Христийн гаж урсгалаас болж 300 гаруй хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2023.06.14-нд нийтлэгдсэн

Христийн гаж урсгалаас болж 300 гаруй хүн нас баржээ

Христийн гаж урсгалаас болж 300 гаруй хүн нас баржээ

Кенид үйл ажиллагаа явуулдаг Христийн гаж урсгалынхны нөлөөнд автсан 300 гаруй хүн ойд амиа егүүтгэснийг цагдаа нар олжээ. Шашны бүлэглэлтэй холбоотоогоор ийм олон хүн амиа алдсан тохиолдол өмнө нь тус улсад бүртгэгдэж байгаагүйг эрх баригчид мэдэгдэж байна.

"Сайн мэдээ" олон улсын сүмийн тэргүүн Пол Макензи гэгчийэг энэ олон хүний амийг санаатайгаар хөнөөсөн хэрэгт сэжиглэж байна. Тэрбээр  итгэгчдэдээ сүйрлийн өдрөөс өмнө диваажинд очихын тулд үр хүүхдүүдийнхээ хамт өлсч үхэхийг тушаасан гэж буруутгажээ.

Кени улсын зүүн өмнөд хэсгийн Шакахола ойгоос бөөнөөр нь оршуулсан булшнаас 19 цогцсыг олсны дараагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Улмаар тус ойг өргөн хүрээнд самнаснаар 303 хүний цогцсыг олжээ. Орон нутгийн албаныхны мэдээлснээр бүс нутагт 600 гаруй хүн ор сураггүй болсныг энэ хэргийн хохирогч болсон гэж үзэж байна.

"Сайн мэдээ" олон улсын сүмийн пастор гэж өөрсдийгөө танилцуулсан 65 хүнийг баривчилсан бөгөөд тэднийг амиа хорлохыг завдсан хэрэгт буруутгаж байна. Тэд орон нутгийн аврах төвд хүргэгдсэнийхээ дараа зургадугаар сарын 6-10-ны өдрүүдэд хоол идэхээс татгалзаж, өсч үхэхийг оролджээ.

Пол Макензиг өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдаа нар баривчилсан аж. Түүний батлан даалтад суллагдах хүсэлтийг өнгөрсөн сард  татгалзсан байна. Түүнийг энэ оны эхээр хоёр хүүхдийг өлсгөж, боож хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилжээ. Тэрбээр ирэх наймдугаар сард дэлхий сөнөнө гэж итгэгч нараа мунхруулснаас олон хүн ойд очиж, амиа хорлосон байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж