Хятадад гадаад валютыг сольдог АТМ гарчээ

Хятадад гадаад валютыг сольдог АТМ гарчээ

Хятадад гадаад валютыг сольдог АТМ гарчээ

Хятадын Хайнань арлын Саньяа хотод жуулчдыг татах зорилгоор цахим валют солилцооны шинэ машиныг гаргажээ.  Тодруулбал, АТМ-тай төстэй харагддаг машиныг ашиглан 20 орны валютыг АТМ-аар цахим юаньд солиулан авах боломжтой бөгөөд ингэснээр Хятадад өргөнөөр хэрэглэгддэг гар утсаар төлбөр тооцоо хийх нөхцлийг бүрдүүлжээ.

Өөрөөр хэлбэл, уг машиныг ашиглан жуулчид ам.доллар, евро зэргийг цахим юаньд солиулан картад байршуулан авах боломжтой. Тус карт нь худалдаа хийхэд нэг товшилтоор гүйлгээ хийдэг. Аялагчид тус АТМ-ыг ашиглан дансаа цэнэглэж, үлдэгдэлээ шалгаж, гүйлгээний бүртгэлийг харах боломжтой бөгөөд англи, франц, орос, япон зэрэг 8 хэлээр ажилладаг. 

"Ийнхүү гадаадын иргэдэд дижиталаар гүйлгээ хийх боломжийг олгосноор нийтийн тээврээр зорчих, худалдаа хийх, зочид буудалд хоноглох, хооллох зэрэгт төлбөр төлөхийн тулд заавал банкинд данс нээх шаардлагагүй болж байгаа юм" гэж Цахим юаньтай харьцах эрх бүхий 11 банкны нэг болох уг машиныг бүтээсэн "Bank of China"-ийн ажилтан ярьжээ.

Хятад улс нь гар утасны төлбөр тооцоонд бүрэн шилжсэнээр хүмүүсийг  заавал жинхэнэ нэрээ баталгаажуулж, орон нутгийн банкны данстай байх шаардлагыг тавих болсон нь гадаадын иргэдэд хүндрэл учруулдаг байна. Харин цахим юанийн карт нь гадаадын иргэдэд  гар утсандаа аппликейшныг нь татаж авахгүйгээр дижитал төлбөр хийх боломжийг олгож эхэлжээ. 

Гадаад валют солилцооны анхны АТМ-ыг өнгөрсөн хоёрдугаар сард зүүн хэсгийн бөөний худалдааны төв Жөжян мужийн Иү хотноо байршуулсан бол хоёр дахийг Хайнаньд ийнхүү суурилуулжээ. Эдгээр хоёр муж нь халуун орны уур амьсгалаараа алдартай бөгөөд Хятадын Хавай гэж нэрлэгддэг, худалдаачид, жуулчдын ихээр зорчдог газрууд юм. 

Хайнаньд өнгөрсөн 2018 онд 59 орны иргэдийг визгүй зорчих бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн бол Жөжян муж нь технологийн төв Ханжоу хотоороо алдартай. Тус хот нь өнгөрсөн жил Хятадын нийт экспортын 18.5 хувийг дангаар бүрдүүлсэн.

Хятад улс нь үндэсний дижитал валютыг хөгжүүлэх, сурталчлах ажлын хүрээнд дээрх АТМ-ыг гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-14 213.87.134.118

))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж