С.Амарсайхан хүний хийсэн ажлаар хүүдэгнэв

Хуучирсан мэдээ: 2023.06.14-нд нийтлэгдсэн

С.Амарсайхан хүний хийсэн ажлаар хүүдэгнэв

С.Амарсайхан хүний хийсэн ажлаар хүүдэгнэв
Шадар сайд С.Амарсайхан хүний хийсэн ажлаар хүүдэгнэж, өөрийн цахим хуудастаа ипотекийн зээлтэй иргэд 110 мянган иргэн нэг хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой гэжээ. Харин иргэдийн зүгээс арилжааны банкны бүх зээл нэг хувийн шимтгэлтэй байдаг. Ипотек гэж онцлоод байх шаардлагагүй гэсэн бол хуулийн салбарынхан хүний хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр мэдээлж байгааг шүүмжилсэн байна. Нөгөө хэсэг нь ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулууны эхлүүлсэн ажил гэдгийг онцолсон байх юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өчигдөр /2023.06.13/ арилжааны банкуудын олгож буй ипотекийн зээлийн шимтгэл нэг хувийг авч байгаа нь хууль бус гэдгийг шүүх тогтоосон.
С.Амарсайхан энэ талаар мэдээлэхдээ "ШӨХТГ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг нэг хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзсэн байна. Улсын дээд шүүх уг шийдвэрийг хууль ёсных гэж үзвэл ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно.
Ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын хуульчдын холбоонд хүсэлт тавьж банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Батхүү, С.Ялалт, Цэнгэл, Чинбат нартай гэрээ байгуулж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авч хамтран ажиллаж байна. Ипотекийн найман хувийн зээлтэй 65 мянган айлын зээлийн хүүг зургаан хувь болгон бууруулах асуудал ч үргэлжилнэ" гэжээ.
А.СҮРЭН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж