ЗГ: БЗС дээр дан ганц боловсон хүчнийг бэлтгэх тэтгэлэг, зээл төвлөрнө

Хуучирсан мэдээ: 2023.06.14-нд нийтлэгдсэн

ЗГ: БЗС дээр дан ганц боловсон хүчнийг бэлтгэх тэтгэлэг, зээл төвлөрнө

ЗГ: БЗС дээр дан ганц боловсон хүчнийг бэлтгэх тэтгэлэг, зээл төвлөрнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2023.05.14/ танилцуулж байна.


Засгийн газрын хуралдаанаар 23 асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс төсвөөс санхүүжилт авч байгаа тусгай сангуудын менежментийг шинэчлэх үүргийг холбогдох сайдуудад өгсөн. Боловсролын зээлийн санг нээлттэй, шударга, хүний оролцоог бууруулах хэлбэрээр ажлын хэсгийнхэн танилцуулсан байна. Уг сантай холбогдуулж Засгийн газрын тогтоолыг баталжээ. Мөн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалт, худалдааны газрын даргын албан тушаалд В.Энхбаатарыг томилжээ. Тэрбээр 1994 онд ШУТИС-д, 2006 онд МУИС-ийг, 2015 онд Их Британид боловсрол эзэмшсэн, эдийн засагч, олон улсын худалдааны мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр зэрэгтэй.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Боловсролын зээлийн сангийн асуудлыг хэлэлцэж, тогтоол баталлаа. Энэ сан дангаараа Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчийн тэтгэлэг, дэлхийн топ их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй оюутнуудад зээл олгож ирсэн. Тэгвэл асуудлын хүрээнд төрийн болон төрийн өмчийн хуулийн этгээдүүд ямар нэгэн хэлбэрээр боловсон хүчин бэлтгэх, тэтгэмж, зээл тусламж олгох асуудлыг нэг мөр шийдэх нь зүйтэй юм байна. Үүнээс гадна Ашигт малтмал газрын тосны газар, ИНЕГ, Эрдэнэт үйлдвэр зэрэг байгууллагууд тусдаа шийддэг байсан бол өнөөдрийн тогтоолоор боловсон хүчнийг бэлтгэх сургалтын тэтгэлэг, зээл дан ганц Боловсролын зээлийн сан дээр төвлөрөх шийдвэрийг гаргасан. Салбарын сайдад нэг сарын хугацаатай үүрэг өгч, журмыг шинэчлэн баталж, сонгон шалгаруулалтыг ил тод зохион байгуулахаар боллоо.

Энэ хүрээнд 2023 онд дэлхийн топ их дээд сургуулиудад тэнцсэн оюутнуудад олгох тэтгэлэг, сонгон шалгаруулалтыг тодотгол хийж, өнөөдрийн батлагдаж байгаа системээр шалгалтыг явуулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Энэ системийн талаар манай зөвлөх мэдээлэл өгнө.

Цаашдаа энэ сангийн үйл ажиллагааг Боловсролын багц хуулийн хүрээнд өөрчилж, журмыг тодорхой болгож, УИХ-аар батална. Тэтгэлэг, зээл гэдгийг илүү тодорхой болгоно. Засгийн газрын зүгээс төр хувийн хэвшлийн хүрээнд Монголд хэрэгцээтэй байгаа боловсон хүчний жагсаалт, мэргэжлийг урд оны төсөв батлагдахтай зэрэгцэн олон нийтэд нээлттэй зарладаг байя. Ингэснээр оюутнууд бэлтгэл хангахад дөхөм болох юм. Мөн зээлийн эргэн төлөлтийг хэрхэн хийх нь тодорхой болно. Төрийн 24 тусгай санг ил тод, нээлттэй болгох ажил есдүгээр сар хүртэл үргэлжилнэ.

Мөн хурлаар долдугаар сарын 9, 10-нд зохион байгуулах Монголын эдийн засгийн форумыг хэрхэн зохион байгуулах талаах хэлэлцлээ. Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын эрх зүйн орчныг сайжруулж буй. Хөрөнгө оруулагчид нэлээд сонирхож байна. Энэ хүрээнд форумд оролцохоор ирж байгаа зочдын тоо нэмэгдсэн байна. Жишээлбэл, БНСУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон томоохон хөрөнгө оруулагчид саналаа ирүүлсэн. Мөн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа "Рио Тинто" группийн ТУЗ-ийн дарга, гишүүд нь ирж оролцох гэж байна. Бид хувийн хэвшлийн зүгээс олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарна.

Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой зарим зөвшөөрөл хангалттай хэмжээнд хийгдэхгүй байна гэсэн шүүмжлэл ирж байна. Ерөнхий сайдын зүгээс наймдугаар сарын 1-н гэхэд тусгай зөвшөөрлөө бүрэн цахимжсан байхыг үүрэг өглөө. Нийт 240 гаруй зөвшөөрөл цахим, шилэн болох ёстой.

Ерөнхий сайдын БНХАУ-д албан ёсны айлчлал хийх тов тогтсон. БНХАУ-ын зүгээс талаас татгалзсан зүйл байхгүй. Төмөр замын холболтын цэгийг эцэслэн тохирсон томоохон ач холбогдолтой айлчлал болно. Нүүрсний экспортын биет хэмжээ зургаа дахин өссөн талаар саяхан мэдээлж байсан. Нүүрсний экспортод хүндрэл учраагүй. Өдөрт 1000 гаруй машин нүүрс тээвэрлэж байна. Өнгөрсөн 2022 оны 11, 12 дугаар сард өдөрт 160 мянган тонн нүүрс хэмжигддэг байсан бол өнөөдөр 230 мянган тонн орчимд эргэлдэж байна. Зарим тохиолдолд биржийн худалдаанд оролцогчдын тоо цөөрөхөөр зарим хэвлэлийн нэр бүхий сэтгүүлчид биет хэмжээ буурч байгаа юм шиг мэдээлж байгаа нь ташаа мэдээлэл юм.

"92 ХҮНЭЭС ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ИЛ ТОДООР ЗӨӨЛӨН УР ЧАДВАРЫН ТЕСТИЙГ АВЧ БАТАЛГААЖУУЛНА"

ЗГХЭГ-ын даргын зөвлөх, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ:

-Материалын шалгалт гэж байдаг. Тухайн материалыг нь хүн шалгаж, оноо тавьдаг. Тэгвэл одоо сонгон шалгаруулалтын материалыг автоматаар шалгах программыг нэвтрүүлж байна. Ингэснээр хүний оролцоогүй тухайн шалгуулагч хэр оноо авснаа харж болно. Хоёрт, суралцах чадварын үнэлгээг оруулж ирж байгаа. Энэ үнэлгээг та бүхний өмнө нээлттэйгээр энэ хүн дараагийн шатны боловсролыг эзэмшиж чадах хүн мөн үү гэдгийг тодорхойлсон олон улсын зөөлөн ур чадварын үнэлгээг өгч байгаа. Шалгалт өгсөн даруйд шууд үнэлгээ нь гарна. Зээл, тусламж, тэтгэлэг аваад тухайн мэргэжлээрээ суралцахгүй байх, төгсөхгүй байх асуудлыг арилгаж, урьдчилж мэдээлнэ гэсэн үг.

Хамгийн гол нь хүний оролцоогүй сонгон шалгруулалтыг хийж байгаагаараа онцлог.

Ярилцлага хийдэг байдлаас татгалзаж, хүний оролцоогүй сонгон шалгаруулалтыг хийж 5-10 минутад эрэмбэлэгдэнэ. Салбар яаман дээр 2023 оны сонгон шалгаруулалтыг хийж, 92  суралцагч, тэтгэлэг, зээлд хамрагдах асуудал шийдэгдэх шатандаа орсон байсан. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар 92 хүнээс олны нүдэн дээр ил тодоор зөөлөн ур чадварын тестийг авч баталгаажуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж