Долдугаар сарын 1-нээс хэрэгжих ШИЙДВЭРҮҮД

Долдугаар сарын 1-нээс хэрэгжих ШИЙДВЭРҮҮД

Долдугаар сарын 1-нээс хэрэгжих ШИЙДВЭРҮҮД

Төсвийн тодотголоор ирэх сарын 1-нээс цалин, тэтгэвэр, нэмэгдэж, хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохоор болсон билээ.


  • Төрийн албан хаагчдын суурь цалинг нэмэгдүүлнэ. 986,6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд 217,7 мянган хүн хамрагдана.
  • Тэтгэврийн зөрүүг арилгаж, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. 394,6 тэрбум төгрөг зарцуулна. 496,3 мянган хүн хамрагдана.
  • Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан бүх хүүхдэд өгнө. 167,2 тэрбум төгрөг зарцуулна.
  • Зорилтот халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ. 89,8 тэрбум төгрөг зарцуулна. 144,4 мянган хүн хамрагдана.
  • Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 187 тэрбум төгрөг зарцуулна.

ЦАЛИН ДАРААХ БАЙДЛААР НЭМЭГДЭНЭ

 

ТЭТГЭВЭР ИТГЭЛЦҮҮРЭЭР НЭМЭГДЭНЭ

Монгол Улсын нийт 481,000 тэтгэвэр авагчдын 165,000-ынх нь нэмэгдэнэ.

Итгэлцүүрээр тэтгэвэр нэмэгдэхгүй хүмүүс:

  • Архиваас 161,000 хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байгаа.
  • Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийг бага хэмжээгээр төлсөн хүмүүс
  • Ажилласан жилийнхээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлсөн 608,000 хүн. Энэ хүрээнд 38 тэрбум төгрөг төлсөн ч одоо хоёр их наяд төгрөгийг тэтгэвэр болгоод авсан.
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2015 онд батлагдсан. Энэ хуулийн дагуу тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгосон хүн.
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөн тэтгэврээ тогтоолгосон бол итгэлцүүрээр нэмэгдэхгүй.

Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын/НДЕГ/ сайтад тэтгэврийн нэмэгдлийн тухай мэдээллийг тун удахгүй ил болгоно. Долдугаар сарын 1-нээс өмнө ахмадууд /хүүхдүүдийнхээ тусламжтайгаар/ уг сайтад хандан регистр, бүтэн нэрээ оруулаад ажилласан жил, тэтгэврээ хэрхэн нэмэгдэхийг харах боломжтой болно.

Тэтгэврийг 10% нэмэхээр 400 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулж байна. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр 10% нэмэгдэнэ. Хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэвэр авдаггүй 6,000 орчим хүн бий. Эдгээр хүний халамжийн тэтгэмж нэмэгдэнэ.

ЭЭЖҮҮДЭД ОЧИХ АСАРГААНЫ 83 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭМЖ 255 МЯНГА БОЛЖ НЭМЭГДЭНЭ

Өнгөрсөн 2022 оны 12 сарын нийгмийн халамжийн сангийн мэдээгээр төрөөс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэнд нийгмийн халамжийн тэтгэвэр (288 мянган төгрөг)-ийг сар бүр олгож байна.

Мөн 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 12.8 орчим хүүхдэд 288 мянган төгрөгийг сар бүр олгодог.

Ирэх долоодугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 325 мянган төгрөг, харин хүүхэд, насанд хүрсэн хүн асарч байгаагаас үл хамааран асаргааны тэтгэмжийн хэмжээг 2023 оны амьжиргааны доод түвшинд хүргэж 275 мянган төгрөг болгохоор тооцооллоо.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ НӨХӨЖ ОЛГОНО

Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Мөн мөнгөн тэтгэмжээс хасагдсан хүүхдүүдэд өнгөрсөн нэгдүгээр сараас олгосон мөнгийг нөхөн олгоно.

ЕСӨН АЙМАГТ НИСЛЭГ ҮЙЛДЭЖ, ТИЙЗИЙН ҮНЭ ХОЁР ДАХИН БУУРНА

МИАТ ТӨХК нь долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Бямба гараг бүр Өмнөговь аймаг Даланзадгад чиглэлд шууд нислэг үйлдэнэ.

Баян-Өлгий аймаг гэхэд хоёр талдаа 1.7 сая төгрөг байгаа бол 810-900 мянган төгрөг болно.

Мөрөн рүү хоёр талдаа 1.5 сая орчим төгрөгөөр нисдэг байсан бол 500-680 мянган төгрөг болж буурах бололцоо бүрдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
66
ЗөвЗөв
33
ТэнэглэлТэнэглэл
23
БурууБуруу
21
ХахаХаха
11
ГайхмаарГайхмаар
11
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-15 66.181.161.127

тэтгэвэрийн нэмэгдэл

Avatar

ЖАНЧИВДОРЖ .ЦЭНД 2023-06-15 66.181.161.226

ХД50051589

27 ЖИЛ

Avatar

ЦЭНД 2023-06-15 66.181.161.226

ХД50051589

27 ЖИЛ

Avatar

ЦЭНД 2023-06-15 66.181.161.226

ХД50051589

Avatar

Зочин 2023-06-15 202.126.89.194

ажилласан хувиараа төлсөн аль аль нь бвал яах уу
үнийн өсөлтийн уялдаатай нэмэх байлгүй дээ итгэлцүүрээр

Avatar

Боож үхээгүй оготно 2023-06-15 202.126.89.237

мэдээнд өгсөн эможи сэтгэгдэлүүдийг тоолхоор 94н (63.08%) эерэг хандлага 55н (36.9%) сөрөг хандлага 16н (10.7%) егөөдсөн хандлага байна. Егөөдсөн хандлагыг хуваагаад эерэг сөрөг хандлагад ижил тоогоор өгчихвөл эерэг нь 68.38 хувь сөрөг нь 42.2 хувь болчихож байна. 76н суудал энэ маягаар санал авбал 51н суудлыг халамжаар өлхөн зодож аваад үлдсэн 32 суудлыг булаацалдана. Энэ зөвхөн мэдээнд хандсан хандлага саваагүйтэж тоолход шүү.

Avatar

Нэргүй 2023-06-15 86.111.137.217

тэтгэвэр бодохдоо яагаад 7 жилийн дундажаар бодож хүмүүсийн цалиннг хулгайлах боломж олгоод бна! өмнө нь 5 жилийн дундажаар боддог байсаныг М.Энхболд,Н.Алтанхуяг,Эрдэнэ.С.,Эрдэнэбат,Сайханбилэг,Элвэгдорж нар нийлж ард түмнээсээ хулгайлсан шүүүү!!! Буцааж 5 жмлийн дундажаар боддог болгохыг Ард түмэн шаардаж бна.Энэ ихҮнэ өсөлтийг чинь Ард түмэн чинь дийлж чадахгүйгээс болж Гэр хороололоор дүүрэн Өлсгөлөн ,Өвдсөн хүүхдүүд хүмүүс байгааг мэдэхүүү та нар????!!!

Avatar

Нэргүй 2023-06-15 86.111.137.217

юмны үнэ дагаж өсдөгийг зогсоож хяналт тавьж өгөөч ?!Монголын төр одоо л энэ үнэ нэмнгдэлтийг зогсоож өгөхгүй бол 1000 цалин нэмээд үр ашиггүй бно шүү! Ерөнхий сайд ,Хууль зүйн сайд хоёр оо Хяналт тавих байгуулага яг ямар байгуулага бна вээ?

Avatar

Нэргүй 2023-06-15 202.9.47.57

9 чиглэлд нислэг хөнгөлөлттэй үнээр нисэх үлгэр шүү. Боломж бхгүй битгий хуураад байна хурандаа нар минь

Avatar

Тэнгэр 2023-06-15 176.55.68.198

100% нэмэхгүй бол юмны үнэ зуун хувиар өсч байгаа өсөж байгаа

Avatar

Нэргүй 2023-06-15 213.87.135.11

> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-06-15 202.126.89.76

цалинтай ээж гэдэг гоё нэртэй инээдтэй мөнгөө яагаад нэмэхгүй байгаа юм бэ? 50 мянгаар юу авах вэ? Бүхэл бүтэн сар яааж хүргэх вэ?

Avatar

Ц 2023-06-15 66.181.180.213

мах 100 мянга болвол хэдээр нэмээд ч нэмэргүй

Avatar

Нэргүй 2023-06-15 202.126.89.165

үхсэн ацаараа 100к болохов лэ үхэр минь

Avatar

Zochin 2023-06-15 66.181.161.36

Цалин тэтгэвэр нэмэгдсэн ч төгрөгийн ханшны уналтыг гүйцэхгүй. Байр сав битгий хэл хоол унаа, зээлээ ч төлж чадахгүй дундаж давхаргаас ядуусын эгнээрүү орж бгаа залуус олон бна. МАН ын иргэдээ аварч бна гэж хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн шүү дээ. Хэдэн их наяд төг Коронагийн нэрээр эдийн засагт оруулсан бүр тендерч байхгүй энэ бүхний үр дүн шүү дээ

Avatar

Нэргүй 2023-06-15 202.21.124.131

Тэтгэврийг ойртуулна гээд 10 10% нэмэхээр 500 мянган төгрөг авдаг хүн нь 50 мянга сая төгрөг авдаг хүн 100 мянга.2 сая төгрөг авдаг хүн 200 мянга тэгээд Тэтгэврийн зөрүү арилж байгаа юм уу.

Avatar

Нэргүй 2023-06-15 66.181.161.26

итгэлцүүр нэрээр тэтгэврийг өөрчлөх гэж бантан болгож байна даа Бичиг баримт нь архиваас олдоогүй хүмүүс хуурамчаар материал бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон луйварчид л байж таарна.

