Трампийг дэмжигчид шүүхийн гадна цугларчээ

Трампийг дэмжигчид шүүхийн гадна цугларчээ

Трампийг дэмжигчид шүүхийн гадна цугларчээ

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өчигдөр /2023.06.13/ Майамид ирж, шүүх хуралд оролцжээ. Түүнийг 37 зүйл ангиар буруутгаж буй бөгөөд энэ нь Трампийн эсрэг үүсгэж буй хоёр дахь эрүүгийн ял юм. Энэ удаад түүнийг үндэсний аюулгүй байдалд хамаарах нууц бичиг баримттай зүй бусаар харьцсан хэрэгт буруутгав.

Энэ үеэр Трампийг дэмжигчид Майамигийн шүүхийн гадна цугларчээ. Сонгуулийн санал хураалтыг үгүйсгэгч Кари Лэйк "Хэрвээ прокурорууд ерөнхийлөгч Трамп руу очихыг хүсвэл намайг болон надтай адил 75 сая америк хүнээр дамжин өнгөрөх хэрэгтэй болно" гэж анхааруулжээ. Лос Анжелес хотын иргэн Грегг Донован шүүхийн зүүн хаалганы өмнө "Трамп-ДеСантис 2024" гэсэн лоозон барьж зогссон байв. 

Дональд Трамп ийнхүү энэ жил хоёр дахь удаагаа шүүх хуралд оролцлоо. "Ийм гунигтай өдөр ийм халуун дотноор угтаж авсанд баярлалаа" гэж тэр хотынхонд хандан хэлжээ. Шүүх хуралдааны эцэст ямартай ч түүний дотоодод болон гадаадад аялах эрхийг хязгаарласангүй. Гэхдээ Трамптай хамт шүүгдэж буй Уолт Наутатай хэргийн талаар хэлэлцэхийг нь зөвшөөрөөгүй аж. Дараагийн шүүх хурлын тов хараахан зарлагдаагүй байна.

Эх сурвалж: BBC, USA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-14 213.87.134.118

! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-14 103.212.118.186

Америкчууд Европоос гаралтай юм байж буцаад л Европтойгоо зууралдаад байх юм. Тиймээс АНУ ядуу болжээ гэх үндэслэл үнэн юм байна.

Avatar

Зочин 2023-06-14 64.119.23.89

Манай улныханд сэтгэгдэл бичиж тэгэгтдэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж