Танилц: Наадмын найруулагч Б.Анарын баг

Танилц: Наадмын найруулагч Б.Анарын баг

Танилц: Наадмын найруулагч Б.Анарын баг

Энэ жил “Скин энтертайнмент”-ын найруулагч Б.Анар наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулахаар болсон. Үндэсний их баяр наадмын нээлт хаалт, соёл урлагийн үйл ажиллагааг зохион байгуулах найруулагчийн багийн бүрэлдэхүүнийг баталжээ. Ингээд түүний багийг танилцуулъя. Ерөнхий продюсераар "Sweetmotion" хамтлагийн дуучин Э.Ганболор, ассистант найруулагчаар А.Чингүн, дууны найруулагч Д.Мөнх-Оргил, төслийн менежер О.Анужин нар ажиллана. Харин наадмын нээлт хаалтын үйл ажиллагааны зөвлөх багт Ардын багш, Шинжлэх ухааны доктор С.Дулам, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Болд, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар нар багтжээ.

Уран бүтээлчид  /2023.06.12/ Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлт, хаалтын бэлтгэл хийхээр хүлээн авсан байна. Өнгөрсөн 2022 онд наадмын төсөвт гурван тэрбум төгрөг төсөвлөж, тодотголоор хасагдаж 2.3 тэрбум төгрөг болсон. Харин энэ жилийнх тодорхой болоогүй байна. Соёлын яамнаас эхний байдлаар тодорхой хэмжээний санхүүжилтыг шийдэж, баяр наадмын бэлтгэлээ эхлүүлэхээр болжээ.

Найруулагч Б.Анар нь Төрийн шагналт, Ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, найруулагч Э.Оюуны зээнцэр бөгөөд энэ тухайгаа олон нийтэд зарладаггүй.

Түүний үүсгэн байгуулсан “Скин энтертайнмент”-ын уран бүтээлчид сүүлийн үед "Харанга", "Ice Top", "Татар" хамтлаг, дуучин Т.Ариунаа зэрэг хамтлаг, дуучдын ойн тоглолт, клип хийхээс гадна реклам, соёл урлагийн олон арга хэмжээ зохион байгуулжээ.

Үндэсний их баяр наадмын найруулагчаар сүүлийн жилүүдэд Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, “Hero” энтертайнмент студийн захирал Б.Баатар нар ажилласан. Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын найруулагчаар гурван жил дараалан ажилласан. Г.Цоггэрэл найруулагчийн хувьд 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. "Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулсан. Учир нь өнгөрсөн жил Үндэсний их баяр наадмаар хүний бөөгнөрөл үүсгэхгүй гэдэг үүднээс Улаанбаатар хотоос зүүн тийш 100 орчим км зайтай Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт орших XIII зуун цогцолборт үзэгчгүй наадам хийсэн нь олны шүүмжлэл дагуулсан юм.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-06-14 107.77.227.161

Анартаа

Avatar

Зочин 2023-06-14 202.126.88.168

Тэр Чингүүн гэдэг ямарч авьяасгүй салбадай энд юу хииж явна?
Энэ баг олигтой юм хиихгүй
Фантастикиин залуучууд найруулсан бол сонирхолтой үзүүлбэр харах байсан байж магад

Avatar

Нэргүй 2023-06-14 64.119.20.251

Javhlan Baysgalan hoyriig oruul ** goy doo

Avatar

Нэргүй 2023-06-14 213.87.134.118

))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

мгл 2023-06-14 64.119.19.96

баахан сагсалзсан юмнууд битгии усэргэж чавхдуулаад байгаарай!
шуналт хулгайч тушмэд улс орныг яаж суйруулж ,ард тумнээ зовлонд унагаж байдагыг харуулаад,тэднии хоронгииг хураагаад ур удмаар нь устгаж байгаагаар харуулах гм ес заншил овог дээдсиин захиасыг харуулах цаг нь болсон!

Avatar

Нэргүй 2023-06-14 192.82.71.110

нээлтээр яадаг бнаа ерөнхийлөгч үг хэлээд нээлээ мооь бөх, сур ….тгээл болоо бишүү илүү зардал мөнгө идэх л арга

Avatar

Нэргүй 2023-06-14 43.228.130.63

ed naraas ymarch avyaas bvteel garahgui bhuu

Avatar

авах юи алга 2023-06-14 192.82.78.226

Сүхбаатар л байна

Avatar

zochin 2023-06-14 202.9.41.22

Baatar shan nairuulj bsaan.Anart amjilt husie .Alialagchid l bitgii oruulaarai.Javhlan.Baysgalan.pok pop .oruulaarai.

Avatar

Нэргүй 2023-06-14 202.21.108.12

Gahai baatar p z daa heden jil mongo ni hulgai hiisn zolbin duutei niilej odoo bolno ter golg shunal diidlkuu

Avatar

Нэргүй 2023-06-14 192.82.90.13

chingun gd neg hachin kino shig yumnuud hiiged bdg hun monuu. oor hun bol uuchlaarai

Avatar

ebi 2023-06-14 192.82.65.32

suhbaatar l yum hiine de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж