Буруу менежментээс болж Казахстаны түймэр даамжирч байна

Буруу менежментээс болж Казахстаны түймэр даамжирч байна

Буруу менежментээс болж Казахстаны түймэр даамжирч байна

Казахстан улсын зүүн хойд хэсэгт орших "Семей орманы" байгалийн нөөц газарт зургадугаар сарын 8-ны үд дунд гал гарсан. Гал түймэр нэг өдрийн дотор 30 мянган га газрыг хамарч, улмаар таван өдрийн дараа энэ тоо хоёр дахин нэмэгджээ.

Гал түймэр унтраах ангийн 14 алба хаагч нас барлаа. Энэхүү харамсалтай явдалтай холбоотойгоор зургадугаар сарын 12-ныг Казахстан улс гашуудлын өдөр болгон зарласан. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев зургадугаар сарын 11-нд Вьетнамд айлчлахаар төлөвлөж байсан боловч төлөвлөгөөгөө өөрчилжээ. Тэрбээр оронд нь Абай мужийг зорьж, гал түймэрт амиа алдсан хүмүүсийн ар гэртэй уулзсан.

Аянга буусны улмаас гал түймэр гарсан гэж орон нутгийн эрх баригчид анхандаа мэдэгдэж байв. Гэвч Аюулгүй байдлын алба сүүлд нь галдан шатаасан үйлдэл байж магадгүй гэжээ.

Олон км үргэлжилсэн элсэн манхан дундуур гал унтраах техник хэрэгсэл явахад хүндрэлтэй байгаа тул галыг унтраах ажил удааширч байна. Тусгай зориулалтын машин дутагдалтай, дулаан уур амьсгал, салхины чиглэл байнга өөрчлөгдөж байгаа зэрэг нь үйл ажиллагааг улам удаашруулж буй хүчин зүйл аж. Онцгой байдлын ажилтнуудын нөөц бололцоо хомс байгааг ажилтнуудын ар гэр хэлж байна. Тухайлбал, нэгэн хохирогч галын голомт руу тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр бус хувийн машинтайгаа явжээ.

Авлига, буруу менежментийн улмаас хүний амь ингэтлээ олноор эрсэдсэн гэж иргэд бухимдаж байна. Тодруулбал, "Семей орманы" байгалийн нөөц газрын гурван албан тушаалтан түймрээс хэдхэн хоногийн өмнө их хэмжээний мөнгө завшсан хэргээр 10 жилийн ял авчээ. Галыг шуурхай илрүүлэх системд зориулагдсан мөнгийг завшаагүй бол энэ олон хүн нас барахгүй байх боломж байсан гэж үзэж байна. Мөн хатуу хучилттай зам байхгүй учир галын машин зорьсон цэгтээ хурдан хүрч чадаагүй. Албаны хүмүүс зам барих мөнгө байхгүй гэж хэлсэн атлаа Токаев тэргүүтэй хүмүүсийг ирэхэд замаа засчихсан байжээ. 

Эх сурвалж: EURASIA NET

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-14 83.253.235.89

Usnii eh n l bulingartav

Avatar

Нэргүй 2023-06-14 213.87.134.118

!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-14 150.129.141.49

fire rain burn

Avatar

Зочин 2023-06-14 66.181.161.127

Даамжрах биш. Түймэр эрчээ авч байна. Түймэр улам тархаж байна. Гэх мэт. Сэтгүүлчдэд хэлэхэд боловсрол тааруу, толгой муутай, авьяасгүйдээ эрдэж битгий ганц нэг үгнээс зуураад бүгдийг нэг өнгөөр нялж байгаач. Монгол хэл тийм ч баялаг биш. Гэхдээ хэрхэн найруулж, хүний сэтгэлийг дагуулах тал дээр ямар ч хэлний хувьд боломж үргэлж нээлттэй байдаг.

Avatar

Зочин 2023-06-14 103.68.107.106

НАРАНЖАРГАЛ МАНДАХ
Энэ хүүхэн Монгол хэлэнд тун тааруу.

Avatar

Нэргүй 2023-06-14 203.23.199.183

боловсрол таарууг хэлээд юу гэхэв, дээр нь дунд сургуульд сурч байхдаа сурлага муу хүүхэд байсан нь харагдаж байна,

Avatar

Нэргүй 2023-06-14 66.181.161.103

гэхдээ л манай б**с базагчидаас хамаагүй дээр л байгаад байгаа юм даа.

Avatar

Иргэн 2023-06-14 202.126.89.239

бас л манайхтай адил авилгал. Авилгал улс орныг сүйрүүлж байна. Орост сүүлийн 30 жил авилгал, хулгай гаарсны улмаас цаашид өнөөгийн байдлаараа оршин тогтнох үндэс дуусч байна. Манай Монгол ч адил, авилгалтайгаа эрс шийдэмгий тэмцэхгүй бол тусгаар тогтнолоо алдана шүү.

Avatar

Нэргүй 2023-06-14 66.181.167.196

za chamd battai medeelel ugii mongold hezeeech hen ch avilgalt tentsej bgaagui bugd huhuulene demjideg. mongol hezeech hugjihgui uchir n mongol hun bur ulun zelmen hulgaich setgehuit zuvhun huvia hicheesen bi -n uvchinuur uvchilsun humuus bolson

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж