ЗГ: БЗС дээр дан ганц боловсон хүчнийг бэлтгэх тэтгэлэг, зээл төвлөрнө

ЗГ: БЗС дээр дан ганц боловсон хүчнийг бэлтгэх тэтгэлэг, зээл төвлөрнө

ЗГ: БЗС дээр дан ганц боловсон хүчнийг бэлтгэх тэтгэлэг, зээл төвлөрнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2023.05.14/ танилцуулж байна.


Засгийн газрын хуралдаанаар 23 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс төсвөөс санхүүжилт авч байгаа тусгай сангуудын менежментийг шинэчлэх үүргийг холбогдох сайдуудад өгсөн. Боловсролын зээлийн санг нээлттэй, шударга, хүний оролцоог бууруулах хэлбэрээр ажлын хэсгийнхэн танилцуулсан байна. Уг сантай холбогдуулж Засгийн газрын тогтоолыг баталжээ. Мөн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан тушаалд В.Энхбаатарыг томилжээ. Тэрбээр 1994 онд ШУТИС-д, 2006 онд МУИС-ийг, 2015 онд Их Британид боловсрол эзэмшсэн, эдийн засагч, олон улсын худалдааны мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр зэрэгтэй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Боловсролын зээлийн сангийн асуудлыг хэлэлцэж, тогтоол баталлаа. Энэ сан дангаараа Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн тэтгэлэг, дэлхийн топ их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудад зээл олгож ирсэн. Тэгвэл асуудлын хүрээнд төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээдүүд ямар нэгэн хэлбэрээр боловсон хүчин бэлтгэх, тэтгэмж, зээл тусламж олгох асуудлыг нэг мөр шийдэх нь зүйтэй юм байна. Үүнээс гадна Ашигт малтмал газрын тосны газар, ИНЕГ, Эрдэнэт үйлдвэр зэрэг байгууллагууд тусдаа шийддэг байсан бол өнөөдрийн тогтоолоор боловсон хүчнийг бэлтгэх сургалтын тэтгэлэг, зээл дан ганц Боловсролын зээлийн сан дээр төвлөрөх шийдвэрийг гаргасан. Салбарын сайдад нэг сарын хугацаатай үүрэг өгч, журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалтыг ил тод зохион байгуулахаар боллоо.

Энэ хүрээнд 2023 онд дэлхийн топ их дээд сургуулиудад тэнцсэн оюутнуудад олгох тэтгэлэг, сонгон шалгаруулалтыг тодотгол хийж, өнөөдрийн батлагдаж байгаа системээр шалгалтыг явуулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Энэ системийн талаар манай зөвлөх мэдээлэл өгнө.

Цаашдаа энэ сангийн үйл ажиллагааг Боловсролын багц хуулийн хүрээнд өөрчилж, журмыг тодорхой болгож, УИХ-аар батална. Тэтгэлэг, зээл гэдгийг илүү тодорхой болгоно. Засгийн газрын зүгээс төр хувийн хэвшлийн хүрээнд Монголд хэрэгцээтэй байгаа боловсон хүчний жагсаалт, мэргэжлийг урд оны төсөв батлагдахтай зэрэгцэн олон нийтэд нээлттэй зарладаг байя. Ингэснээр оюутнууд бэлтгэл хангахад дөхөм болох юм. Мөн зээлийн эргэн төлөлтийг хэрхэн хийх нь тодорхой болно. Төрийн 24 тусгай санг ил тод, нээлттэй болгох ажил есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.

Мөн хурлаар долдугаар сарын 9, 10-нд зохион байгуулах Монголын эдийн засгийн форумыг хэрхэн зохион байгуулах талаах хэлэлцлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг сайжруулж буй. Хөрөнгө оруулагчид нэлээд сонирхож байна. Энэ хүрээнд форумд оролцохоор ирж байгаа зочдын тоо нэмэгдсэн байна. Жишээлбэл, БНСУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон томоохон хөрөнгө оруулагчид саналаа ирүүлсэн. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа "Рио Тинто" группийн ТУЗ-ийн дарга, гишүүд нь ирж оролцох гэж байна. Бид хувийн хэвшлийн зүгээс олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарна.

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой зарим зөвшөөрөл хангалттай хэмжээнд хийгдэхгүй байна гэсэн шүүмжлэл ирж байна. Ерөнхий сайдын зүгээс наймдугаар сарын 1-н гэхэд тусгай зөвшөөрлөө бүрэн цахимжсан байхыг үүрэг өглөө. Нийт 240 гаруй зөвшөөрөл цахим, шилэн болох ёстой.

Ерөнхий сайдын БНХАУ-д албан ёсны айлчлал хийх тов тогтсон. БНХАУ-ын зүгээс талаас татгалзсан зүйл байхгүй. Төмөр замын холболтын цэгийг эцэслэн тохирсон томоохон ач холбогдолтой айлчлал болно. Нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин өссөн талаар саяхан мэдээлж байсан. Нүүрсний экспортод хүндрэл учраагүй. Өдөрт 1000 гаруй машин нүүрс тээвэрлэж байна. Өнгөрсөн 2022 оны 11, 12 дугаар сард өдөрт 160 мянган тонн нүүрс хэмжигддэг байсан бол өнөөдөр 230 мянган тонн орчимд эргэлдэж байна. Зарим тохиолдолд биржийн худалдаанд оролцогчдын тоо цөөрөхөөр зарим хэвлэлийн нэр бүхий сэтгүүлчид биет хэмжээ буурч байгаа юм шиг мэдээлж байгаа нь ташаа мэдээлэл юм.

"92 ХҮНЭЭС ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ИЛ ТОДООР ЗӨӨЛӨН УР ЧАДВАРЫН ТЕСТИЙГ АВЧ БАТАЛГААЖУУЛНА"

ЗГХЭГ-ын даргын зөвлөх, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ:

-Материалын шалгалт гэж байдаг. Тухайн материалыг нь хүн шалгаж, оноо тавьдаг. Тэгвэл одоо сонгон шалгаруулалтын материалыг автоматаар шалгах программыг нэвтрүүлж байна. Ингэснээр хүний оролцоогүй тухайн шалгуулагч хэр оноо авснаа харж болно. Хоёрт, суралцах чадварын үнэлгээг оруулж ирж байгаа. Энэ үнэлгээг та бүхний өмнө нээлттэйгээр энэ хүн дараагийн шатны боловсролыг эзэмшиж чадах хүн мөн үү гэдгийг тодорхойлсон олон улсын зөөлөн ур чадварын үнэлгээг өгч байгаа. Шалгалт өгсөн даруйд шууд үнэлгээ нь гарна. Зээл, тусламж, тэтгэлэг аваад тухайн мэргэжлээрээ суралцахгүй байх, төгсөхгүй байх асуудлыг арилгаж, урьдчилж мэдээлнэ гэсэн үг.

Хамгийн гол нь хүний оролцоогүй сонгон шалгруулалтыг хийж байгаагаараа онцлог.

Ярилцлага хийдэг байдлаас татгалзаж, хүний оролцоогүй сонгон шалгаруулалтыг хийж 5-10 минутад эрэмбэлэгдэнэ. Салбар яаман дээр 2023 оны сонгон шалгаруулалтыг хийж, 92  суралцагч, тэтгэлэг, зээлд хамрагдах асуудал шийдэгдэх шатандаа орсон байсан. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар 92 хүнээс олны нүдэн дээр ил тодоор зөөлөн ур чадварын тестийг авч баталгаажуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эрдэнэ 2023-06-14 192.82.90.8

ичих булчирхайгүй хулгайч ЖДҮ.ЧИН

Avatar

irgen 2023-06-14 202.126.88.88

naad BCZ olgoh tetgeleg olgoh gh met naad sangaa ard tumnii medeld buyu Toriin bus baiguullagad ogoo

Avatar

Нэргүй 2023-06-14 213.87.134.118

~~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-14 192.82.84.174

Монгол улс хаашаа будаа тээгээд л байна аа

Avatar

ЗГ-т 2023-06-14 202.126.90.46

энэ программ энэ хүүхэд сурах чадваргүй
гвл БЗС зээл олгохгүй. БЗС зээл олгохнүй бх л зорилготой байна шүү дээ. За энэ програм чадвөргүй гэж дүн гаргалаа гэхэд хүүхэд яваад сурчил таарна. Програм өгөгдөл дээр суурилнө. Франчайз эрхтэй программаар хүүхдиин мэогэжил сонголтыг тодорхойлдог газружд УБ хэд хэд байгаа, 120к Цэнгэлдэх хороололд 1 байсан. Сониуч байдалд тулгуурласан soft ware үнэн нь бөтлагдөагүй ш т. Бид ийм ч бх гэж дээ энэ 100-д

Avatar

🤣🤣 2023-06-14 139.5.216.49

БЗС зээл өгөх үү үгүй юу гэдгийг л шиидэх гэж бна ш т.
Цаашид сурах чадваргүй гэж программ тогтооход зээл олгогдохгүй, гэхдээ тэр хүүхэд ТОП 50-д тэнцсэн, гэр бүл нь банкнаас зээл аваад байраа зараад явужлнахад тэр хүүхэд суралцана. Ямар логикнүй юу гээч вэ? 🤣🤣🤣

Avatar

Нэргүй 2023-06-14 103.57.93.179

ЗГХЭГ-ын дарга 5 дэд даргатай бас хичнээн зөвлөхтэй юм вэ болиочээ, ичээчээ…

Avatar

Нэргүй 2023-06-14 103.212.118.186

Монголын их эмч нар тэтгэмжүүд ба асаргааны тэтгэмжүүд нэмэгдэх сургаар хахууль авах гээд их зан гаргаж эхэлж байна.

Avatar

Нэргүй 2023-06-14 64.119.23.229

Chamd itgehgui ee muu JDUchin

Avatar

зочин 2023-06-14 103.229.120.235

толгойтой хүүхдүүдэд л олго толгой муутой дарга баячуудын хүүхдүүд буцааж төлөхөө ойлгохгүй зугтаахыг бодно заль зохионо дарга ааваараа тэглүүлнэ дарга эцэг эх нь хүүхдүүддээ ийм л луйвар зааж өгдөг

Avatar

иргэн 2023-06-14 202.21.104.2

Бакалавр зээл, тэтгэлэг олгож юм уу? Яг үнэндээ бакалавр хэдэн зурн мянган доллар аваад эргэн ирэхгүй алга болж байгаа шүү! Тэгээд ч ер нь хэрэггүй мэргэжлээр, улс төрчдийн хүүхдүүд л сурч байгаа. Хэрэв бакалаврт БЗС-аас зээл олгоно гэвэл ёстой монголд хэрэгтэй мэргэжлээр, өндөр хөгжилтэй орнуудын топ сургуульд тэнцсэн хүүхдүүдэд ил тод сонгон шалгаруулалтаар олгох хэрэгтэй. Магистрийн 32к бол хажууд нь юу ч биш шүү.

Avatar

Нэргүй 2023-06-14 59.153.115.54

Ингэж хурал хийгээд яах вэ Засгийн газар огцор зайлаачээ

Avatar

ss 2023-06-14 202.131.233.190

window.alert("test")

Avatar

Нэргүй 2023-06-14 139.5.217.245

ш** ш** муу хулгайчууд, бүгд зээл авч гадаад улсад сурсан. Сурсан мэдлэг, чадвар юу ч байхгүй новшнууд улс төрч болчихсон шүү.

Avatar

Нэргүй 2023-06-14 216.38.195.74

-cpok;

Avatar

-jyram, zopulgyyran;? 2023-06-14 216.38.195.74

xem xemjee, opoltsox opoltsoxgyi sadaani workeroor zax zeel oilgoj bnyy?

Avatar

Нэргүй 2023-06-14 192.82.74.169

Топ гаднын сургуулиуд шалгуурт тэнцсэн хүүхдүүдийг өөрийн тэтгэлгээр сургадаг ийм болохоор татвар төлөгчдийн мөнгийг төр зарцуулах нь буруу

Avatar

зочид 2023-06-14 66.181.160.71

ИРГЭДИЙН ТАВАРЫН МӨНГӨӨР ТӨРИЙН ӨМЧИЙН АЛБАДАД ЗОРИУЛЖ ХҮН СУРГАХАД ЗЭЭЛ, ТЭТГЭЛЭГ ОЛГОНО ГЭДЭГ НЬ МАШ БУРУУ. ЭГЖ ТӨР ЗАВШИЖ БОЛОХГҮЙ. БАС НЭГ АРЫН ХААЛГА ТАНИЛ ТАЛЫН АСУУДАЛ БОЛЖ ХУВИРНА. ЕРӨӨСӨӨ БОЛЗОЛ ХАНГАСАН СУРАХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮСТ НЬ ХҮҮГҮЙ, ЭСХҮЛ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОГООД МОНГОЛД АЖИЛААД ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ БОЛОМЖИЙН ТООЦООГООР ЖУРАМАХ ХЭРЭГТЭЙ. ХЭН ХҮССЭН, ХЭН ТӨЛӨХ БАТАЛГААТАЙД НЬ НЬ ЗЭЭЛ АВАХ АСУУДЛЫГ НЭЭЛТТЭЙ БОЛГООРОЙ. ҮХСЭНИЙ ЧИНЬ "БОЛОВСОН ХҮЧИН " ГЭЖ

Avatar

Нэргүй 2023-06-14 139.5.217.245

ш** муу хулгайчаа, хүүгүй зээл хэзээч байх ёсгүй. Зах зээлийн зарчимаараа өндөр хүүтэй байх ёстой.

Avatar

Нэргүй 2023-06-14 66.181.161.228

Хүний нөөц гэвэл зохино

Avatar

Нэргүй 2023-06-14 66.181.161.228

ИНЕГ аас тэр нисэхийн бус мэргэжлээр сурсан хүмүүсийн зардлыг төлүүлбэл таарна

Avatar

Зочин 2023-06-14 64.119.23.89

Нэн даруй татан буулга

Avatar

Нэргүй 2023-06-14 192.82.91.4

Боловсон хүчин гэдэг хаанаас гаралтай юу эсэн үг вэ? Ер нь бол төвлөрсөн төлөвлөгөөт, төр нь дангаараа ажил олгогч байсан үед "улсад ажиллах", "боловсон хүчин" гэсэн үг хэл ойлголт тогтсон, өнөөдөр бид огт өөр системд аж төрж байна. Суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлээхэд улсын төсвөөс тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл олгох нь хамгийн зах зээлийн нийгэмд ч байгаа, энэ нь иргэдэд боловсрол эзэмшихэд туслах зорилготой болохоос "боловсон хүчин" бэлтгэх огтоос биш л дээ. Ялангуяа төлбөрийн боломж бага

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж