Нээлттэй ажлын байрны зар

Хуучирсан мэдээ: 2023.06.15-нд нийтлэгдсэн

Нээлттэй ажлын байрны зар

Нээлттэй ажлын байрны зар

МОНГОЛЫН МЯНГАНЫ СОРИЛТЫН САН

(МОНГОЛЫН МСС)

Дуусах цаг, огноо: 2023 оны 6 дугаар сарын 28-ны 17.00 цаг

ЖЕНДЭР, НИЙГМИЙН ОРОЛЦООНЫ МЭРГЭЖИЛТЭН

Жендэр, нийгмийн оролцооны мэргэжилтэн нь Жендэр, нийгмийн оролцоог хангах асуудал хариуцсан захирлын шууд удирдлага дор ажиллаж Компакт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд жендэрийн дүн шинжилгээ, нийгмийн оролцоо, нийгмийн тэгш байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагаанд Мянганы Сорилтын Корпорацын Жендэрийн бодлого, Жендэрийн удирдамж, Хүн худалдаалахтай тэмцэх тухай бодлого, Олон Улсын Санхүүгийн Корпорацын Гүйцэтгэлийн стандарт, холбогдох бодлого, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу техникийн туслалцаа үзүүлж, Тогтвортой байдлын үйл ажиллагааны хүрээнд усны хангамж болон бусад холбогдох хэсгүүдийн зардлыг бүрэн нөхөх техникийн дэмжлэг үзүүлэн ажиллана.

Үндсэн ажил үүрэг

  • Нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх дэмжлэг, жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэхэд нийт ус хангамж, тогтвортой байдлын үйл ажиллагаанд жендэр, нийгмийн хувьд техникийн оролцоог хангах.
  • Жендэр, нийгмийн асуудлыг төсөл, арга хэмжээнд тусгах төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, Төлөвлөлтийн чухал үе шат, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хянаж, сул тал, сайжруулалтын талаар Жендэр, нийгмийн оролцоог хангах асуудал хариуцсан захирлыг мэдээллээр ханган ажиллах.
  • Төслийг боловсруулж хэрэгжүүлэхэд эмэгтэйчүүд, эмзэг бүлэг, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл болон бусад холбогдох оролцогч талуудын зөвлөгөө, оролцоог дэмжих төлөвлөгөө боловсруулах.
  • Тогтвортой байдлын үйл ажиллагааны холбогдох хэсгүүдэд Хөтөлбөрийн багийн бусад гишүүд, оролцогч талуудтай нягт уялдаатай ажиллаж, хэрэглэгчийн мэдээллийг авах, ашиглах, усны тэгш тарифыг боловсруулах зэрэг асуудлаар техникийн оролцоо, дүн шинжилгээний дэмжлэг үзүүлэх.
  • Компакт гэрээний дэд бүтцийн ажилд нийгмийн болон жендэрт суурилсан эрсдэлийг хянах, шийдвэрлэх, нөлөөлөлд өртсөн иргэдэд мэдээлэл өгөх, ахиц, нөлөөллийг хянах зорилгоор холбогдох мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийхтэй холбоотой хүчин чармайлтыг дэмжинэ.
  • Компакт хөтөлбөрт нийгмийн болон жендэрийн асуудалтай холбоотой эрсдэлийг тодорхойлох, ангилах.
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааны хүрээнд хийгдэх зардал нөхөхөд чиглэсэн үйл ажиллагааг зохицуулах, усны салбарын чадавхыг сайжруулах, зардлыг бүрэн нөхөх төлөвлөгөө гаргахад нийгмийн тэгш байдлыг харгалзан үзсэн холбогдох судалгааг багтаан хянах ажилд Жендэр, нийгмийн асуудал хариуцсан захиралд дэмжлэг үзүүлэн ажиллана.

Шалгуур үзүүлэлт

Боловсрол:

  • Нийгмийн шинжлэх ухаан (социологи, жендэр, олон нийтийн бодлого г. м.), хөгжлийн эдийн засаг, бизнесийн удирдлага болон ижил төстэй бусад чиглэлээр магистр буюу түүнээс дээш зэрэгтэй, эдийн засгийн хөгжил, нийгмийн оролцоо, ядуурлыг бууруулах чиглэлээр мэргэшсэн.

Ажлын туршлага:

  • Нийгмийн ажил, олон нийтийн оролцоо, бодлогын төлөвлөлт, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр, жендэрийн тэгш байдал, нийгмийн оролцоог хангах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зорилгоор дор хаяж 5 жил ажилласан туршлагатай.
  • Оролцоонд суурилсан хөгжлийн арга зүй, хандлагыг ашиглаж байсан, сургалтын болон чадавх бэхжүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж байсан бодит туршлагатай.
  • Нийгэм, жендэрийн чиглэлээр ажилладаг иргэний нийгэм, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагууд болон бусад талуудтай харилцаж, хамтран ажиллаж байсан туршлагатай.
  • Ус, нийтийн аж ахуйн салбарт нийгэм, жендэрийн асуудлаар ажиллаж байсан туршлага, мэдлэгтэй бол давуу тал болно.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай (англи хэлний ILR Level 3 буюу түүнээс дээш чадвартай) байх.

АЖЛЫН БАЙРАНД ХАМААРАХ ҮНДСЭН УР ЧАДВАР:

  • Зохион байгуулалт сайтай, үр дүнг чухалчилсан хандлагатай бөгөөд Компакт гэрээний стратеги, зорилтуудыг ажлын тодорхой төлөвлөгөө болгон буулгах.
  • Нэгдмэл зорилгын төлөө багийн бусад гишүүдтэй уялдаа холбоотойгоор нягт хамтран ажиллаж, холбогдох талуудтай итгэлтэй, түншийн харилцаа тогтоох.
  • Болзошгүй сорилтуудыг урьдчилан харж, оновчтой шийдэл санал болгох.
  • Нарийн мэргэжлийн асуудлаар монгол, англи хэл дээр хэлэлцээ хийх.
  • Microsoft Office болон ажлын байр тус бүрд хамаарах мэргэжлийн программ хангамжийг сайтар эзэмшсэн.
  • Цаг үеийн асуудлуудыг шуурхай ойлгож, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах.
  • Ачаалал даах, ажлаа үр дүнтэйгээр зохион байгуулж, төлөвлөх.
  • Өөрийн болон бусдын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг боловсруулан дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах.

ХОЛБОГДОХ ХАЯГ:

Англи хэл дээрх намтар (Curriculum Vitae), ажил горилох тухай захидал (“Cover Letter”), дипломын хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад материалыг hr@mca-mongolia.gov.mn э-шуудангаар ирүүлнэ. (АЖЛЫН БАЙРНЫ НЭРИЙГ ТОДОТГОНО).

Зөвхөн эхний шатны шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбогдоно.

Сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг ажлын цагаар 7711-1710 утсаар авна уу.

Сонгон шалгаруулалтын аливаа (өргөдөл гаргах, ярилцлагад орох, тайлан боловсруулах, сургалтад хамрагдах зэрэг) шатанд Монголын МСС болон түүний аливаа төлөөлөлд хураамж, төлбөр төлөхгүй болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж