Сурвалжлага: Хүүхдийн мөнгийг чирэгдэлгүй олгох ёстой

Сурвалжлага: Хүүхдийн мөнгийг чирэгдэлгүй олгох ёстой

Сурвалжлага: Хүүхдийн мөнгийг чирэгдэлгүй олгох ёстой

Ирэх сарын 1-нээс хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд олгож эхэлнэ. Энэ дагуу хүүхдийн мөнгөнөөс хасагдсан эцэг эхчүүд хэрхэн яаж, мөнгөө авах вэ гэдэг асуулттай нүүр тулж байна. Хамгийн наад зах нь хороондоо хүсэлт гаргахаас эхлээд олон чирэгдэл бий болж байгааг тэд хэллээ. Чингэлтэй дүүргийн 13, Баянзүрх дүүргийн 5, 22, 41 дүгээр хороогоор орвол хүсэлт гаргахаар ирсэн хүмүүс цөөнгүй байлаа. Долдугаар сарын 1-нээс өмнө өрхийн гишүүдийн тоо зөрсөн, үл хөдлөх нэмэгдсэн, хүүхдийн мөнгөнөөс хасагдсан талаар иргэд хороо, дүүрэгтээ багагүй хандаж буй аж.

Энэ талаар иргэн Я.Отгонцэцэг “Би зохих журмын дагуу хороон дээр очиж тодруулж асуусан. Би ипотекийн зээлтэй. Энэ зээлд үндэслэж намайг зээлээс хассан. Би охинтойгоо хоёулаа амьдардаг. Хүүхдийн мөнгөө аваад хадгаламжид хийчихэд ядахдаа сургалтын төлбөрт нэмэртэй” гэлээ. Иргэн Б.Мөнхшүр хэлэхдээ “E-mongolia” руу нь хүүхдийн мөнгө авах хүсэлт явуулахаар болохгүй. Хороо дүүрэг нь залгахаар халамж руу ярь гэдэг. Халамж нь болохоор хүүхдийн мөнгө нөхөж олгох талаар мэдэхгүй гэх юм. 11-11 рүү залгахаар хүүхдийн мөнгөний талаар шийд гараагүй болохоор гомдол, санал хүлээж авахгүй гэнэ. “E-mongolia”-аар мэдээллээ шинэчлээд хүүхдийн мөнгө авах хүсэлт авахгүй юм бол цахим монгол гэж ярихаа болих хэрэгтэй” гэж бухимдангуй хариуллаа.

Өөр нэгэн иргэнээс тодруулахад “Хорооны халамжийн ажилтанд хүүхдийн мөнгөний хүсэлтээ өгье гэсэн чинь ямар ч мэдээлэл ирээгүй байна гээд бүртгэхгүй байна лээ” гэсэн юм.

ЗАСГИЙН ГАЗРААС ЖУРАМ ГАРГАНА ГЭСЭН ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙГАА УЧРААС ХҮСЭЛТ АВАХГҮЙ 

Иргэдийн зүгээс машингүй, ипотекийн зээлээр авсан нэг байртай хэр нь өрхийн орлого өндөр гэх шалтгаанаар хүүхдийн мөнгөнөөс хасагдсандаа бухимдаж байгаагаа нуусангүй. Сүхбаатар дүүргийн … тоот хорооноос тодруулбал “Иргэдийн хамгийн их асууж байгаа асуулт хүүхдийн мөнгө. Одоогоор Засгийн газраас журам гаргана гэсэн хүлээлттэй байна. Журам батлагдвал цахимаар хүсэлтээ гаргах боломжгүй эцэг эхчүүд хороондоо хандаж болно. Энэ удаад мэдээллээ өмнө нь шинэчлүүлсэн иргэд “E-Mongolia”-р хүсэлтээ гаргавал хэн хэндээ төвөггүй. Маргаашаас халамжийн систем нээгдэх сурагтай байна” гэж хорооны ажилтан ярилаа. Иргэдийн зүгээс өмнөх байсан мэдээллийн дагуу чирэгдэлгүй хүүхдийн мөнгөө өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.

ХҮСЭЛТ ГАРГАСАН ХҮҮХЭД БҮРТ ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ӨГНӨ

Төсвийн тодотголыг баталснаар хүүхдийн мөнгөнөөс хасагдсан эцэг эхчүүд хүүхдийн мөнгөө нөхөн авах боломж бүрдэнэ. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Б.Жавхлан “Энэ удаагийн төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох боломж өгч байгаа. Хүүхдийн мөнгөө Хүүхдийн төлөө фондод гэр бүлийнхээ болон хүүхдүүдийнхээ өмнөөс хандивлах боломжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас олгож байгаа. Энэ удаа бүтэн жилийн төсөв биш 2023 оны төсөвт тодотгол хийж байгаа тул тодотголоор бүх зүйлийг хамарч, шийдвэрлэх боломжгүй. Зөвхөн иргэдийнхээ бодит орлого, өрхийн орлогыг дэмжсэн төсвийн тодотгол хийж байгаа. Цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, зорилтот халамжийн тэтгэмж, нийслэлийн түгжрэл гэсэн таван асуудалд төвлөрч нийтдээ 1 их наяд 896,4 тэрбум төгрөгийн тодотгол хийж байгаа” гэсэн юм. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Хүүхдийн мөнгийг нөхөж олгохтой холбогдуулан хүсэлт гаргах журам гаргаж, аль болох цахим, энгийн байдлаар зохион байгуулна. Хэрэв хүсвэл иргэн хүүхдийн мөнгөнөөс татгалзаж болно. Татгалзвал автоматаар хүүхдийн төлөө фонд руу хандив болж орно” гэсэн юм.

Гэвч бодит байдалд төрийн байгууллагын уялдаа холбоогүйгээс иргэд дахин хүсэлт гаргаж мөнгөө авах болчхоод байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
БурууБуруу
14
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-14 202.55.188.121

Chiregdelgui olgoosoi

Avatar

Тэнгэр 2023-06-14 103.242.47.82

хасаад өгөхгүй байж чадсан юм чинь. 9хөн % хүүхэддээ шууд чирэгдэлгүй олон юм яриагүй өгч болноодоо.

Avatar

өлзийдэмбэрэл 2023-06-14 202.126.89.224

ye23231050 мөнх өлзий

Avatar

өлзийдэмбэрэл 2023-06-14 202.126.89.224

е монголиа ахиад хүсэлт явуулсан хүүхдийн мөнгө олгогдохгүй 2023 3 сарын 10 нд төрсөн хүүхэд хүүхдийн яагаад олгохгүй нэг сар ороод хасчихсан хүүхдийн мөнгө олгомоор байна

Avatar

Нэргүй 2023-06-14 150.129.143.71

Яагаал заавал хүсэдт гаргасан хүүхдэд л өгнө гээд байгаа юм болоо. бүх хүүхдэд өгнө гэсэн л бол тэр хасалт хийсэн системээрээ ороод л All in гээд болоо юм бишүүдээ

Avatar

Зочин 2023-06-14 202.70.37.178

Хасахдаа асуугаагүй байж өгөх болохоороо хүсэлт гарга ч гэх шиг. Дампуу амьтад

Avatar

Нэргүй 2023-06-14 122.201.21.70

Зүгээр дуугүй өмнө нь авч байсан дансруу нь хий малнуудаа. Үхсэний чинь татгалзвал хандивлаж болно гэж. Солиорсон муусайн новшнууд минь наад хүүхдийн мөнгөө хүүтэй нь эргүүлж дансруу хийгээрэй лаларуудаа. Та нараас хүүхдийн мөнгөө авна, авчаад та нарыг дахин хэзээ сонгохгүй за. Хүүхдийн мөнгө өгөөд хуурч байгаад дахиад сонгогдоно гэж бодож байна уу муусайн лаларуудаа. Горьд гэж хэлье.

Avatar

Нэргүй 2023-06-14 122.201.31.107

Бантан бантан

Avatar

Нэргүй 2023-06-14 64.119.22.169

zugr uguuch yaj hassan tergeere buun chiregdel bolgood heden ard tumeneere togloj sanaa ni amardag yum uu haasha yum be hasaad bolson yum chini ergeed ugch bolno biz de

Avatar

Нэргүй 2023-06-14 213.87.134.118

!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-06-14 203.91.115.49

Нөхөж олго зүгээр өгч байснаа ингэж чирэгдэл ажил болговол яадгын өөрсөд шигээ уйдаж суудаг гэж боддгымуу.халамжын байцаагч нь мэдэхгүй бидэнд тэг ингэ гэсэн юм ирээгүй гээд сууж байхын яах ёстой юм бэ

Avatar

Нэргүй 2023-06-14 103.57.95.148

Сэргээгээд л болоо асуудал ш дээ.

Avatar

Зочин 2023-06-14 103.57.95.148

2 дулаан зогсоолтой юм. Тэгсэн чинь 2 үл хөдлөхтэй гээд л хүүхдийн мөнгө хасагдааский

Avatar

Зочин. 2023-06-14 202.21.107.15

Хүүхдийн мэдээлэл цахимд байхад бас дахиад хүсэлт гарга….гэхийм! Хасахдаа амархаан хассан шигээ олгочиход болохийм биш үү? Өрхийн бүх мэдээлэл байна.

Avatar

Зочин 2023-06-14 103.206.195.28

өмнө нь e-barimt-д хүсэлт гаргаад авч байсан, тэр жишгээрээ л явчихад болохгүй юм бхдаа

Avatar

Irgen 2023-06-14 202.9.46.84

хасах болохоор оо зүгээр хасчихаад өгөх болхоороо хүсэлтээ өг гэж хуцхаа боль зүгээр хассан шигээ өг

Avatar

Irgen 2023-06-14 192.82.91.97

Emongolia bish ehalamj.mn ruu handiishdee! Haasha ch handahaa medku bjij l emongolia n ajilku bn enee teree bla blagaa bolioch!

Avatar

irgen 2023-06-14 202.9.41.22

20 onoos hoish terbum.ih naydaar n idsen MAN iin buzaruud yaj ard tumniig zovooj.tarchlaaj baij 100 k egehuv gj boddog bha.Jabhlan gj jinhene hulgaichaa zailuulaach.Ah duu amrag sadangiin huulua hurdan batalaasai.Ah duu.avgai nuhruud ter zasagaas z**l.

Avatar

Irgen 2023-06-14 192.82.91.97

Huuhdiin mongo 20k bsniig 100k bolgoson. Tgd bhad biti gonginood bai! Bugded n ogno l gjin! Hzenees mglchuud unegui mongiig chiregdelgui utsaa uhaal avchdag boltsiin?!! Mongo heregtei bga bol zav gargaad hoorsoldood yvach! Buur davartsan am ruugaa belen hool halbagaduulaad surtsan! b** davar!

Avatar

Нэргүй 2023-06-14 202.126.88.187

heruul axgai ve kkk

Avatar

Нэргүй 2023-06-14 122.201.21.70

Новшын МАН-ын тролл л байна энэ муу. Чи муу юуу вээ. Та нарын мөнгийг ард түмэн гуйж авч байгаамуу даварцан гөлөгөө. Бид өөрсдийнхөө төлсөн татварын багахаан хэсгийг хүүхдүүддээ авч байна за юу л***р минь.

Avatar

Нэргүй 2023-06-14 124.158.65.145

200DB0234258

Avatar

иргэн 2023-06-14 150.129.141.125

Дээгүүрээ цахим үндэстэн гэж хүн толгойтой бүхэн ярих боловч доогуураа бахь байдгаараа л байна даа, ж-нь: 13 А маягтыг заавал дүүргийн эмнэлнээс цаасаар авдаг явдал хэвээрээ л байна.

Avatar

Нэргүй 2023-06-14 124.158.65.145

616D16C1A1DAFD3CB767BFD8864EC57933E39B10E1F5847B1AED7A0DDEFDAE411C216CCBCC07C9F2EA78E27F04D90928C1B91D645A61D5F1CB570F7EC4814A80

Avatar

Нэргүй 2023-06-14 192.82.64.158

Хүүхдийн мөнгө авахгүй гэсэн хүмүүс нь хүсэлтээ гарга бусад бүх хүүхдүүдэд өг тэгээд болоо юм бишүү юу мэдээлэл шинэчлэх хүсэлт гарга вэ бүх хүүхдийн мэдээлэл төрд байна цахим үндэстэн байж юу яриад байнаа ойлгохгүй байна шүү.

Avatar

Нэргүй 2023-06-14 202.131.234.154

яг үнэн, emongolia-д угаасаа хүүхдийн мөнгөнөөс татгалзах эсхүл авах эсэхээ шалгах гэсэн 2 л сонголт байна лээ, "татгалзах" гэдгийг сонгоод л бол оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж