“Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг даалгажээ. Тодруулбал,“Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд /2023.06.14/ танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан
- Бүгд Найрамдах Киргиз Улсад хэрэгт холбогдон хоригдож байгаа нэг,
- Казахстан Улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гурав, БНСУ-д байгаа зургаа,
- БНХАУ-д байгаа хоёр зэрэг оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон нийт 25 этгээдийг шилжүүлэн авч ирэх болон оршин суугаа улс нь тогтоогдоогүй байгаа нийт 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлж ажиллахыг даалгасан байна.
Эргэн сануулбал, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийхдээ “Шувуу” ажиллагааны хүрээнд интерполын улаан булант зар мэдээгээр 22, хөх булант зар мэдээгээр 70 хүнийг эрэн сурвалжилж байна. Энэ хүрээнд улаан булант зар мэдээгээр гурав, хөх булант зар мэдээгээр 42, нийт 45 хүнийг олж тогтоосон. Мөрдөн шалгах чиг үүргийн байгууллага таван хүнийг эх оронд нь авчирлаа. Сайн дураараа хэргээ шийдвэрлүүлье гэсэн хүсэлттэй 12 хүн ирсэн. Цаашид 10 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл хангасан. Авч ирсэн болон сайн дураараа ирсэн хүмүүсээс дөрвөн хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн" гэх мэдээллийг өгч байлаа.
Холбоотой мэдээ