Avatar

Нэргүй 2023-06-15 192.82.82.48

хүүхдийн мөнгийг олгохдоо шууд бэлнээр асран хамгаалагч нэртэй архичидад өгмөөргүй байна аа. тухайн хүүхдийн нэр дээр хугацаатай хадгамж нээж, уг дансанд ордогоор зохицуулах боломж байх уу? хожим боловсролд нь зарцуулахаар?? Булгантуяа мэт сайдууд мэдэж, зохицуулж байгаа юу? хөрсөн дээрээ б** сайд аа

Avatar

Нэргүй 2023-06-15 203.17.23.177

НЭМЭЭД, НЭМЭЭД ХАМГИЙН ДООД ЦАЛИН 300 ДОЛЛАР Ч ХҮРЭХГҮЙ БАЙНА. ТЭГСЭН ХЭРНЭЭ ЮМНЫ ҮНЭ ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДЫН ДАЙТАЙ, ЭСВЭЛ ИЛҮҮ ҮНЭТЭЙ.

Avatar

Нэргүй 2023-06-15 192.82.82.67

Бусдын мөнгийг шимэгчлэн амьдрагч хүмүүсийн бөөгнөрлийг төрийн албан хаагчид гэнэ

Avatar

Нэргүй 2023-06-15 202.55.188.104

Нэг л их барьцсан хүмүүс , өөрсдийнхөө төлөө ажиллаж цалин авч бга биз дээ, татвар төлөх дургүй бол ажилгүй байгаад үзээч дээ.

Avatar

oogii 2023-06-15 202.9.46.228

maxnii vne yaaxav.

Avatar

үнэн 2023-06-15 192.82.66.247

217700 төрийн албан хаагч! дэндүү олон биш үү? Зүгээр л зардал! Энэ бүхнийг хувийн хэвшлүүд татвараараа тэжээдэг гээд боддоо! Төрийн албан хаагчид баялаг бүтээдэггүи.

Avatar

Иргэн 2023-06-15 103.254.123.31

энд багш эмч болон төрийн байгууллагуудын үйлчилгээний ажилтангууд ордог байхаа

Avatar

Доржхүү 2023-06-15 108.176.112.101

Яг зөв, бүх шатны тамгын газарууд, яам, агентлагуудад маш их хэрэггүй орон тоо байна. Бүгдийг нь цомхотгож цөөлөх хэрэгтэй. Хэнд ч хэрэггүй юу ч хийдэггүй ширээний бөглөө, хов живийн савнууд, төрд шуогаж тэжээлгэсэн Мах намын бууны нохойнууд

Avatar

Тэтгэвэрийн итгэлцүүрийг хүлээж горьдож төрдөө залбирч байсан бурханы оронд одогсодын өмнө мэхийн ёслоё 2023-06-15 122.201.24.166

Хэн олон жил ажилласан олон жил татвар төлсөн тэр иргэн өндөр тэтгэвэр авах шударга ёс.30-45 жил ажиллаж цалингаасаа энэ хугацаанд төлсөн татвараа буцаан авч байгаа шударга ёс.Хөөрхий энэ тэтгэвэрийн шударга итгэлцүүрийг ярьсаар хүлээсээр итгэл алдан бурханы оронд одогсод харансалтай

Avatar

Нэргүй 2023-06-15 66.181.160.97

Төрийн захиргааны албан хаагчдын цалин эмч, багш нарынхаас илүү байх ёсгүй!!! Юу бүтээсэн гэж тэгэж байгаа юм бэ?? Хүнд суртал гаргаж, иргэдийг зовоосны төлөөх шагнал юм уу???

Avatar

Нэргүй 2023-06-15 202.72.245.121

МАН-ын сонгуулийн сурталчилгаа ийнхүү эхэллээ. 2024 онд энэ бүхнээ 4 жилд хийж улсаа хөгжүүлсэн гэж шаана даа

Avatar

Ард 2023-06-15 103.254.123.31

АН давуу байсан болч бүр дууссаан. Хэдийвээр МАНАН байгаа ч МАН нилээд юм хийсэн, хийж ч байна.

Avatar

Н 2023-06-15 66.181.180.213

н**ш юу хийсийн 2 нам сөнө

Avatar

Нэргүй 2023-06-15 202.126.89.128

Tim shu

Avatar

Нэргүй 2023-06-15 156.146.59.27

"Нийслэлийн түгжрэлийг бууруулахад 187 тэрбум төгрөг зарцуулна."

187 тэрбум төгрөг хувааж идэхнээ.

Avatar

Нэргүй 2023-06-15 59.153.86.65

400 авдаг хүн 10%нэмэгдэх юм уу? Ардчилал гэж 1990 онд ажил төрөлгүй болгочиход Хамаг албан газрыг татан буулгаж бичиг баримтыг нь алга болгож тэр үеийн залуучуудыг хохироочихоод юү юү гээд хуцаад байгаа гөлөгнүүд вэ?

Avatar

Нэргүй 2023-06-15 202.126.89.147

яг үнэн 60 70 аад оныхонд хэлмэгдлийн мөнгө өгмөөр юм

Avatar

Нэргүй 2023-06-15 59.153.114.201

Энэ үнэн шүү бидний буруу гэж байхгүй шүз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж