Зовлонг тэгш хүртээх зүүнтнүүд…

Зовлонг тэгш хүртээх зүүнтнүүд…

Зовлонг тэгш хүртээх зүүнтнүүд…

Сонгууль болгоноор хуулиа өөрчилдөг ёсоороо УИХ-ынхан сонгогдох боломжоо хуульд тусгахаар улайрчээ. Иргэд УИХ-ын гишүүнийг олон болгохыг дэмжсэн л гэнэ. Ингэж иргэдийн нэрийг бариад, сонгогчид хэлсэн мэтээр өөрсдийнхөө Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийв. Иргэд хүсээд байсан юм бол санал асуулга явуулах нь яалаа. Төсвийн мөнгийг хэмнэсэндээ бус үр дүн өөрсдийнх нь санаснаас өөр гарах болохоор тэр…

МАН өнгөрсөн хугацаанд иймэрхүү байдлаар хүний гараар могой бариулахдаа сурамгай дадлагжсан бөгөөд ямагт тулгалтаар, хүсэлтээр хийж байгаа дүр үзүүлнэ. АН-ыг эрх барих үед нь хөөрхөөн гэгч нь засгийг нь огцруулчихдаг бол өөрсдөө эрх барихаараа бусдаар хүслээ хангана. Эд сүрхийдээ ч биш бусад нь тэднээс ялгаагүй болохоор тэр. Үүний өмнө давхар дээл өмсөх өөрчлөлт оруулахдаа могой бариулсан хүн нь  Т.Доржханд. Сая ч түүнийг болон АН-ыг, бусад жижиг намуудын хамт Сонгуулийн хуулийн өөрчлөлт, хүйсийн тэгш харьцааг тусгах төслөө бариулав. Бид биш бүгдээрээ л ингэж шийдсэн гэж хожим нохойтохоо мэднэ. Тэд сүүлийн үед хүний эрх, эрх чөлөөний асуудалд дор хаяж гурван хувилбар дэвшүүлдэг болсон. Нэг нь коммунист, нөгөө нь капиталист, гудав дахь нь дундын хувилбар. Иргэдийг талцуулж байгаад өөрсдийн хэрэгтэй дундын хувилбараа гаргаад ирэх жишээтэй. Энэ хооронд халамж, бэлэн мөнгө тараахаас эхлээд элдэв гэнэтийн бэлэг дагуулна. Мөнгө тарааж байгаад л эрх чөлөө рүү нь халдана. Гаргах шийдвэрээ сошиал орчинд сэвж байгаад олон нийтийг тандчих жишээтэй. Ер нь аливаа асуудал болгонд ингэж хандана. Адгийн, аймхай хүмүүсийн л хийдэг ажил. Тэгсэн хэрнээ өөрсдийгөө эх орончид гэж өргөмжилнө. Намын баяраа тэгж тэмдэг. Харин "эх орон" гээч тэдний сүүлчийн нөмрөх бамбай. Нүглээ халхавчлах нөмрөг болдог. Бодит байдал дээр эх орныхоо төлөө цохилох зүрх болгоныг мохоож, дарж, дэвсэлж ирсэн адгийн түүх тэднийх.

30 ГЭР БҮЛ ХЭМЭЭХ ДОГМА 

Ерөнхийлөгч байхдаа Х.Баттулга Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг томилсон УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “…Монгол Улс дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон 30 гэр бүлийн хяналт дарангуйлалд бүрэн автаж, аливаа төсөл, хөтөлбөр тэдэнд ашиггүй бол гацдаг, гацаадаг бөгөөд монголчуудын хүртэх ёстой ашгийг зөвхөн тэд л хүртдэг нь хэн бүхэнд ил болсон тогтолцоотой болоод удаж байгаа. Эдгээр 30 гэр бүлийн төлөөлөл болсон Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар томилсон УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгчийн тухай хуулийг үндэслэн хэсэгчлэн хориг тавьж байгаа” гэж тайлбарласан юм. Энэ пропогандаг МАН хамгийн овжин ашигласан. Н.Номтойбаярыг энэ 30 гэр бүлийн нэг мөнийг У.Хүрэлсүх хэлж л байлаа. Монгол нийтээрээ ядуу учраас энэ үг шууд л бухимдахад хүргэв. Баячуудыг үзэн ядав. Эрх баригчид илүү их мөнгө төвлөрүүлэхээр Марксын капитализмыг устгах онолыг шүүрч аваад шаталсан татварыг хэрэгжүүлэв. Өнөөдөр өндөр орлоготой хэн боловч үнэнээр орлогоо мэдүүлэхгүй байхыг хүснэ.

Энэ явдал эрх чөлөөний эх орон гэгддэг АНУ-д ч хоёр зууны өмнө гарч байжээ. 1890 онд Америкийн хамгийн баян 9% нь үндэсний баялгийн бараг 75% -ийг эзэмшиж байжээ. Энэ үед чөлөөт зах зээлийн эсрэг үзэл газар авсан бөгөөд америкчуудын зарим нь социализмын үзэл санаанд татагдахад хүрсэн аж. Энэ үеэр зүүнтнүүд нийт хүн амын 1-2%-д нийт баялаг очсон гэж пропоганда явуулжээ. Түүний үр дүнд шаталсан татварын АНУ-д бий болгов. Ингэхдээ 1894 онд 4000 доллараас дээш орлоготой хүнээс 2-3%-ийн татвар авдаг болж эхлэв. Үр дүнд нь эрх чөлөөний үндсэн үзэл санаа гуйвжээ.

Монголд үүнээс хорин жилийн дараа оросуудын тулгасан анхдугаар Үндсэн хуулийн дараанаас ангийн дайсан гэж үзсэн феодалуудаас илүү их татвар ногдуулах болсон төдийгүй өмчийг нь хураасан хэрнээ ажил хийх боломжийг нь хориглож, хийсэн ч энгийн иргэнээс хэд дахин доогуур хөлсийг нь олгох байдлаар эхэлсэн гадуурхалт эцэстээ бослого дэгдээхэд хүргэж, их хэлмэгдүүлэлтийг хийхэд хүргэжээ. Харин эрх баригчид бүгдийг нь ядуу, тарчиг байлгах бодлогыг барьдаг болсон бөгөөд тэр шаталсан татвараас эхлээд хавтгайрсан халамжийн бодлогоор нь илэрдэг. Хүүхдийн мөнгийг 91%-д олгоно. Үлдсэн өндөр орлоготой 9%-д олгохгүй гэж ялгаварлан гадуурхснаа сонгууль дөхмөгч бүгдэд нь олгохоор болж байна. 9% үнэхээр нийт хүн амын статистик үү эсвэл 20-30 хувийн хийдэл үү гэдэгт одоо эргэлзэж эхэлмээр. Учир нь бүгд хүүхдийн мөнгөнөөсөө хасагдсан гэх ч бодит "гуйлгачид" хэвээрээ байгаа нь эргэлзээ төрүүлнэ. Ер нь улстөрчдийн ярьдаг "нүүрсний мафи", "Шударга бусын хонгил", "30 гэр бүл", "Хил доогуур ухсан баялаг зөөх хоолой", "Илүү эрхтэнтэй мал", "Танк орж ирэх төмөр зам", "МАНАН бүлэглэл" гэдэг нь өөрсдийгөө дөвийлгөж, иргэдийн дэмжлэгээр бусдыгаа намнах гэсэн атгаг санаа байснаас бус адилхан л хулгайчид биш юмаа гэхэд арчаагүй завшигчид, аялдан дагагчид болох нь өдрөөс өдөрт тодорсоор байна. Үүнийг нь дагаж давалгаалдаг ч бид ч өрөвдөлтэй амьтас…

НИЙТИЙН НЭРЭЭР ТОНУУЛ 

Хотыг ослын орц, гарцгүй болтол нь газрыг наймаалцсан учраас шинээр газар гаргахаар Д.Сумъяабазар дарга гараашуудыг газартай нь тэгшилж байна. Зөвшөөрөлгүй гэх шалтгаанаар шүү дээ. "Надад та нар шиг барьсан гарааш, газар байхгүй" гэх үгийг бамбай болгон гарааш руу дайрах компанийнхан хэний хүчинд ажилтай байгаагаа ч ойлгохгүй нь харамсалтай. Өнөөдөр зөвшөөрөлгүй барилгаа бариад дууссан хойноо зөвшөөрлөө авдаг жишиг Монголд тогтоогүй юу. Иргэдийн өмчийг жишимч үгүй газартай нь тэгшилж байгаагаа "нийтийн эрх ашиг" гэх нэрээр халхавчилж суухдаа хотоо бодсон болов уу, хожим эргэлтэд оруулахаа төсөөлөө болов уу? Иргэд ч чинээлэг давхаргад дургүй болохоор машинаа хөлдөөх аюултай болсон нэгнээ хараад "Адилхан ил тавьдаг боллоо. хохь чинь" гэсэн янзтай хараах ажээ. Гэтэл хотын дарга асан өнөөгийн Шадар сайд С.Амарсайханы ах, дүү нарын  хядсан бургас ургаагүй. Босгосон балгас нурсангүй. Ийм байх нь Монголд шударга ёс. Эрдэнэтээс эхлээд идэж, тонох төрийн өмчийг л эрх баригчид иргэдийн сайн сайхны нэрээр зузаатгаж буй. Үр дүнд нь бид улам бүр төрөөс хамааралтай болов. Хүндэт харуулыг тоглолтынхоо дундуур гаргаж ирж гутаалаа гээд л шуугиад байхаас дарга нарынх нь халаас хэрхэн түнтийж буйг хэн ч хардахгүй нь хачирхмаар…

Өнөөдөр улстөрчид хамгийн ихээр тэгш боломж, тэгш байдлын талаар ярьдаг ч хамгийн ихээр давхар эрх эдэлдэг. Тэгш байдлыг ярих тусам ямар их ялзарч байгааг бүгдээрээ харсан хэр нь хууртсаар л сууна. Өнөөдөр хүйсийн тэгш байдлыг хамгийн их ярьж байна. Үнэндээ эмэгтэйчүүдийг нэрийг барин Их хуралд илүү кноптой болох тухайгаа л ярьж буй болохоос эмэгтэйчүүдийг бодсондоо биш л дээ. Эмэгтэйчүүдийг их хуралд оруулж ирэхгүй бол авлига гаараад байгаа мэтээр, хүнлэг нинжин сэтгэл дутаад буйгаар, өрх толгойлсон эмэгтэйчүүд өссөн үзүүлэлт, гэр бүлийн хүчирхийлэл гаарсан шалтагаар тайлбарлаж байна.  Троллууд нь ч даргадаа даруулаагүй эмэгтэй хүн ховор гэж хөөрхий төрийн албаны хүүхнүүдийг гүтгэх энүүхэнд байна. УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүдээс харахад тэд энэ бүхний эсрэг тэмцсэнийг мэдэхгүй юм. Харин "Засгийн газар эмэгтэйчүүдэд квот олго" гэж баруун зүүнгүй, нам харгалзахгүй гарч ирсэнийг сайн мэднэ. Улсыг удирдах хүмүүсийг сонгохдоо ноён нуруу, холч хараа, мэдлэг ухааныг гол болгодог монголчуудын олон мянганы уламжлал ингээд хүйсээр нь, өөр бусад онцлогоор нь хувь тэнцүүлэх зам руу оров. Сонгогчдын эрхэнд шууд халдахыг тэд санаархаж байна. Дараагийн удаад шашнаас эхлээд элдэв давхаргын төлөөлөл ярихад нэг алхам ойртов. Энэ мэтээр хамгийн ихээр ялгаварлах бодлогыг зүүнтнүүд барьдаг.

Уинстон Черчиллийн хэлсэнчлэн "Социализм бол бүтэлгүйтлийн тухай философи, мунхгийн итгэл үнэмшил, атаархлын дуу хоолой. Түүний төрөлх араншин бол зовлонг тэгш хуваах явдал" гэдэг нь амьдрал дээр батлагдаад байна. Таны өмнөөс хөгжүүлэх, жаргуулах, эмчлэх, сайжруулах тухай ярих юм бол уруудах, зовоох, үхүүлэх, муужруулах тухай байдгийг үйл явдал болгон батална. Худлаа гэвэл элдэв дэмжих нэртэй сангуудаа хар л даа.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин123 2023-06-14 103.80.211.52

Шаталсан татвар байх ёстой шүү дээ. Зүүнтэний бодлого шаталсан татвар 2 нэг зүйл бишээ.
Барууны бодлоготой маш олон орон шаталсан татвартай байгаа. Угаасаа өндөр орлоготой хүмүүс дан ганц өөрөөрөө орлого олоогүй хажуу хавиргандаа байгаа хүмүүсээс юмуу, тэдний ямар 1 оролцоотойгоор л орлого олж байгаа. Тм болохоор л шаталсан татвар гэдэг юм чинь бараг бүх улсад байгаад байгаа юм.

Avatar

Зочин 2023-06-14 192.82.73.196

Монгооын Геббельс гэж алдаршаад байгаа этгээд түүхийг, өнөөдрийг ч балмадаар.гуйвуулсаар. АН 2012 онд засгийн эрхэнд гарч улаан. луйвраараа сүйрүүлсэн. Бусад үед нь хулгөй дээрмээ тасралтгүй. хийж сөгдүүосээр. Ийм ардчилсан нам Дэлхийд байдагүй

Avatar

Нэргүй 2023-06-14 213.87.134.118

))))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-06-14 103.140.10.207

ямар юмных нь комунизм байхав. хулгайч, зөвхөн хулгайч.

Avatar

Uls hugjino 2023-06-14 202.126.89.80

Hun hugjij baij

Avatar

Зочин 2023-06-14 202.126.89.195

Хүн бүр сонгох,сонгогдох эрхтэй бусуу. Юуны квот яриад байна.

Avatar

Зочин 2023-06-14 66.181.161.72

Надаас хөдөлмөрийн бүтээмж 3 дахин бага , миний туслах хийдэг бас би гэртээ ирээд орлого олох ажил хийж байхад тэр нөхөр архидаад сууж байдаг нөхөртэй миний хөдөлмөр хөлсийг адилтгах гэж ЯМАР ЮМ байдаг юм бэ. БҮҮ КОММУНИЗМЭЭ МӨРӨӨДӨӨД МӨӨРӨЛДӨӨД БАЙ.

Avatar

Зочин 2023-06-14 192.82.81.245

ХУЛГАЙ ХИЙХГҮЙ ХУДАЛ ХЭЛЖХГҮЙГЭЭР ҮНЭНЧ ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ БАЯЖИГТУН.ЭНЭ Ч УЛС ЭХ ОРОНДОО ТУС ХҮРГЭЖ БАЙГАА ХЭРЭГ ЮМ. ИРГЭН БАЯН БОЛ УЛС БАЯН . Залхуучууд нь алхайгаад сэтгэгдэлээ сэвээд хэвтэж л байг.Яршиг цаашаа .

Avatar

Нэргүй 2023-06-14 66.181.183.36

ХӨЛСНИЙ ТАЛ БИЧЭЭЧ НАР ГЭЖ ДЭЭ ХӨӨРХИЙ ЗАЙЛУУЛ. ӨРӨВДМӨӨР Ч ЮМ ДАА. ОРЛОГО НЬ АМЬДРАЛД НЬ ХҮРЭЛЦЭХГҮЙГЭЭС Л БОЛЖ БУЙ ХЭРЭГ Л ДЭЭ. ХӨЛСНИЙ ТАЛ БИЧЭЭЧ БОЛ АВИЛГАЧНААС ЯЛГАРАХ ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ ЮМ

Avatar

Зочин 2023-06-14 192.82.81.245

сэтгүүлч ЛХАГВА/Нарантөгс/ийн нийтлэлтэй санал нэг байна.Коммунимз л байгуулчих санаа байх шиг.2016 оноос өмнө ядуурал 4 хүний нэг буюу 25% тай байв. Гэтэл өнөөдөр ажилласаар байгаад ядууралд орчихдог болов.МАН ч өөрсдөө хүлээн зөвшөөрч 8 хувьд нь хүүхдийн мөнгө өгөхгүй .Боломжийн гэж үзэв.Үлдсэн 91% нь ядуу ангилалд багтаж байгаагийн ТОДОРХОЙЛОЛТ юм.Том уул уурхай ашиглалтанл ороод ард түмний амьдрал дээшлэх байгаа юм алга.Харин МАНын томилогдсон хүмүүсийн гэрээс 10 тэрбум , 7.3 тэрбумаар гарч

Avatar

Нэргүй 2023-06-14 66.181.183.36

ЗОВЛОНГ ЯЛГААТАЙ ХҮРТЭЭХ БАРУУНТНУУД

Avatar

Нэргүй 2023-06-14 43.242.242.59

Нарантөгс гэж бодит амьдрал, түүхээ огт мэдэхгүй хүүхэд эзнийхээ үгээр хамаа намаагүй юм бичдэгээ болиоч ээ. Хүн өөрийнгэсэн ухаан бодолтой байх ёстой. Хуулийнд өөрчлөлт хийхийг хамгийн их хүссэн нь АН-ынхан байсан. Тэд хуучнаараа явбал бид УИХ-д бараг сонгогдохгүй юм байна гэдгийг ойлгоод үндсэн хуульд нэмэлт оруулж 126 гишүүнтэй болохыг хамгийн их дэмжсэн улс төрийн хүчин юм. Тэгсэн мөртлөө бусдыг муулдаг, бусдад бурууг тохдог зангаараа энэ хүүхдээр эсрэг намаа муулуулаад байдаг. Ичих ээ

Avatar

Зочин 2023-06-14 103.212.118.43

Хар массынханд тохирсон тролл мэлхийнүүд иймэрхүү маягаар хашгаралддаг.

Avatar

Зочин 2023-06-14 64.119.25.231

Хэдхэн хүн баяжиж баячуудын давхрага үүсч, улс орныг дарангуйлах ёстой юм гэнэ Бусад олонх нь тэдэнд базуулж шулуулж боолчлогдож дорд амьдрах ёстой гэж энэ хэдэн ардчилагч нэртэй хулгайчиууд биднийг, манай нийт иргэдийг илт басамжилж доромжилж байна. Барууны хуучин капиталист систем харин одоо хөгширч үеэ өнгөрөөж байна.Дэлхийг ганцаар захирах,бусдыг колончлох, дарангуйлах, сорж шимж паразитлан амьдрах хүслийг өнөө цагт хэн ч үзэн ядаж байна. Малаа

Avatar

БАТ 2023-06-14 202.126.88.125

Ёстой нэг яг үнэнийг ямар мундаг бичээ вэ. Бүр яг шүү. Сэтгэдэг боддог ухаардаг уншдаг судалдаг Лхагва Нарантөгс шиг ухаалаг залуус түм бумаар төрөх болтугай.

Avatar

ЭЗО 2023-06-14 192.82.89.19

Ижил тэгш ХАНДАХ боломжтой ч хувь хүн бүр биологийн болоод оюуны амьтны хувьд өөр2 чадамж чадвартай учир тэгш байдлыг тулгах, бүгдийг тэгшитгэн хайрцаглах боломж эрх чөлөөт нийгэмд боломжгүй зүйл. Харин бүгдийг тэгшитгэн ядууруулах боломж зөвхөн социалист нийгэмд л байх боломжтой бөгөөд үүнийг хийж хэгжүүлдэг тэр хүмүүсийг СОЦИАЛИСТ ЗҮҮНТЭНҮҮД гэдэг. Зөвхөн ганц газар л АБСОЛЮТ ТЭГШ байх боломжтой энэ бол ОРШУУЛГА.

Avatar

Зочин 2023-06-14 192.82.81.245

Энэ сэтгэгдэлийг уншигтун 192.82.89.19 .Үнэнийг бичжээ.Миний бидний хөдөлмөрийг хөлсийг залхуучуудад авч өгөх нь тэнэг үйлдэл бөгөөд тэвчиж тэсвэрлэшгүй муухай КОММУНИСТ ажиллагаа юм.

Avatar

ХУУЛЬЧ 2023-06-14 202.179.27.112

МОНГОЛД БАРУУНЫ НАМ БАЙХГҮЙ БОЛООД 12 ЖИЛ БОЛЖ ДЭЭ .,,,АН, МАН, ХҮН ,ШИНЭ НАМ ,НОГООН НАМ, БУСАД БҮГД 36 НАМ УУД ЗҮҮНИЙ НАМ ШҮҮ ДЭЭ .

Avatar

Зочин 2023-06-14 64.119.25.231

Ардчилагч гэх хулгайчууд, иргэдийн хөдөлмөрийг мөлжиж, нийгмийн өмчийг гадаадын луйварчидтай хуйвалдаж хамтарч цуслаад ханахгүй байна уу.. Шунал чинь барагдахгүй байна уу..Шаталсан татвар байх хэрэгтэй. Манайд харин ч энэ нь нэр төдий байгаа .Монголын нийт баялаг хэдхэн хүний гарт шилжээд байна.Тэдний хөрөнгө геометрийн хурдаар өсөж байхад тэдэнд хүч хөдөлмөрөө шулуулж байгаа иргэдын авдаг цалин амьдралд нь хүрч ядаж байна. Баян хоосны ялгааг гааруулах нь тийм сайн зүйл биш.

Avatar

Нэргүй 2023-06-14 185.227.135.230

Нүүрсний ХУЛГАЧ ХҮРЭЛСҮХ
ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 700 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛАад зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛНА

Avatar

Нэргүй 2023-06-14 66.181.160.57

Парламент дахь хүйсийн тэгш байдал гэж юу яриад бн. Загас шиг дуугүй суух эмэгтэйчүүдээр яах юм. Төр улсаа өндөр мэдлэг чадвартай холч ухаантай ёс зүйтэй нэгнээр удирдуултя

Avatar

Нэргүй 2023-06-14 202.9.40.179

Тэгээд тэр ёс зүйтэй, холч ухаантай нь эрчүүд юмуу, тэр нь хаана бна, энэ эрчүүд л төрөө бушниулж бгааг харсаар байтлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж