тухайн үед Жонни Деппийн кино зураг авалтаас шалтгаалан гэр бүлээрээ Лондонд байсан гэнэ. Охиноо эмнэлэгт байх хугацаанд Жонни Депп дэргэдээс нь алхам ч холдолгүй харж, орных нь хажууд үргэлж лаа асаадаг байжээ. Лили энэ тухай барагтаа ярьдаггүй боловч Жонни Депп 2015 онд хэлэхдээ "амьдралын минь хамгийн бараан үе" гэж дурссан байна.

ЛИЛИ ЭЭЖ ШИГЭЭ ДУУЧИН БОЛОХЫГ ХҮСДЭГ БАЙВ

“Багадаа би яг л ээж шиг дуучин болохыг хүсдэг байсан. Бүх л охид жоохондоо ээж шигээ болохыг хүсдэг шүү дээ" гэж "The Sun" сэтгүүлд 2019 онд өгсөн ярилцлагадаа Лили дурссан байдаг. Гэхдээ 14 настайдаа "Yoga Hosers" гэх аймшгийн кинонд дүр бүтээснийхээ дараа тэрбээр студийн дуу бичлэгийн өрөөнөөс илүү камерын өмнө илүү "тухтай" байгаагаа анзаарсан гэнэ. Шуугиан тариад байгаа "The Idol" цувралаас гадна тэрбээр "Faithful Man" гэх франц кинонд 2018 онд тоглосноороо "César Award" наадамд нэр дэвшиж байв. Лили эцгийнхээ карьерыг сонгосон ч  ээжийнхнээ загварын замналаар ч алхсан. Тэрбээр "CHANEL" брендийн хамгийн залуу элч төлөөлөгчөөр ажилладаг. Тодруулбал, тэрбээр 16 настайдаа тус брендийн нүдний шилний сурталчилгаанд тоглосныхоо дараахан олон улсын элчээр нь сонгогдсон байна. Мөн 2017 онд алдарт зохион бүтээгч Карл Лагерфельдийн бүтээсэн даашинзыг загварын тайзнаа амилуулсан. Тэрбээр 2017 онд ээжийнхээ студид очихдоо Карл Лагерфельдтэй анх уулзсан байна.

ТИМОТИ ЧАЛАМЕТТАЙ БОЛЗОЖ БАЙСАН

Тэд 2018 оны аравдугаар сараас 2020 оны дөрөвдүгээр сарыг хүртэл болзсон. Тэдний зураг сайт, сэтгүүлүүдэд нийлэгдэх бүрт биеийн хэлэмжийг нь 1990-ээд онд Жонни Депп, Кейт Мосс нарын болзож байсан үетэй харьцуулагдаж байв. Лили, Тимоти нар Нью-Йорк хотын төвөөр зугаалж, цэнгэлдэхээр алхаж яваад папараццид ихэвчлэн өртдөг байсан. Тимотигаас салсныхаа дараа хэсэг хугацаанд Элвисийн дүрд тоглосон Остин Батлертай болзсон бөгөөд франц реппэр Яссин Стейнтэй нэр холбогдсон. Харин одоогоор Америкийн реппэр "070 Shake"-тай үерхэж байгаа ч харилцаа нь илүү нууцлагдмал байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж