“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн зөвшөөрдөггүй хэвээр байна"

Хуучирсан мэдээ: 2023.06.14-нд нийтлэгдсэн

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн зөвшөөрдөггүй хэвээр байна"

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн зөвшөөрдөггүй хэвээр байна"

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөгжлийн бэрхшээл,судалгаа,эрдэм шинжилгээ хариуцсан мэргэжилтэн Х.Сансармаатай ярилцлаа.


 -Монголд хэд орчим хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хуульд "Хөгжлийн бэрхшээлтэй хүн" гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хэлнэ гэсэн хуулийн нэр томьёогоор явдаг. Одоогийн байдлаар 106.169 хүн байдаг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ямар асуудал тулгамдаж байна вэ?

-Тэдэнд бие дааж амьдрах, хөдөлмөр эрхлэх нь гол зүйл шүү дээ. Тэгж байж л бусадтай адил нийгмийн амьдралд оролцох гол нөхцөл нь бүрдэнэ. Гэтэл Монголд энэ хүмүүс бие даан амьдрахад нь шаардлагатай хувийн туслах үйлчилгээ тухайн иргэдэд зориулсан нарийн үйлчилгээ байхгүй. Одоо л нэвтрэх гэж байна.

Нөгөөтэйгүүр дэд бүтэц мэдээллийн хүртээмжийн асуудал байна. Харааны бэрхшээлтэй хүнд тохирсон зам, тулгуур эрхтний бэрхшээлтэй хүнд зориулсан саадгүй зам талбай, сонсголын бэрхшээлтэй хүнд зориулсан аливаа мэдээлэл авах гэхэд дохионы орчуулга  гэх мэт асуудлууд учир дутагдалтай байна.

-Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан замаар тусгай хэрэгцээ шаардлагатай хүн битгий хэл энгийн иргэд хүртэл өвлийн улиралд алхахад хүндрэлтэй байдаг шүү дээ?

-Xөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 45 градусын налуу зам, хөтөч хавтан, налуу гарц гэх мэт олон улсын стандартад нийцсэн дэд бүтэц хүртээмж дутагдалтай нь үнэн. Жирийн иргэдийн байнга авч буй нийгмийн үйлчилгээг авахад нь хүндрэл учирдаг.

-Дэд бүтцээс гадна нийгмээс асуудлууд тулгамддаг уу?

-Нийгмийн хандлага бусдын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүлээн зөвшөөрөх ялгаатай байдлын хүлээж авах хандлага нэмэгдэж байгаа. Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ялангуяа сурч боловсрох эрхийн хүрээнд сурч буй сургуулийнхан, ангийнхан гадуурхах тэдгээрийн эцэг,эх эсэргүүцэх хүлээн зөвшөөрөхгүй байх,санаатай болон санамсаргүй үг, үйлдлээр ялгаварлан гадуурхах гэх мэт нийгмийн хандлагаас үүдсэн бэрхшээлүүд тулгардаг.

Жишээлбэл?

-Ерөнхий боловсролын 133 дугаар сургуульд суралцаж байсан дауны хам шинжтэй хүүхдийг эцэг эхчүүд хүлээн зөвшөөрөөгүй байх асуудал гарч байсан.

-Төрийн зүгээс энэ бүх асуудлыг зохицуулах бодлого шийдвэр, хуулийн хэрэгжилт хэр байна вэ?

-Бидний зүгээс бодлогын түвшний талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Харин жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Үүний хүрээнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн "Disability Expo 2022" арга хэмжээг “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдлүүд, хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацийн үүрэг” уриан дор арваннэгдүгээр сарын 20-нд зохион байгуулсан.

С.Нинжжаргал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж